Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Биеийн гуужуулагч хийцгээе.
Орц:
-Элсэн чихэр
-Давс
-Оливийн тос
-Элсэн чихэр
-Давс
-Оливийн тос
Хийх арга: Элсэн чихэр болон давсан дээрээ оливийн тосоо бага зэрэг дусаагаад сайтар холино. Сайхан үнэртэй болгохын тулд ганц хоёрхон дусал нимбэгний шүүс, цэцгийн ханд, кофе болон жимсний үр, цитрус төрлийн жимсний үрсэн хальсийг нэмж болно. Эсвэл хуучин гуужуулагчаасаа “хөрөнгө” авч нэмэхэд ч болохгүй зүйлгүй. Бэлэн болсон гуужуулагчаа гоёмсог тагтай шилэн сав, эсвэл цэвэрхэн өнгөлөг хуванцар саванд хийгээд тууз уяж, чимээрэй.
2. Глицеринтэй саван бэлтгэх
Гар аргаар саван бэлтгэнэ гэдэг үнэхээр хөгжилтэй ажил биш гэж үү? Үүнийг хийхийн тулд ямар нэгэн химийн найрлагагүй, үнэр, өнгөгүй саванг ойролцоогоор цельсийн 50 градуст 30-60 секунд хайлуулна. Түүн дээрээ чийгшүүлэгч болон анхилуун үнэрт шингэн, цэцгийн ханд, глицерин зэргээ нэмээд холиорой. Савангаа хэвэнд оруулж хөргөгчинд хийгээрэй. Харин хөлдөөж болохгүй гэдгийг сануулъя. Савангаа ч гэсэн гоёмсог хайрцганд хийхээ мартуузай.
3. Нүүрний гуужуулагч хийх
Орц:
-Тал аяга наргил модны самрын тос
-Элсэн чихэр 1 аяга
-1 хоолны халбага ус
-Чийгшүүлэгч байж болно.
-Тал аяга наргил модны самрын тос
-Элсэн чихэр 1 аяга
-1 хоолны халбага ус
-Чийгшүүлэгч байж болно.
Бүгдийг нь сайтар холиод жижигхэн саванд хийгээрэй.
4. Биеийн шингэн саван, биеийн тос хийх.
Үнэр багатай, өөрийнхөө дуртай энгийн нэг шингэн саван болон биеийн тосон дээр ер бусын гайхалтай үнэртэй ханд, Е витамин болон чийгшүүлэгч нэмж өгөөрэй. Ердөө иймхэн хялбар аргаар л та найздаа өгөх эсвэл өөртөө зориулах “цор ганц” гоо сайхны бүтээгдэхүүн хийж болох нь байна шүү .
Хэрвээ хүнд бэлэглэхээр бол эдгээрийгээ тус тусад нь жижигхэн гоёмсог саванд хийж бэлтгэн, өгвөл үнэхээр сэтгэл шингэсэн гайхалтай бэлэг болох болно.