Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Харин өнөө үед гэрэл зургийн аппарат нь хүмүүст хүртээмжтэй төхөөрөмж болон хувирч, гэрэл зураг авах нь илүү хялбар болсноор өдөр тутмын амьдралд улам өргөн хэрэглэгдэж байна. Өнөө үед ихэнх хүмүүс ухаалаг гар утасныхаа камерыг ашиглаж байгаа бөгөөд энэхүү камерын олон талт боломж нь өнгөрсөн үеийн хамгийн нарийн төвөгтэй төхөөрөмжүүдийн ур чадвараас хавьгүй давуу юм. Гэрэл зургийн хөгжлийн явцад төлөвшин бүрдсэн олон талт ур чадвар нь бидний үгсийн санд хэдийнэ өргөн хэрэглэгдэх болсон "селфи"гэдэг үгийг ч бий болгосон билээ.
Өнөө үед сонирхогчдын авсан гэрэл зураг болон дүрс бичлэгийг үй олноор нь үзэх боломжтой болжээ.
Зураг авах төхөөрөмж ашиглаж буй хүн амьдралын аливаа агшныг гэрэл зурагтаа түргэн, шуурхай буулгаж, найз нөхөдтэйгөө хуваалцах боломжтой байгаа нь хамгийн чухал зүйл билээ. Чухамхүү эгэл жирийн хүмүүс өнөөдөр үйл явдлын халуун цэгээс сурвалжлагч нь болж, үүгээрээ интернет орон зайд оролцогч бусад хүмүүст ямар нэгэн сонирхолтой үйл явдал болсон юм уу элдэв хэрэг төвөг, мөргөлдөөн гарсныг мэдэх боломж олгож байна. Тиймээс сайн чанарын зураг, дүрс бичлэгийг Интернетээр цацах боломж олгохуйц камер өөрийн тань гар утас юм уу ухаалаг утсанд байх нь онцгой чухал юм.
LG-гийн G4 шинэ, ухаалаг гар утас нь хамгийн орчин үеийн гэрэл зургийн аппараттай адилхан түвшинд зураг авч чаддаг байна. G4-ийн хамгийн гүн сэтгэгдэл төрүүлэх нэг онцлог бол гэрэлтүүлэг муутай орчинд ч тод зураг авах боломжтойд оршино. Энэхүү төхөөрөмж нь гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлэх F/1.8 апертуртай, өөрөөр хэлбэл, дуран авай нь аливаа өрсөлдөгч төхөөрөмжийг бодвол хавьгүй их гэрэл хүлээн авах боломжтой юм. LG компани нь дүрсний оптик тохиргооны OIS 2.0 системийн ачаар гэрэлтүүлэг муу байхад ч зураг авах чадварыг улам сайжруулсан бөгөөд энэхүү системийн гүйцэтгэл нь сайжруулсан OIS+ системийнхтэй харьцуулахад хоёр дахин илүү байгаа нь Х болон Ү тэнхэлэг дээрх дүрс тохиргооны цар хүрээг нэгээс хоёр градус хүртэл өргөтгөж, гурав дахь тэнхлэгийг анх удаа нэмсний үр дүн билээ.
G4 ухаалаг гар утасны гэрэл зургийг хурдан бөгөөд амархан авахад зориулагдсан Quick Shot үйлдэл нь утасныхаа дэлгэцийг унтраасан байхад ч зураг авах боломжийг хэрэглэгчдэд олгодог. Ийм нөхцөлд зураг авахын тулд хэрэглэгч ердөө л утасныхаа ар талын Rear Key товчлуурыг хоёр удаа дарахад л хангалттай. Тэр л хэсэгт өнгө болон объектыг таних чадварыг сайжруулж, байгалийн гэрэлд юм уу хиймэл гэрэлтүүлэгтэй нөхцөлд зураг авч байгаа эсэхийг тодорхойлсны үндсэн дээр өнгө будаг, гэрэл сүүдрийн нарийн ширийн ялгааг яг байгаагаар нь дамжуулах чадвар бүхий өнгөний солонгорол мэдрэгчийг байрлуулсан байдаг.
LG-гийн G4 камерын гар ажиллагааны горим нь гэрэл зургийн фокус, зураг дарах хугацаа, гэрэл мэдрэх ISO стандарт болон цагааны тэнцвэрийг бие даан тохируулж, авсан зургуудаа JPEG болон RAW форматаар хадгалах боломж олгодог байна.

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.