Оддын хамгийн үнэтэй хуримын бөгжнүүд

Хурим гэдэг хэзээд хүний амьдралын хамгийн нандин дурсамжтай мөчүүдийн нэг байсаар ирсэн. Тиймдээ ч эмэгтэй хүн бүр гоёмсог даашинз өмсөөд, хуримын гүнж болохыг мөрөөддөг. Энэ удаа та бүхэндээ алдартай бүсгүйчүүдийн хамгийн үнэтэй хуримын бөгжүүдийг танилцуулж байна.
Оддын хамгийн үнэтэй хуримын бөгжнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


20. Анжелина Жоли (Angelina Jolie), 500 мянган доллар
Хайртай эхнэрийнхээ хуримын бөгжийн загвар хийц, хийх явц зэргийг Бред Пит(Brad Pitt) өөрийн биеэр шалгаж, хийж дуусгасан байна. Тус бөгжийг цагаан алт болон цэвэр алмаазаар хийжээ.



19. Хилари Дафф (Hilary Duff), 750 мянган доллар
Хоккейн тамирчин Майк Комри(Mike Comrie) сүйт бүсгүйдээ 14 каратын цагаан алтан алмазан бөгжийг бэлэглэжээ.Сүр дуулиантай хурим удаан үргэлжилсэнгүй.  Хосууд 2014 онд гэрлэлтээ цуцлуулсан юм. Тэд нэг хүүтэй.



18. Кэтрин Зета Жонес (Catherine Zeta Jones), 1 сая доллар
1920 онд Майкл Дуглас(Michael Douglas)хайртай эхнэртээ 28 ширхэг жижиг алмазан чулуугаар шигтгэсэн, 10 каратын цагаан алтан алмаазан бөгжийг бэлэглэж байжээ.



17. Женнифер Энистон (Jennifer Aniston), 1 сая доллар
Жастин Терокс(Justin Theroux)-ын бэлэглэсэн найман каратын алмазан сүйн бөгжийг жүжигчин бүсгүй маань хааяа сэтгүүлчдээс нуудаг гэнэ шүү.



16. Женнифер Лопез (Jennifer Lopez), 1.2 сая доллар
Желогийн 6.1 каратын ягаан алмазан бөгжийг Бен Аффлек(Ben Affleck)бэлэглэсэн байна. Гэсэн хэдий ч тэдний гэрлэлт удаан үргэлжлээгүй бөгөөд салсныхаа дараа тэрээр салсан нөхөртөө бөгжийг нь буцааж өгчээ.



15. Кэти Холмес (Katy Holmes), 1.5 сая доллар
Алдартай жүжигчин Том Круз(Tom Cruise)эхнэртэйгээ танилцаад хоёрхон сарын дараа гэрлэх санал тавьсан гэнэ. Түүнд 5 каратын 6 каратын жижиг алмазан чулуугаар хүрээлэгдсэн, зуйван алмазан бөгжийг бэлэглэсэн байна.



14. Киара (Ciara), 1.5 сая доллар
Дуучин бүсгүйн нөхөр түүнд гэрлэх санал тавихдаа 15 каратын алмазан бөгжийг бэлэглэж байжээ.



13. Ким Кардашян (Kim Kardashian), 2 сая доллар
Ким Кардашяны дуулиан тариад байсан хуримын бөгж нь 16.5 каратын алмазан бөгж байв. Тэрээр сагсчин нөхрөөсөө салсныхаа дараа бөгжөө 749 мянган доллараар дуудлага худалдаагаар зарсан гэдэг.



12. Мелания Трамп (Melania Trump), 2 сая доллар
Түүний нөхөр алдартай бизнесмен Дональд Трамп(Donald Trump) эхнэртээ 12 каратын алмазан бөгжийг бэлэглэж байжээ.



11. Анна Курникова (Anna Kournikova), 2.5 сая доллар
Испанийн алдарт дуучин Энрике Иглесиас(Enrique Iglesias) алдарт теннисчин бүсгүй  Анна Курниковад 11 каратын цагаан алтан бөгжийг бэлэглэжээ.



10. Блейк Лайвли (Blake Lively), 2.5 сая доллар
Жүжигчин бүсгүйн 12 каратын цайвар ягаан өнгийн үнэт эрдэнийн сүйн бөгжийг Райан Рейнольдс(Ryan Reynolds)бэлэглэсэн байна.



9. Мэрайя Кэри (Mariah Carey), 2.5 сая доллар
2008 онд Ник Кэннон(Nick Cannon) дуучин бүсгүйд «Jacob & Co»-гийн 17 каратын маргад эрдэнийг 58 ширхэг ягаан алмазаар хүрээлсэн тансаг бөгжийг бэлэглэж байжээ.



8. Жаклин Кеннеди (Jacqueline Kennedy), 2.6 сая доллар
Жон Кеннеди(John Kennedy)эхнэртээ сүйн санал тавихдаа Van Cleef-ийн маргад эрдэнийн алмазан бөгжийг бэлэглэж байсан нь өдгөө музейд байдаг байна.



7. Ванесса Брайант (Vanessa Bryant), 4 сая доллар
Сагсан бөмбөгийн алдартай тоглогч Коби Брайант(Kobe Bryant), хайртай эхнэртэй 4 сая америк долларын өртөг бүхий  очир алмазан бөгжийг бэлэглэж байжээ.



6. Грейс Келли (Grace Kelly), 4 сая доллар
Монакогийн хунтайж 3-р Ренье(Reinier) сүйт бүсгүйдээ 10.5 каратын бадмаараган хүрээтэй маргад эрдэнийн бөгжийг бэлэглэсэн байна.



5. Женнифер Лопез (Jennifer Lopez), 4.1 сая доллар
Дуучин Марк Энтони(Marc Anthony) экс эхнэртээ 4.1 сая долларын үнэтэй 8.5 каратын алмазан бөгжийг бэлэглэж байжээ. Хосууд 7 жил хамтран амьдарсаны эцэст гэр бүлээ цуцлуулсан юм. 



4. Пэрис Хилтон (Paris Hilton), 4.7 сая
Грекийн саятан Париж Латисомтой хийсэн 4 сарын хуримын сүйн бөгжөөр 24 каратын алмазан бөгжийг авч байжээ.



3. Бейонс Ноулз (Beyonce Knowles), 5 сая доллар
Реппер Jay-Z эхнэртээ 18 каратын цагаан алтан алмазан бөгжийг бэлэглэж байжээ. 



2. Ким Кардашян (Kim Kardashian), 8 сая доллар
Дуучин Канье Уэст (Kanye West) эхнэртээ Lorraine Schwartz-ын 15 каратын алмазан бөгжийг бэлэглэсэн байна.



1. Элизабет Тейлор (Elizabeth Taylor), 8.8 сая доллар
Ричард Бартон(Richard Burton)-ы бэлэглэсэн 8.8 сая долларын үнэтэй 33.19 каратын очир алмазан шигтгээтэй бөгж юм. Жүжигчин Элизабет Тейлор хамгийн үнэтэй эрдэнийн чулуун эдлэлийн  цуглуулгатай  байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()