Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Түүнийг Лана Сколаро (Lana Scolaro) гэдэг бөгөөд Америкийн алдарт дуучин, продюсер Робин Тик (Robin Thicke)-ийн эхнэр гэдгээр нь хүмүүс андахгүй болов уу. Тэрээр хэдэн сая дагагчтай "Rich Kids Instagram"-ын гишүүн бөгөөд тус хуудаснаа өөрийн тансаг амьдрал, үрэлгэн хэв маягаа харуулсан зураг, постуудыг идэвхитэй оруулдаг байна.
2. Тэрээр зөвхөн гутал, хувцас, цүнхэндээ л гэхэд сард 15,000 долларыг зарцуулдаг гэнэ. Тэгээд ч зогсохгүй өөрийн тансаг амьдралаа хүмүүст дэлгэн, бүхий л зүйлсээ Инстаграм хуудсаараа дамжуулан хүмүүстэй хуваалцах дуртай. Түүний энэ замбараагүй эрх танхи, тансаг амьдрал нь зарим хүмүүст таалагддаггүй гэнэ.
3. Хатагтай Сколара хувийн усан онгоцоороо Нью-Йоркоос "Ибиза" арал руу гэр бүлээрээ аялж байна. Тэрээр энэхүү зурагныхаа доор "Та нар намайг усан онгоц жолоодож байгаад итгэхгүй дээ" гэжээ. Зарим хүмүүс түүнийг зөвхөн Инстаграмд баярхсан зураг хийхийн тулд л амьдарч байгаа хэмээн шүүмжилдэг.
4. Спа өдөр: Хаа ч явсан үзэсгэлэнтэй харагдах Сколаро
5. Тэрээр өдөр тутамдаа ч хувцасны стилистүүдтэй хамтарч ажилладаг байна. Түүнийг өдөр бүр сайхан харагдуулахын тулд бүхэл бүтэн баг ажилладаг гээд боддоо...
6.
7.
8. Сколаро бүхий л зүйлсэд ач холбогдол өгдөг. Түүний хувьд гоёл чимэглэл маш чухал. Түүнчлэн дэлгүүр хэсэх агшинаа ч гэрэл зурагт буулгах дуртай.
9. Тэрээр энэ бүх тансаглалынхаа талаар хэлэхдээ: "Би өөрийгөө тийм ч үрэлгэн гэж бодохгүй байна. Хүмүүс сард 3000-5000 долларыг өөрсөддөө зориулдаг шүү дээ. Харин би тэднээс жаахан л өөр" гэжээ.
10.
11.
12.
13. Сколаро Английн нисэх онгоцны 1-р зэрэглэлийн суудалд сууж байгаагаа, мөн идэх дуртай амттаныхаа зургийг Инстаграм хуудаснаа оруулдаг.
14. Тэрээр Нью-Йорк хотын Хувцас дизайны "Парсонс" коллежэд суралцдаг бөгөөд сүүлийн үед үнэт эдлэл цуглуулах хоббитой болоод байгаа гэнэ.