Гадил буцалгаж уугаад, шууд унт! Нойрон дунд тань юу болно гээч...

Шөнө дутуу нойртой унтах, нойр хулжих гэдэг бол нэлээд томоохон асуудал болдог. Бүтэн өдрийн турш ядарсан хэрнээ шөнө унтах гэхээр нойр тань хүрэхгүй байна уу. Хэрвээ энэ зүйл тантай тохиолддог бол та үүнд анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд энэ таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй. Нойр хулжихад нөлөөлдөг олон шалтгаан байдаг бөгөөд хамгийн түгээмэл нь сэтгэл санааны хямрал, зарим төрлийн өвчин намдаах эм, зүрхний эм, даралт бууруулах эм зэрэг байдаг байна. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхэд танд гадил л байхад хангалттай. 

Гадил буцалгаж уугаад, шууд унт! Нойрон дунд тань юу болно гээч...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гадилтай цай

100% цэвэр гадил ашиглах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Эс тэгвээс таны гадилтай цай химийн бодисоор дүүрэн болох болно. Энэхүү цайг бэлдэхэд танд ердөө л 10 минут хангалттай бөгөөд унтахынхаа нэг цагийн өмнө хэрэглэхэд үр дүнг мэдэрдэг.

Орц:

  • 1 ширхэг гадил
  • Бага зэрэг ус
  • Жижиг шанцай буюу корица

Хийх арга:

Гадилныхаа хоёр талыг зүсээд буцлаж буй усанд хийх хэрэгтэй. 10 минутын турш буцалгаж, шүүлтүүрээр шүүх хэрэгтэй. Амт оруулахын тулд бага зэргийн корица нэмж хийгээрэй.

Анхааруулга: Тайвшруулах үйлчилгээг сайжруулахын тулд гадилаа идээрэй.

Тайвшруулах үйлчилгээтэй эм таны эрүүл мэндэд яагаад муу вэ?

Нойргүйдлийн асуудалтай хүмүүс ихэнхидээ тайвшруулах эм ууж асуудлаа шийдвэрлэхийг эрмэлздэг. Энэ нь түр зуурын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нойргүйдлийн шалтгааныг эмчлэж чадахгүй. Ихэнхи тайвшруулах эмэнд хар тамхины төрлийн бодис агуулагдсан байдаг учир нойрсуулах үйлчилгээтэй байдаг аж.

Тайвшруулах үйлчилгээтэй эм их хэмжээгээр хэрэглэснээр ходоод өвдөх, үргэлж толгой эргэх, өтгөн хатах, ой санамж муудах, оюун ухаан төвлөрөлт хүртэл мууддаг гэнэ.

Нойргүй байх нь  таны биед хэрхэн нөлөөлөх вэ?

Хэрвээ та өдөрт 8 цаг унтаж чаддаггүй бол танд энгийн асуудлыг шийдвэрлэхэд ч нэлээн асуудалтай санагдана. Үүнээс гадна хүнд өвчин тусах магадлалтай бөгөөд үүнд хавдар, чихрийн шижин гэх мэт өвчин багтдаг байна.

Тиймээс бүтэн нойртой хонох нь таны эрүүл мэндэд тустай гэдгийг мартаж болохгүй бөгөөд хэрвээ нойргүйдлийн асуудалтай бол шалтгааныг нь олж эмчлэх хэрэгтэй. Энэхүү энгийн цайг ууснаар та үр дүнг нь мэдрэх болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()