Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“ChiChi” гэх уг аппликейшнийг “App Store” хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа бөгөөд туршилтийн шатандаа явж байгаа юм байна. Эмэгтэйчүүд дотуур хувцас сонгохдоо өөртөө таараагүй буруу хэмжээтэйг сонгох нь түгээмэл байдаг. Харин үүнийг хэрэглэснээр өөрийнхөө хөхний хэмжээг бүрэн тодорхойлох боломжтой болж байгаа юм.
Тус компаний гаргасан судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн 80% нь буруу размерийн хөхөвч зүүдэг гэдэг нь тогтоогджээ. Энэ нь хөхнийхөө хэмжээг нарийн хэмжих хүндрэлтэй байдгийг харуулж байна. Тус аппликейшнийг хэрэглэснээр утасныхаа камерийг ашиглан хөхнийхөө хооронд утсаа байрлуулан, хөхнийхөө хэмжээг үнэн зөв тодорхойлох боломжтой болох ажээ.
Ирэх 2016 онд тус компани програмын бета хувилбарыг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар аппликейшнээ турших эмэгтэй туршигчдийг хайж байгаа юм байна.