12-р сарыг дарсаар чимэх дурсамжтай 4 санаа

2015-12-17, 17:20
4,071
Жилийн хамгийн их гэгэлздэг 12-р сарыг өөрсдийн дурсамжуудаараа чимэцгээе. Аз жаргалтай, нандин цаг хугацааг хамтдаа бүтээе гэвэл ямар байна? Бүх л бүтэн нэг жил өнгөрөн одоход ердөө хэдхэн хоног л үлджээ.  Гэгээлэг талаас нь хардаг хүнд л улам их аз жаргал ирдэг шүү дээ. Тиймээс сайхан санаануудыг танд дэлгэе, харин аль нэгийг нь заавал хэрэгжүүлээрэй. Бүгдийг нь туршвал бүр сайн шүү.
12-р сарыг дарсаар чимэх  дурсамжтай 4 санаа


Юу хийх вэ?
Энэ жилийн дурсамжуудаа тодхон санаж байя гэвэл ямар нэг зүйлээр “тамгал”. Бүхий л мэдрэмжүүдээс ой ухаанд хамгийн тод үлддэг нь үнэр, амт хоёр ч гэлээ хэрэгжүүлэхэд хялбараар нь амтыг сонгож, спиртний агууламжгүй, байгалийн цэвэр усан үзмээр өөрөөр нь исгэсэн “Tiflisi Marani” гүрж дарснуудыг санал болгож байна. Дараа нь чи дарс ууж, өнөөх амтыг мэдрэх бүртээ 2015 оны 12-р сарын тэр нэгэн дурсамжуудыг эргэн санах болно.
Тэгэхээр ийм санаанууд байна:



Санаа #1:
Нэгэн үдшийг онцгой болгохын тулд найзуудаараа аятайхан газар болзоорой. Ингэхдээ яг тухайн үед хамгийн ихээр хүсч байгаа нэг нэг хүслээ цаасан дээр бичээд нийлүүлж хадгал. Үүнийгээ ирэх 2016 оны яг тэр өдрөө уулзаж хамтдаа задлан, ярилцахаар тохироорой. Харин түүний дараа ямар нэг дүрэм зөрчсөн эсвэл өмнө огт хийж байгаагүй тэнэг ч гэмээр зүйлсийг турших хэрэгтэй. Заавал шүү. Гэнэтийн дурсамж утгагүй санаанаас л үүсдэг гэдэг дээ. Жишээ нь шөнөжин хотоор зугаалаад, үүрээр онгойдог газар олж өглөөний цайгаа тэнд уугаад харих, замаар алхаж байгаад такси барьж бүх хаалгыг  нь онгойлгоод суулгүй хар хурдаараа зугтах гэх мэт. Энэ бүхэн та нарын найзын холбоог улам сэргээж, инээд хөөр бэлэглэх болно. Тэгээд 2015 оны 12-р сарыг инээдмийн сар байсан гээд тамгалчих.



Санаа #2:
Баасан гарагийн орой хайрттайгаа дарс тулгаж уу. Маргааш нь хоёул амрах болохоор яг тохирох үдэш шүү. Тэгээд ирэх жилийнхээ тус тусын болоод хамтын зорилгоо тодорхойлж бичээрэй. Үүнийгээ заавал биелүүлнэ гэж бие биедээ амлалт өг. Юу байх талаар сайн бодож, бодитоор хандах хэрэгтэй шүү. Харин дараа нь бүх л шөнө та хоёрын мэдэлд байх болохоор аль болох халуухан зүйлс хийгээрэй. Юу байж болох талаарх сонирхолтой санаануудыг http://www.goolingoo.mn/index.php?c=8478 эндээс олж уншиж болно. 



Санаа #3:
 Энэ удаад гэр бүлийн найзуудаараа амралтын өдөр салхинд гар. Заавал хол байх шаардлагагүй бөгөөд цастайд уулын орой руу алхахыг санал болгоё. Харин чи гэртээ дарс халаагаад халуунаа барьдаг саванд хийж найзуудаа дайлаарай. Цастай ойд халаасан дарс уухын сайхныг тэр өдөр бүгдээрээ мэдрэг. Харин энэ өдрийг насан туршдаа санахуйц болгохын тулд ихэнхийнх нь урьд хийж үзээгүй зүйлсийг хамтдаа туршаарай. Гэр бүлийн найзууд бүр нэг нэгэндээ сэтгэлийн үгээ хэлж, урам хайрлан, амжилт хүсээрэй.  Түүнийгээ утсаараа эсвэл камераар бичээд ирэх жил яг тэр бүрэлдэхүүнээрээ хамтдаа суугаад үзэхийг санал болгоё. Бас яагаад бяцхан бэлэг өгч болохгүй гэж. Боддог л санаа. Мөн хөгжөөнт тоглоом цасан дээр тоглоорой.
 


Санаа #4:
Та яг одоо фэйсбүүкээ нээгээд “Дарсанд дурлагсад” гэж хай.  Эсвэл https://www.facebook.com/events/140357389663500/ линк рүү ханд. Олмогцоо лайк дарж, эвент хэсэг рүү ороорой. Тэнд “Мартагдашгүй романтик амт-2” нэртэй фото зургийн уралдаан зарласан байгаа. Шагнал нь шунаж дурлам бас амттай. Удирдамж нь маш амархан. Та ердөө романтик санааг бүтээлчээр гарган, гүрж дарс орсон фото зураг аваад  илгээхэд л хангалттай. Харин тэрхүү зургийг лайкаар дүгнэн, 2015.12.29 гэхэд шагналаа гардуулах учраас та одооноос бэлдээрэй. Та тэрхүү зургаа бүтээхдээ хэдийнэ ой ухаандаа дурсамжтай, хөгжилтэй, аз жаргалтай, бүтээлч мөчүүдээ тамгалсан байх болно. Хэрэв таны зураг хүн бүрт таалагдаж, олон лайк цуглуулбал ялагч болж, энэ 12-р сарыг улам гайхалтай болгож чадах нь ээ.
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:
https://www.facebook.com/events/140357389663500/ энд дарж аваарай.



Мэдээж уралдаан бүрт 3-хан ялагч байдаг бол энэ удаа 13 хүн шагнагдах болзолтой байсныг дуулгахад таатай байна. За танд амжилт хүсье, дарсаар 2015 оны 12-р сарыг чимэх жаргалтай 4 санаагаа заавал хэрэгжүүлээрэй. #TiflisiMarani



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()