LG компани “S&P” компанийн “Доу-Жонс”-ын индексээр тэргүүлэгч алдрыг хүртлээ

2015-12-15, 17:00
3,542
LG компани нь тухайн аж үйлдвэрийн салбартаа хамгийн тогтвортой бөгөөд хариуцлагатай компани хэмээх алдрыг анх удаа хүртэж байгаа биш билээ. S&P Dow Jones индексийн алба болон гагцхүү тогтвортой хөрөнгө оруулалтыг чухалчилдаг хөрөнгө оруулалтын RobecoSAM компанийн зүгээс жил бүр гаргадаг Доу Жонс (DJSI)-ын  тогтвортой байдлын индексийн дүнг өнөөдөр олон нийтэд зарлалаа.
LG компани “S&P” компанийн “Доу-Жонс”-ын индексээр тэргүүлэгч алдрыг хүртлээ


LG компани нь Volkswagen, Unilever болон дэлхийн бренд болсон өөр 21 шилдэг компанийг хамарсан жагсаалтыг тэргүүлэн, хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон аж үйлдвэрийн салбар дахь DJSI-ын индексээр манлайлагч компани хэмээх алдрыг дахин хүртлээ. LG нь өөрийн ангилалдаа хоёр жил дараалан хамгийн тогтвортой компанийн шалгуур үзүүлэлтийг тэргүүлж байгаагийн дээр дөрвөн жилийн турш дэлхийн DJSI-ын тойм судалгаанд хамрагдаж байгаа билээ.



“LG компанийн хувьд энэ нь томоохон нэр төрийн хэрэг юм. Бризнесийн ертөнцөд ийм  нэр хүндтэй алдрыг хүлээж байгаадаа бид сэтгэл нэн ханамжтай бөгөөд бахархалтай байна” гэж LG Electronics компанийн дэд ерөнхийлөгч Ли Чунг-Хак мэдэгдлээ. Тэрбээр мөн “RobecoSAM компаниас гаргадаг тогтвортой байдлын жил бүрийн үнэлгээ нь бусад маш хүчирхэг компаниудтай өрсөлдөх чадвар бүхий хариуцлагатай байгууллагын хувьд өөрсдийнхөө ажлыг үнэлж дүгнэхэд бидэнд тус дөхөм болдог. Олон нийтийн хүсэн хүлээж байсан бүхий л үнэлгээнээс давж гарснаа мэдэхэд тааламжтай байна. Энэ мэт үр бүтээлтэй үнэлэлт дүгнэлт нь бидний амаргүй ажил болон манай ажилтан, албан хаагчдын бүхий л хүчин чармайлт ач холбогдолтой болохыг ойлгож ухамсарлахад тустай байдаг” гэж хэлсэн юм.  

DJSI бол RobecoSAM компанийн зүгээс санхүүгийн болон материаллаг хүчин зүйлс, нийгэм, захиргаа, мөн хүрээлэн байгаа орчинд хийсэн задлан шижилгээний үндсэн дээр даян дэлхийн тэргүүлэгч компаниудын тогтвортой хөгжилдөө мөрдөж буй анхны глобал индекс билээ.  

RobecoSAM компанийн гаргадаг корпорацийн тогтвортой үйл ажиллагааны жил бүрийн үнэлгээ (CSA) нь тогтвортой хөгжлийн глобал индексээр ямар ямар компани дэлхийд тэргүүлж байгааг тодорхойлдог. Ерөнхийдөө дэлхий даяар 3 400 томоохон компани корпорацийн тогтвортой байдлын жил тутмын шалгуур үнэлгээнд оролцохоор уригдсан байгаа. Энэ жилийн хувьд DJSI-ын тойм судалгаанд уригдсан компаниудын зах зээлийн хөрөнгөжилтийн 85 хувийг RobecoSAM үнэлж дүгнэсэн байна.  

Компаниудын нэрсийн жагсаалт болон DJSI-ын нарийвчилсан задлан шинжилгээ нь тогтвортой байдлын индексийн веб сайтад нийтлэгдсэн болно. (http://www.sustainability-indices.com/review/industry-group-leaders-2015.jsp).

LG Electronics компаний тухай
LG Electronics компани бол хэрэглээний электроник, хөдөлгөөнт холбоо, ахуйн техникийн зах зээлд шинэ технологийн зохион бүтээлт, үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд дэлхий даяар тархан байрласан 113 салбар офист нь  87 мянган ажилтан үйл ажиллагагаа явуулж байна. Тус компанийн худалдааны нийт хэмжээ 2014 онд 53.10 тэрбум ам. доллар /58.14 их наяд солонгос вон/ болсон байна. LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance &, Air Solution болон Vehicle Components хэмээх бизнесийн дөрвөн салбар бүтцээс бүрддэг бөгөөд хавтгай дэлгэцтэй телевизор, үүрэн холбооны төхөөрөмжүүд, агааржуулагч, угаалгын машин болон хөргөгчийн үйлдвэрлэлээрээ  дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм.  LG Electronics компани нь 2014 онд Олон улсын электрон техникийн International CES® Innovations Awards наадмаас 15 шагнал хүртсэн байна. LG Electronics компанийн тухай нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.LG.kz.  сайтад зочилоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
http://www.lg.kz
http://www.facebook.com/LG-Electronics-Kazakhstan
http://vk.com/lg_electronics_kazakhstan
http://instagram.com/lg_electronics_kz
http://www.twitter.com/LGElectronicsKZ
http://lgeak.yvision.kz
http://www.youtube.com/LGElectronicsKZ

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.