Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Кампинас хотын ядуу өрхүүд байрлах нэгэн хорооллын хогийн цэгээс гудамжны гэмээр нохой хогийн цэгээс амандаа нэгэн улаан юм зуун, унжуулсаар гүйж явахыг тэр хавиар явж байсан эмэгтэй хараад эхлээд нүдэндээ итгээгүй гэнэ.
Тэр зүйл бол дөнгөж төрсөн нярай хүүхэд байсан бөгөөд хүйг нь ч гүйцэд таслаагүй байв. Бүсгүй яаран очиж, хүүхдийг аваад эмнэлэгт хүргэсэн байна.
Эмнэлэгт очиход бяцхан охин амьд байсан төдийгүй золбин нохой нярайг маш зөөлхөн зуусан нь хэнд ч анзаарагдаж байв.
Цагдаагийн ажилтнууд араатнаас ч гарамгүй энэхүү аймшигт хэргийг үйлдсэн бяцхан охины төрсөн эхийг олохоор шаргуу ажиллаж байгаа юм. Орон нутгийн эмнэлэг болон цагдаагийн газрын ажилтнууд охиныг ус уух хувьтай, бяцхан сахиусан тэнгэр хэмээн бэлгэдэж “Анжела” гэж нэрийджээ.