Хойд Солонгосын цахим ертөнцийн хөгжил

БНАСАУ буюу Хойд Солонгос нь нийгэм эдийн засаг, цахим ертөнцийн хаалттай орнуудын нэг юм. Ард түмэн нь маш өндөр, хатуу дэглэмтэй амьдардгаас болж, гадаад ертөнцөөс алслагдмал байдаг гэхэд болно. Гэсэн хэдий ч хойд Солонгосын иргэд "Гвангмёонг" гэдэг дотоодын хаалттай сүлжээний интернэтээр өөрсдийн орны талаарх мэдээллийг авдаг байна. Зөвхөн элитүүд буюу дээд албаны хүмүүс л гадаадын цахим мэдээллийг унших эрхтэй гэнэ.
Хойд Солонгосын цахим ертөнцийн хөгжил


1. World Wide Web
Хойд Солонгосын интернэт хандалтын төлөөлөл бол улсын төрийн эрх баригчид болон олон нийтийн байгууллагууд юм. 2015 оны эцсийн байдлаар 25 сая хүмүүсийн 1500 гаруй нь л цахим сүлжээгээр нэвтэрсэн байна. Энэ нь хүн амын тоотой харьцуулахад дэндүү бага тоо юм.



Зөвхөн зарим их, дээд сургуулийн багш, эрдэмтэд, элчин сайдын яамд, улс орны удирдагч нар л  онлайнаар чөлөөтэй ордог байна. Тухайн улсын ихэнхи ард иргэд нь гадаад ертөнцөд болж байгаа үйл явдлуудыг бараг мэдэхгүй гэвэл хилсдэхгүй болов уу. Интернэтэд зөвхөн дотоод мэдээг үзэх боломжтой, дотоодын хаалттай системтэй юм.



2. Gwangmyeong
"Гвангмёонг" хэмээх дотоодын хаалттай сүлжээг 2000 онд үүсгэсэн байна. Тус сүлжээнд 5000 гаруй веб сайт байдаг бөгөөд өдөрт ойролцоогоор 100 орчим мянган хүн тогтмол хандалт хийдэг гэнэ. Үүнд: ихэвчлэн коммунист суртал ухуулгатай мэдээ, мэдээлэл, эх бичвэр баримтуудын хувьд төвийг сахисан шинжтэй материалууд зонхилдог байна.



Оюутан залуус тус сүлжээнд ном унших, хөгжим сонсох, өөрсдийн мэдээ мэдээллийг бусадтай хуваалцах гэх мэтээр цагийг аль болох үр бүтээлтэй өнгрүүлдэг гэнэ шүү.







3. Red Star
"Red star" буюу Улаан Од нь 2010 онд ОХУ-ын их сургуулийн оюутнуудын оролцоотой бүтээгдсэн анхны нээлттэй үйлдлийн систем юм. Энэхүү үйлдлийн системийг БНАСУ-ын Пхеньян дахь хөгжлийн газар болох компьютерийн төвд боловсруулсан байна.



Түүнчлэн энэ нь Red Hat Linux дээр суурилжээ. Тус системийг KDE-гийн өмнөх загвараар Windows 7-гийн дизайныг дууриалган хийсэн байна. Одоогийн байдлаар энэхүү үйлдлийн систем нь  Mac OS-той маш төстэй болсон гэнэ. Энэхүү шинэчилсэн хувилбарыг АНУ-ын эрдэмтэн Вилл Скотт хийжээ.



Систем нь и-мэйл, Microsoft Office, тоглоом гэх мэт маш олон зүйлсийг нэг дор багтааж өгсөн бөгөөд Mozilla Firefox интернэт хөтөчтэй ижилхэн "Пхеньян" хувилбарт програм юм.





4. "Its atmosphere"
Одоогийн байдлаар "Гвангмёонг"-д гаднаас орох боломжгүй. Хэд хэдэн удаа системийн дотоод сүлжээнд нэвтрэхийг оролдсон тохиолдлууд байдаг ч энэ оролдлогууд нь бүтээгүй байна. Албан тушаалтан, зарим сургуулиуд нь зөвхөн хязгаарлагдмал тоогоор тус сүлжээнд орохыг зөвшөөрөгдсөн байдаг. Гадаадын жууулчдын хувьд тус сүлжээнд орохыг хориглодог бөгөөд шаардлагатай үед төлбөр төлж, зөвшөөрөгдсөний үндсэн дээр нэвтэрч болдог гэнэ. 



Ер нь улс орны технологийн салбарын хөгжилтэй харьцуулахад Хойд солонгос нь бусдаас доор байдаг юм. Илүү хаалттай байдаг учраас ард түмэндээ хүрэх мэдээ мэдээлэл нь ч гэсэн муу байдаг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()