Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Илса Фауст (Ребекка Фергюсон) - Mission: Impossible – Rogue Nation кино
Жэймс Бондын алдрыг бүдэгрүүлж, Биелэгдэшгүй даалгавар 6-г бүх цаг үеийн хамгийн шилдэг цуврал болгоход үнэмлэхүй гавьяа байгуулсан дүр бол Илса. Тэрээр гэмт бүлэглэлд шургалан орсон тагнуулч бүсгүй бөгөөд түүний дүрээр дэлхийн хаана ч шударга бус зүйлс оршин байсаар байгааг харуулсан. Харин Ребеккагийн хувьд түүний Скандинави гарал угсаа, жүжиглэх ур маяг нь домогт жүжигчин Ингрид Бергмэнийг санагдуулах ажээ.
Mission: Impossible – Rogue Nation кино ирэх онд тохиох 88дахь удаагийн Оскарын кино наадмын Шилдэг дууны найруулга, Шилдэг дууны эвлүүлэг зэрэг номинацуудад нэр дэвшээд байна.
2. Марк Уотни ( Мэтт Дэймон )– The Martian кино
Найруулагч Райдли Скотт өмнө нь яаж ч хашхирсан хэн ч таныг сонсохгүй бол яах вэ? гэж биднээс асууж байсан. Тэгвэл яг ийм байдалд Мэтт Дэймоны бүтээсэн дүр Марк Уотнид тохиолдсон юм. Түүний дүрийн гол учиг нь гэртээ харих гэсэн хүсэл тэмцэл, сийрэг ухаан, өөдрөг сэтгэлгээ гурав дээр огтлолцож байгаа юм. Тэрээр хэдэн сарын туршид зөвхөн өөртэйгээ ярьж буй бичлэгүүдээ хийсээр байгаа нь хүн төрөлхтний хэзээ ч мохохгүй итгэл найдвар, өөдрөг сэтгэлийн илэрхийлэл болж чаджээ.
The Martian кино ирэх онд тохиох 88дахь удаагийн Оскарын кино наадмын Шилдэг кино, Шилдэг эрэгтэй жүжигчин, Шилдэг найруулагч, Шилдэг тусгай эффект зэрэг номинацуудад нэр дэвшээд байна.
3. Фюриоса (Шарлиз Терон) – Mad Max: Fury Road кино
Шарлиз Тероны бүтээсэн халзан толгой, механик гартай хүчирхэг Фюриосагийн дүр Жорж Миллерийн гайхамшигт Mad Max киноны 4-дэх цувралын гол зонхилох дүр юм. Тэрээр Макс \ Том Харди\-ын ганц тулах цэг нь болж чадсан. Хүчирхэг Фюриосагүйгээр Максын дүр зүгээр л нэг цусанд будагдсан залуу болж хувирах байлаа.
Mad Max: Fury Road кино ирэх онд тохиох 88дахь удаагийн Оскарын кино наадмын Шилдэг кино, Шилдэг кино зураг авалт, Шилдэг тусгай эффект зэрэг номинацуудад нэр дэвшээд байна.
4. Эва (Алиша Викандер) – Ex Machina кино
Хэрэв Харийнхан, Терминатор зэрэг кинонууд бидэнд хичээл заасан гэж үзвэл бид хүн роботод итгэхгүй болж төлөвшсөн байх. Харин найруулагч Оскар Исаакын “бүтээсэн” хараад ханашгүй үзэсгэлэнтэй, сониуч зантай Эва үзэгчдийн нүдийг өөрөөсөө хором ч холдуулсангүй. Түүнчлэн Оскарын тус кинонд шигтгэж өгсөн бүжгийн хэсэг энэ жилийн хамгийн шилдэг scene\ үзэгдэл гэдэг шагналыг хүртсэн ч багадна. Эцэст нь хэлэхэд хүн роботын тухай кинонууд дундаа Эва домог болон үлдэж чадсан.
5. Бинг Бонг (Ричард Кайнд) - Inside Out хүүхэлдэйн кино
Пиксар кино компанийн арван тав дахь бүтээлд Райлигийн төсөөллийн найз, мартагдаж орхигдсон Бинг Бонг нэртэй дүр бий. Тус кинонд Баяр Хөөр, Уйтгар Гуниг зэрэг сэтгэл хөдлөлийн гол дүрүүд байх боловч ягаан өнгөтэй заан-муур-далайн гахайн эрлийз Бинг Бонг хамгийн ёжтой нь байлаа. Тэр дуулж, бүжиглэн хөгжөөх боловч бас биднийг уйлуулж чадах ганц нь юм.
Inside Out хүүхэлдэйн кино ирэх онд тохиох 88дахь удаагийн Оскарын кино наадмын Шилдэг кино, Шилдэг анимэйшн кино, Шилдэг эх зохиол зэрэг номинацуудад нэр дэвшээд байна.
6. Vision (Дол Беттани| - Avengers: Age Of Ultron
Жосс Уидон цувралынхаа эхний ангийг бүтээхдээ л дүрүүдийнхээ жагсаалтыг танилцуулж байсан. Бурханы хүү, Төмөр хүн зэрэг супер “одууд” байсан ч ер бусын хүч чадал, ярвигтай өнгөрсөн түүхээрээ Вишн яахын аргагүй ялгарч байсан юм. Хэрэв тэр хяналтаа алдвал ямар их аюул дагуулах талаарх төсөөллийг найруулагч та бидэнд үлдээсэн гэжээ.
Avengers: Age Of Ultron хүүхэлдэйн кино ирэх онд тохиох 88дахь удаагийн Оскарын кино наадмын Шилдэг тусгай эффект номинацад нэр дэвшээд байна.
Кино сонирхогчдын хувьд энд дурдсан дээр нэмж хэд хэдэн дүрийг онцлохыг
хүсч байж болох юм. Харин зарим нь бидний нэрлэсэн дүрүүдтэй танилцаж
амжаагүй ч байж магадгүй. Тэгвэл та Юнивишнийн Видео сангаас энэ оны
хамгийн их үзэлттэй, шилдгээр нэрлэгдээд буй 15 киноноос сонгон үзээрэй.
#Вestof2015#Видеосан
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.