Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Мексикийн Монтеррейн бургер
Мексик бол амтлаг сайхан хоолоороо дэлхийд алдартай. Түүнчлэн түргэн хоолыг ч гэсэн дэлхийн хаана ч байхгүйгээр өвөрмөц, гайхалтай хийдэг ажээ. “Taqueria dos Parados” хэмээх зоогийн газарт чизбургерийг Мексик соусаар амтлан, гахайн утсан мах, шинэхэн өргөст хэмх, яншуйгаар хачирлан, давстай шаржигнуур төмс дагалдуулдаг байна. Үйлчлүүлэгчид нь энэхүү бургерийг ямар ч сайхан хоолтой зүйрлэхийн аргагүй гэж ярьдаг гэнэ.
2. Канадын Монтреал хотын “PDC” бургер
Канад ард иргэдийн үйлчлүүлэх дуртай газар бол “Au Peid de Cochon” бөгөөд эндэхийн хамгийн их захиалга авдаг хоол нь “PDC Burger” ажээ. Энэхүү бургерийн орцонд гахайн гэдэс дотор, чеддар бяслаг, улаан дарсны найрлагатай майонез, бальзамик соус, гар аргаар тарьж ургуулсан өргөст хэмх байдаг аж.
3. Дублины “Jo’burger”
Ирландын нийслэл Дублин хотноо байх “Jo’burger” нь эртнээс амтат зоог, шар айргаараа алдартай бөгөөд 1970-д оны үеийн хэв маягийг шингээсэн тохижолттой ажээ. Гэхдээ эндэхийн хамгийн гол зүйл нь мэдээж бургерууд юм. Үхэр, хурга, мөн загасны махтай бургеруудыг улаан манжингийн салат, халуун ногоо, ногоон каррины майонез, яншуй зэргээр хачирлан өгдөг байна.
4. Сөүлийн “Fresco’s Burger”’
Сөүл хотын хамгийн алдартай түргэн хоолны ресторануудын нэг болох “Jacoby’s”-ийн бургерууд зүгээр ч нэг энгийн бургер биш. Орц найрлага, хэмжээний хувьд ердийнхөөс хэд дахин том байдаг бөгөөд 3-4 ширхэг үхрийн давтсан мах, моцарелла бяслаг, улаан лоолийн сүмс, өндөг, болон гахайн утсан махтай. Тиймдээ ч жинхэнэ "эрчүүдэд зориулсан зоогийн газар" хэмээн Солонгосчууд ярьдаг ажээ.
5. Амстердамын “Burgermeester”
Амстердамын түргэн хоолны газрууд энгийн нэг бургерийг маш сайхан амт, чанартай хийдгээрээ онцлогтой. Эндэхийн бургерийг “МаcDonalds” болон “Burger King”-ийн хоолнуудтай харьцуулах ч юм биш.
6. Лондонгийн бургер
Англи улсдаа томоохонд тооцогдох түргэн хоолны сүлжээ болох “Honest Burgers” ресторан нь гэрийн аргаар хийсэн шарсан төмснөөс гадна, шинэхэн талх, үхэр, тахиа, загасны махтай бургерээрээ алдартай. Тиймдээ ч рестораны аль ч салбарт хоосон суудал олох хэцүү байдаг ажээ.
7. Сингапурын “Ramly burger”
Сингапур, Малайз, Хонконг зэрэг Азийн томоохон хотуудад жинхэнэ Америк маягаар хийсэн бургер олоход тийм ч хэцүү биш. Тэд олон төрлийн Америк маягийн бургерээс гадна уламжлалт амтлагч нэмсэн бургерийг ч зардаг байна. Энэ нь жуулчдад ихээхэн таалагддагаас гадна, суурин иргэдийн гэртээ хоол хийхгүй байх шалтгаан ч болдог гэнэ шүү.