Хачирхалтай мухар сүсгүүд

Манай гарагийн хүн амын ихэнхи хэсэг нь лал, будда, христ гэсэн 3 шашины үзэл баримтлалуудыг дагнан шүтсээр ирсэн. Мэдээж шашин шүтэх, эс шүтэх нь хүний өөрийнх нь эрхийн асуудал байдаг учраас хориглож, зогсоох боломжгүй юм. Ингээд бидний мэдэхгүй,хүмүүсийн итгэн шүтдэг маш хачирхалтай шашины зан үйлүүдтэй танилцацгаая.
Хачирхалтай мухар сүсгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Саентологи сүм
Саентологийн сүмийг Америкийн зөгнөлт зохиолч Лафайет Рональд Хаббард 1950-иад оны эхээр үүсгэн байгуулжээ. Хаббард үүнээс өмнө өөрөө оккультизм буюу далд хүчинд итгэн, дотоод дуу хоолойгоо сонсч, далд хүчний секс зан үйл үйлддэг байв. Эхэндээ сайентологичид шинжлэх ухаанч байр сууринаас ханддаг байсан бол сүүлдээ луйвар, татвараас зайлсхийсэн хэргээр буруутгагдахгүйн тулд “шинжлэх ухааны” баримтууд дээр тулгуурласан шашин хэмээн зарласан билээ.
   
Сайентологийн шашины сургаальд “гараг эрхсийн холбоо”-ны удирдагч гэдгээрээ алдартай Ксенугийн тухай домог голлодог. Энэ домгоор, 75 сая жилийн өмнө Ксену сансарын хөлгөөр Дэлхий дээр тэрбум хүн зөөж ирээд галт уулын ойролцоо үлдээсэн, харин дараа нь устөрөгчийн бөмбөг дэлбэлсэн хэмээн өгүүлдэг аж. Дэлбэрэлтийн үр дүнд тетануудын бичил хэсгүүд хүмүүсийн бие организмд нэвтрэн орж, халдварлуулсан бөгөөд энэ нь өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа аж. Дээд түвшинд хүрсэн сайентологичид тетандуудаас биеэ чөлөөлж, түүний сөрөг нөлөөг саармагжуулах чадвартай гэж үздэг юм байна.



2. “SubGenius” сүм
1950-иад онд «дэлхийн шилдэг худалдаачин» Боб Доббс гэгч янз бүрийн шашин шүтлэг, өв соёл, хуйвалдааны онолууд, үл мэдэгдэх нисдэг биет, эртний үлгэр домгуудын зарчмуудыг хольж хутган дундаас нь “SubGenius” хэмээх шүтлэгийг бий болгожээ. Хэдийгээр энэ үзэл жаахан хачирхалтай ч гэлээ сүм, их сургуулийн оюутнуудын дунд газар авч, хөгжмийн урсгалд, дараа нь интернэтэд тодорхой байр суурийг эзэлсэн юм.

Энэ шашинг дагагчдын хамгийн чухал цаг үе бол 1998 оны долдугаар сарын таван ажээ. Зөгнөлөөр бол энэ өдөр Дэлхий рүү асар том цэрэг, арми довтолж сөнөөх ёстой байсан юм. Мэдээж энэ үйл явдал болоогүй тул сүмийн эрхтэн дархтнууд олны доог тохуу болж, хэл ам гарсан ч албан тушаалаасаа буугаагүй байна.



3. Хунтайж Филиппийн хөдөлгөөн
Вануатугийн Танн арлын оршин суугчид өөрсдийн бурханаа сонгох гэж толгойгоо өвтгөсөнгүй, тэд Английн хатан хаан II Элизабетагийн нөхөр, хунтайж Филиппийг шүтээнээрээ өргөмжилжээ. Түүнийг уулын сүнсний цагаан арьст /цонхигор царайт/ хүү хэмээн нэрлэдэг аж. Эртний домог яриагаар бол уулын сүнсний хүү алс холын аянд гарч, хайртай хүнээ олж гэрлэсэн бөгөөд удалгүй буцаж ирэх ёстой хэмээдэг байжээ. Сонирхолтой нь хунтайж Филипп шүтээний объект болсондоо сэтгэл хангалуун байгаа төдийгүй бүр энэ хөдөлгөөний лидерүүдтэй биечлэн уулзаж, бэлэг солилцсон гэнэ.



4. Сириус од
Африк тивд амьдардаг "догон" омгийнхон олон жилийн турш чухам энэ од эрхэст залбирч мөргөсөөр иржээ. Тэд Сириус одыг тойрон эргэлдэж байгаа гарагуудын нэгээс хагас хүн, хагас могой төрөлт нисэн ирж "догон" омгийнхны өвөг дээдэс болох Ном-мо омог үүсгэсэн гэж үздэг байна. Мэдээж энэ бүхэн үлгэр домог ч гэлээ сонирхолтой нь Сириус хос од гэдгийг "догончууд" Европын одон орон судлаачдаас өмнө мэдэж байсан нь гайхалтай юм.



5. Нүхчид
“Нүхчдийн” цуглаан Поволжьяд  XIX зуунд байгуулагджээ. Тэд зурмал болон дүрст шүтээнийг “хараагдсан” хэмээн үздэг байсан тул ханан дээр нүх гарган түүндээ мөргөн залбирах болсон байна. Чухам үүнээс л дээрх нэршил үүссэн ажээ.



6. Ертөнцийн хүмүүс
Энэ нь Иво Бенда гэгч хүний үүсгэн байгуулсан Чехийн шашны нэгэн урсгал чиглэл юм. Хүн төрөлхтөний соёл иргэншлээс гадна өөр гараг ертөнц бий гэсэн итгэл үнэмшил дээр үндэслэгдсэн уг шашныг 1977 оны 10 дугаар сард өөртэй нь барьсан телепат холбооны дараа тэрээр үүсгэжээ. Мөн тэгж холбоо барьснаас  хойш хэсэг хугацааны дараа харь гарагийнхан өөрсдийн биеэр түүний өмнө гарч ирсэн гэнэ. Бендийн баталж буйгаар, энэ соёл иргэншлийн төлөөлөл болох Аштар Шерон ахмадаар удирдуулсан сансрын хөлгийн од эрхсийн флот Дэлхийн тойрог замд байдаг аж.



7. Ариун шимэгчид
Бразилийн "тапирапе" омгийнхон шимэгч хорхойг бурханчлан шүтдэг байна. Тэдний бодлоор, энэ дэлхий ертөнцийг бий болгосон сүнс хүний биед хувилан, тэндээсээ дотоод дуу хоолойныхоо тусламжтайгаар хүмүүсийг удирддаг аж. Хэрэв санамсар болгоомжгүй байдлаар биеэсээ өт болон бусад шимэгч хорхойг түүж гаргавал таныг буруу номтон, тэрс үзэлтэн хэмээн үзэж омгоос хөөх гэнэ.



8. Тэнгэрийн хаалга
Энэ урсгал чиглэл 1970-аад онд АНУ-д бий болжээ. Шашны номлогчид Бурхан болон Люцифер нар үнэн хэрэгтээ нисдэг тавагны хоёр багийн ахлагчид бөгөөд манай гарагийг эзлэхийн тулд хоорондоо тэмцэлддэг хэмээн сургадаг ажээ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь, тэдний үзэл бодлоор хүн төрөлхтөн энэ дайнд гарз хохиролгүй үлдэхийн тулд амиа хорлох замаар өөр хэмжээст ертөнцөд шилжин суурьших хэрэгтэй гэнэ. Түүнчлэн шашны энэ урсгал чиглэлийг дагагчдын ихэнхи нь программистаар ажилладаг хүмүүс байдаг нь хачирхалтай.



9. Диего Марадонагийн нэрэмжит сүм
Энэ урсгал дэлхий даяар 5000 гаруй дагагчтай. Хэрэв та хөлбөмбөгт дуртай бол, энэ шүтлэгтэй нэгдэхийг хүсвэл одоо шүтэж байгаа өөрийн шашинаа орхих шаардлагагүй гэнэ. Зүгээр л Аргентины алдарт хөлбөмбөгчинг хайрлаж, хүндэтгэн, түүний нэрийг өөрийн хоёр дахь нэр болгоход л хангалттай юм байна.



10. Ариун үхрийн жигнэсэн мах
Америк цэргүүд Океаний арлын оршин суугчдад ийм нэгэн сонирхолтой шашин “бэлэглэжээ”. Дэлхийн хоёрдугаар дайны үед америк цэргүүд тус арал дээр хүмүүнлэгийн ачаатай хөл тавьжээ. Тэгэхдээ тэд нутгийн уугуул аборигенууд лаазтай үхрийн жигнэсэн махыг тэгтлээ залбирч, шүтнэ гэж зүүдлээ ч үгүй байна. Аборигенчууд одоо ч шаргуу залбирч мөргөөд байх юм бол тэнгэрээс дахин ийм ачаа илгээнэ гэдэгт итгэдэг ажээ. Үнэхээр өрөвдмөөр байгаа биз?



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()