Тэрбумтнуудын эхнэрүүд

Орчин үед бүсгүйчүүдийн хайр сэтгэл эрчүүдийн хэтэвчний нимгэн, зузаанаар үнэлэгдэх нь элбэг болж. Өвөө шигээ баян эртэй гэрлэсэн 20 гаруйхан настай бүсгүй байхад, өөрийнхөө хайр сэтгэлээр хайртай залуутайгаа амьдралыг босгох гэж зүтгэж яваа бүсгүй ч байна. Харин дараах эмэгтэйчүүдэд хөрөнгө чинээ, эд баялаг огтхон ч сонин биш. Тэдэнд зөвхөн үнэнч сэтгэл, хүнлэг чанар л чухал гэдэг нь амьдралынх нь түүхээс харагддаг. Ингээд та бүхэнд дэлхийн тэрбумтнуудын гэргий нарыг танилцуулж байна.
Тэрбумтнуудын эхнэрүүд


1. Присцилла Чан (Priscilla Chan)
“Facebook”-ийг үүсгэн байгуулагч Марк Зузебергийн эхнэр Присцилла Чан нь Хятад гаралтай Америкийн иргэн бөгөөд 1985 онд төржээ. Тэрээр Калифорнийн их сургууль, Харвардын их сургууль төгсөж байсан бөгөөд хүүхдийн эмч мэргэжилтэй. Тэд хуримаа 2012 онд хийсэн нь, дэлхийн хамгийн алдартай тэрбумтан эрийг маш энгийн, бараг л доожоогүй гэмээр Ази төрхтэй бүсгүйтэй гэрлэлээ хэмээн цахим ертөнцөөр  шуугиж байлаа. Харин Чан элдэв маяггүй, гүдэсхэн зантай нэгэн бөгөөд энэ бүхнийг юман чинээ тоолгүй, хандив буяны ажлыг нөхөртэйгээ хамт зохион байгуулж, олон хүнд туслах дуртай гэнэ.





2. Мелинда Гэйтс (Melinda Gates)
“Майкрософт” компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, дэлхийн тэргүүн баян Билл Гэйтсийн эхнэр Мелинда Гейтс өдгөө 51 настай. Тэд анх ажлын хамтрагчид байсан бөгөөд удалгүй хуримаа хийж, 3 хүүхэдтэй болжээ. 79.3 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийд нэгдүгээрт бичигддэг Билл Гейтс эхнэрийнхээ хамтаар “Bill & Melinda Gates Foundation” хандивын санг 2000 онд нээж байв. Түүчнлэн Мелинда 2006 онд “Дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэй”-н нэгээр шалгарсан юм.









3. Люси Соутворт (Lucy Stewards)
Цэнхэр нүдэн энэхүү бүсгүй бол “Google” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пэйжийн эхнэр юм. Ларри нийт хөрөнгийн хэмжээ нь 29.2 тэрбум доллар ажээ. Хэрвээ Люси нөхрийнхөө хөрөнгөнд болж гэрлэсэн бол ганган дэгжин нь хэтэрсэн гэмээр бүсгүй явж байх байсан биз...





4. Анна Войжитски (Anna Voyzhitski)
Тэр бол Орос гаралтай Америкийн компьютерийн мэргэжилтэн, “Google” компанийн үүсгэн байгуулагчийн Сергей Бриний эхнэр байсан юм. Тэд хамт амьдрах хугацаандаа 2 хүүхэдтэй болсон бөгөөд харин энэ жил албан ёсоор салж байгаагаа зарлажээ.





5. Макензи Безос (Mackenzie Bezos)
Дэлхийн хамгийн том онлайн худалдааны сайт болох “Амазон”-болон “Washington Post” хэвлэлийн газрын захирал Жефф Безос, түүний эхнэр зохиолч Макензи нар 3 хүүтэй бөгөөд нэгэн хятад охиныг үрчилж авчээ.





6. Нита Амбани (Nita Ambani)
Энэтхэгийн тэргүүн баян Мукэш Амбанигийн эхнэр Нита Амбани санхүүгийн дээд сургууль төгссөн бөгөөд олон улсад салбартай сургууль нээсэн юм. Түүний нөхрийн хөрөнгийн хэмжээ нь 32 тэрбум доллар ажээ.





7. Астрид Мэнкс (Astrid Menks)
Варрен Баффет (Warren Buffet) бол америкийн алдарт бизнесмэн, дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч, “Berkshire Hathaway” уул уурхайн компанийн үүсгэн байгуулагчдын нэг , хувьцаа эзэмшигч гээд л нэрлээд байвал түүний “цол гуншин” дуусахгүй. Тэрээр өдгөө 85 настай бөгөөд эхнэр Астридтайгаа бүр хожим 2006 онд буюу 76 настайдаа танилцсан байна. Тухайн үед Астрид Мэнкс ирээдүйн нөхрийнхөө ажлын газрын хажууханд байх зоогийн газарт үйлчлэгч хийдэг байжээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()