Хамгийн өндөр үнээр зарагдсан гэрэл зургууд

2015-12-09, 00:30
13,778
Гэрэл зураг бол хамгийн үнэтэй дурсамж ч болдог, хамгийн үнэтэй эд хөрөнгө ч болдог бүтээл билээ. Тухайн зураг нь дарсан хүндээ нэр хүндийг авчирж, авсан хүндээ сэтгэл ханамж дагуулсаар хэдэн ч зууныг үдлээ. Ингээд хүн төрөлхтний түүхэнд маш өндөр үнээр зарагдсан гэрэл зургуудыг та бүхэнд сонирхуулж байна.
Хамгийн өндөр үнээр зарагдсан гэрэл зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


15. “Нью Мехикогийн хээр талд хоносон сар” – 609,600 доллар
Гэрэл зурагчин Ансел Адамс , 1941 он



14. “Энди Вархолын хөрөг” – 643,200 доллар
Гэрэл зурагчин Роберт Маплиторпе, 1987 он. Энди Вархол (Andy Warhol) бол 1930-д оны Америкийн поп-арт урсгалын гол төлөөлөгч бөгөөд загварын ертөнц, кино урлаг, хөгжмийн ертөнц гээд л бүх салбарт хүч үзэж, тэр болгондоо амжилт олдог аж. Түүний уран бүтээлийн ерөнхий хэв маягийг орчин үеийн олон зар сурталчилгаанаас харж болно.



13. “Гудамжны хөгжимчин” – 686,500 доллар
Гэрэл зурагчин Эжин Атжет, 1899 он.



12. “Тайлагдашгүй” – 780,000 доллар
Гэрэл зурагчин Жефф Валл, 1994 он. Дэлгүүрийн доод хонгилд 2 ажилчин байгаагийн нэг нь урт, том олсны зангилааг гаргаж байна. Амьдрал ч гэсэн яг үнэндэ энэ олсны адил биш гэж үү?



11. “Наутилус” – 1,082,500 доллар
Гэрэл зурагчин Эдвард Вестон, 1927 он. Наутилус гэдэг нь далайн амьтан бөгөөд тэрээр энэхүү амьтны дунг олон төрөл хэлбэрээр авчээ.



10. “Довима заануудын дунд” – 1,151,976 доллар
Гэрэл зурагчин Ричард Аведон, 1955 он.



9. “Ковбой” – 1,248,000 доллар
Гэрэл зурагчин Ричард Принс, 1989 он



8. “Georgia O’Keefe-ийн гар” – 1.47 сая доллар
Жиоржиа Океф бол Америкийн зураач юм. Түүний хамгийн түгээмэл зурдаг байсан зургууд нь том том дэлбээтэй далбагар цэцгүүд, хурц, зөөлөн өнгийн хослол бүхий зургууд юм. Түүний энэхүү зургийг гэрэл зурагчин Альфред Стеглитз 1919 онд авч байжээ.



7. “Nude” буюу нүцгэн зураг – 1,609,000 доллар
Гэрэл зурагчин Эдвард Вестон, 1925 он



6. “Billy The Kid” – 2,300,000 доллар
Билли Де Кид бол 19-р зууны үеийн Америкийн гангстеруудын нэг юм. Тэрбээр олон гэмт хэрэг үйлдэж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. Энэхүү зургийг нэр нь үл мэдэгдэх зурагчин авчээ.



5. “Нэргүй зураг #153” – 2,700,000 доллар
Америкийн алдартай эмэгтэй гэрэл зурагчин Синди Шерман (Cindy Sherman) маш олон төрлөөр гэрэл зураг авах дуртай нэгэн. Түүний бүтээлүүд дунд аймшгийн дүр төрхтэй, огиудас хүрэм зургууд зөндөө бий. Тэдний нэг нь энэхүү зураг. Гэвч энэ бол жинхэнэ биш, түүний зохиомол “модель” юм.



4. “Сарны гэрэл дэх нуурын толио” – 2,928,000 доллар
Гэрэл зурагчин Эдвард Стейшин, 1904 он



3. “Цэргүүд” – 3,666,500 доллар
Жеф Валл энэхүү зургаа авахдаа “Компьютер ашиглан зөндөө сонирхолтой эффектүүд нэмэн, улам гоё зураг гаргаж ирж болох юм байна” хэмээх бодсон гэдэг. Энэхүү бүтээл бол тэдгээр бодлынх нь үр дүн болсон гэрэл зургуудын нэг юм.



2. “Нэргүй зураг #96” – 3,890,500 доллар
Гэрэл зурагчин Синди Шерман, 1981 он.



1. “Rhine II” буюу Райн мөрөн – 4,338,500 доллар
Райн мөрөн бол Швейцарийн зүүн Альпаас эх аван, Недерландын нутагт хойд тэнгист цутгадаг, Европын хамгийн урт буюу 1,239 км урттай гол юм. Энэхүү зургийг гэрэл зурагчин Андреас Гурски 1999 онд авсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()