Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Богино долгионы зууханд байнга битгийн хоол хийгээрэй.
Богино долгионы зуух хэдийгээр хоолыг хурдан болгодог давуу талтай ч гэсэн заримдаа түүхий болгочихдог гэмтэй. Түүнчлэн эрүүл мэндэд хортой гэдгийг санаарай. Харин үүний оронд шарах шүүгээг ашиглаж байгаарай.
2. Халуун ногоо, болон бусад амтлагч хэрэглэх
Чимх халуун ногоог бага зэрэг сул амттай төрөл бүрийн хоолонд хийхэд маш сайхан амт ордог. Түүнчлэн хэтэрхий түлэгдсэн хоолонд халуун ногоо хийхэд түлэнхийн таагүй амт нь багасдаг байна. Харин хэтрүүлчихвэл идэхийн аргагүй болно шүү.
3. Дарс нэмье
Хоолны дарс гэж тусдаа дарс байдаг. Харин танд тийм дарс одоохондоо байхгүй бол энгийн улаан хуурай дарс хоолондоо амт оруулах зорилгоор бага зэрэг хийж болно. Ингэхдээ малын маханд улаан дарс, тахиа, загасны маханд цагаан дарс хийвэл зохимжтой. Түүнчлэн улаан дарсаар хэд хэдэн төрлийн соус хийж болдог.
4. Элсэн чихэр, давс, перец
Хоолны хамгийн гол амтлагчид болох дээрх гурвыг хамтад нь хэмжээг нь тохируулж хэрэглээрэй. Хэрвээ хоол тань бага зэрэг шорвог болчихсон бол, эсвэл хүнсний ногооны болцыг хурдасгая гэвэл бага зэрэг элсэн чихэр хийх хэрэгтэй.
5. Соус, соус, соус ...
Мэдээж энд энгийн нэг кетчуп, майонезийг яриагүй. Харин гэрийн нөхцөлд амттай хэрнээ хийхэд амар олон төрлийн соуснуудыг бэлтгэж болно. Тухайлбал жимсний шүүсэн дээр бага зэрэг дарс, хуурай гурил, цөцгийн тос нэмж соус хийх, чанасан махны шүүсэн дээр гурил, цөцгийн тос хийн соус бэлтгэх гэх мэт.
6. Хоолоо гаргахаасаа өмнө...
Хоолондоо хурц биш хэрнээ часхийсэн амт оруулмаар байвал бөөрөнхий болон ногоон сонгино, сармиснаас жаахныг хэрчээд хоолон дээрээ нэмээд 2-3 минут байлгах хэрэгтэй.
7. Хандалсан байгалийн бүтээгдэхүүнүүд ашиглах
Дарс болон архинд хийсэн гаа, лаврын навч, цитрусын төрлийн жимс зэрэг нь хоол, салат, уух зүйлсэд гайхалтай өвөрмөц амт оруулдаг. Тухайлбал: хушганы хандыг төрөл бүрийн салатанд, рум дарс болон baileys-ийг кофенд, гааны найрлагатай бүтээгдэхүүнийг шоколадан бүтээгдэхүүнд нэмж өгвөл илүү сайхан амттай болдог байна.
8. Илүү их ногоон ногоо
Өргөст хэмх, яншуй, лаврын навч, укроп, базилик зэрэг нь анхилуун хурц үнэртэй тул хоолыг ч гэсэн сайхан амталдаг. Түүнчлэн салатанд тогтмол хийж байвал өнгө нэмэхээс гадна илүү амттай болгодог байна.
9. Шинэхэн тос хэрэглэе
Бид ихэнхдээ “ургамлын” болон “наран цэцгийн” хэмээх тодотголтой тосыг хүнсэндээ өдөр тутам хэрэглэдэг. Энэ нь амьтны гаралтай өөх тосоор баялаг бөгөөд холестрин болон ханасан өөх тос ихээр агуулдаг тул цусан дахь холестрины хэмжээг ихэсгэж, улмаар зүрх судасны өвчлөл үүсгэх нөхцөл болдог. Тиймээс танд хамгийн эрүүл гэгддэг, оливын тосыг хэрэглэхийг зөвлөе.
10. Цөцгийн тос
Дээр дурьдсанчлан зүрх судасны өвчлөл болон ходоодны хорт хавдраас сэргийлээд зогсохгүй хоолоо илүү зөөлөн амттай болгоё гэвэл цөцгийн тосыг ургамлын тосны оронд хааяа нэг ашиглаж байгаарай.
11. Шаржигнасан мах
Шаржигнуур тахиа бол бидний түгээмэл хийдэг хоол. Яагаад гээч? Энэ нь өег чанартай, амт сайтай, хурдан шингэдэг учир хүүхэд хөгшидгүй дуртай байдаг юм. Тиймээс гэртээ шаржигнуур бэлтгэхэд хэрэг болох ууттай талхны үйрмэг байнга бэлэн байлгахад гэмгүй. Эсвэл хатсан талхыг нүдэж жижиглэн, өөрийн гараар бэлдсэн ч болно.
12. Тав дахь амтлах мэдрэмжээ хөгжүүлье
Эрдэмтэд хүнд ерөнхий 4 амтлах мэдрэмж байдаг гэдгийг тогтоожээ. Харин тав дахь амтлах мэдрэмж нь “soy sauce” буюу шар буурцагны цууг амтлах үеэр сэргэдэг гэж хэлж болно. Хуурга, шөл гээд ямар ч төрлийн хоолонд хийхэд тохиромжтой бөгөөд хоолны өнгийг илүү амттай харагдуулдаг нэг давуу талтай.
13. Ямар ч хоолыг алтан шаргал болтол нь болго
Энд махан хоол болон талх нарийн боовны тухай ярьж байгаа гэдгийг та мэдэж байгаа байх. Шарах шүүгээнд хийсэн ямар ч хоолыг дунд зэргийн температурт алтан шаргал болох хүртэл нь шараарай. Түүнээс гүн өнгөтэй болчихвол ихэнхдээ түлэгдчихсэн байдаг.