Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Төлөвлөгөө гарга
Баярын өдрүүдэд та хувийн зохион байгуулалт сайтай байж, бүх зүйлийг төлөвлөгөөний дагуу эмх замбараатай хийх хэрэгтэй. Ингэснээр та чухал мөчид хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг зугаатай өнгөрүүлэх болно. Гэр бүлийнхэнтэйгээ хийж болох хөгжөөнтэй тоглоом, сайхан зүйлсүүдээр жагсаалт гаргаарай.
2. Гүнзгий амьсгал ав
Зарим үед баяр гэдэг үгийг сонсоход л стресстдэг үе бий. Уг нь баяр наадам бидэнд аз жаргал, баяр баяслийг авчирдаг шүү дээ. Ийм үед та юу ч бодолгүй гүнзгий амьсгаа авах хэрэгтэй. Хэсэг амраад халуун цай уувал дээрдэх болно.
3. Өөртөө цаг гарга
Томчуудад ч гэсэн хөгжилдөх цаг хугацаа хэрэгтэй. Бид бүхий л өдрийг хоол, цэвэрлэгээ, гэр орны ундарсан их ажил дунд өнгөрөөх шаардлагагүй. Боломжоороо өөртөө цаг гарга. Найз нөхөдтэйгээ ярилцах, дуртай хөгжмөө сонсох, кино үзэх, тоглоом тоглох гэх мэтээр оногдсон хугацаагаа аз жаргалтай өнгөрөөгөөрэй.
4. Дотоод сэтгэлээ сонс
Америкийн сэтгэл судлалын холбооноос гаргасан судалгаагаар стрессдэх үеэр хүмүүсээс ихэвчлэн цочимтгой болох, жин нэмэх, толгой өвдөх, хоолны дуршил өөрчлөгдөх, амархан бухимдах, гэдэс хүчтэй базлах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Хэрвээ эдгээрээс аль нэг нь танд илэрсэн бол стресстэж байгаагийн шинж гэсэн үг.
5. Хуримтлалийг бий болго
Америкчуудын хувьд мөнгөний асуудал нь ажил, гэрийн асуудлаас илүү их стресстүүлдэг болох нь судалгаагаар гарчээ. Америк гэлтгүй ихэнхи улс орны хувьд мөнгө үргэлж асуудал болсоор ирсэн. Тиймээс тодорхой хэмжээний хуримтлал үүсгэн, түүндээ өөрийн бололцоогоор тогтмол орлого хийснээр дараа дараачийн гэнэтийн мөнгөний асуудлаас жаахан ч болов гарах болно.
6. Хооллох арга барилаа өөрчил
Баярын өдрүүдэд жин барих нь үргэлж хэцүү байдаг. Дуртай зүйлээ идэхийг хүссэн ч, илүүдэл жинтэй болчих вий гэсэн айдас ихэнхи хүний дотор хадаастай байдаг. Харин түүнийхээ оронд хүссэн хэмжээгээрээ жимс жимсгэнэ идэж, амттангуудаас өөртөө тааруулаад идээрэй. Харин согтууруулах төрлийн ундаануудыг хэтрүүлэн хэрэглэх нь амттангаас илүүтэй таны биед сөрөг нөлөө үзүүлдэгийг санаарай.
7. Инээмсэглээрэй
Хайртай дотны хүмүүстэйгээ хуучны сайхан дурсамжуудаа эргэн санаж, хөгжилдөн ярилцах нь сөрөг бодлоос салгахад туслана.
8. Найзуудтайгаа харилц
Карнеж Меллон их сургуулийн сэтгэл судлалын профессор Шелдон Кохен (Sheldon Cohen) найзуудтайгаа харьцах нь стрессийг үр дүнтэй буулгадаг болохыг судалгаагаар нотолжээ. Утсаар ярих, мессеж бичих, уулзах гэх мэт аль боломжтой хувилбараар асуудлыг шийдвэрлээрэй.
9. Намуухан дуу сонс
Бухимдсан үедээ сонгодог хөгжим, эсвэл байгалийн дуу чимээ зэрэг нь стрессийг бууруулах өндөр ач холбогдолтой гэнэ.
10. Дасгал хөдөлгөөн хий
Заавал бухимдсан гэлтгүй, өдөр тутамдаа дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж заншвал таны бие хөнгөрч, сэтгэл санаа тань төдий чинээ хөнгөрөх болно. Хэдийгээр энэхүү зөвлөгөөг та залхтал сонссон байж болох ч, үнэхээр үр дүн өндөртэй учир залхууралгүй хэрэгжүүлээрэй.
11. Сайн унтаж амар
Бидний эрүүл байх үндэс нь шөнө тайван, сайхан унтаж амрах байдаг. Хэрвээ шөнө нойр хүрэхгүй хулждаг, хангалттай нойр авч чадахгүй тохиолдолд хүний бие хямарч, амьдралын идэвхээ алдаж эхэлдэг. Тиймээс шөнө аль болох сайн унтаж амрахыг хичээгээрэй. Орондоо орохын өмнө намуухан хөгжмийн аянд ваннтай усанд хэвтэн, хөлийн ул, толгойгоо барьж, халуун сүү, лимонтой цай уувал бөх унтах болно.
12. Дуг хийх
Хоол идсэний дараа, хичээлээ давтаж байтал гэнэт нойр маш ихээр хүрэх үе байдаг. Тэр үед хэдхэн минут дуг хийж биеэ амрааснаар илүү их эрч хүчтэй сэрэх болно. Хятадууд бүгд цайны цагийнхаа дараа 20 минутын турш унтдаг. Ингэснээр тэдний ажлын бүтээмж өндөрсдөг байна.
13. Амралт ав
Хэрвээ гэр бүлийн хүмүүс тань стресстүүлээд байвал хэсэг хугацаанд ганцаараа байх тайван газрыг ол. Ингэснээр хүнд асуудлаас хэсэгхэн ч атугай хөндийрөх болно. Харин эргэж ирээд гэрийхэнтэйгээ тайван ярилцаж, учираа олоорой.
14. Хэрэгтэй үедээ "их зан" гарга
Таны ажил дээр бүхнийг зааж, тушааж, зандардаг бидний хэлдгээр ядаргаатай хүн байдаг л биздээ. Нэгэнт ийм нөхцөл байдалтай нүүр тулгарсан бол өөрийнхөө хийх ёстой ажлыг сайн хий. Түүний шүүмжлэлээс хэрэгтэйг нь аваад хэрэггүй сул үгсэд сэтгэлээ зовоохоо болиод өөр зүйлд төвлөр. Тэр яагаад таныг шүүмжлээд байгааг нухацтай бодоод үзээрэй.
15. Эмчээс зөвлөгөө аваарай
Энэ бүхнийг уншсаны дараа та тайвширч чадахгүй, стресстсээр байгаа бол өөрийнхөө хийх дуртай, тайвшрал авдаг зүйлсийг хий. Хэрвээ тэгээд ч болохгүй бол та сэтгэл зүйч дээр очсон нь дээр гэж зөвлөмөөр байна.