Одуудын бие хамгаалагчид

Олны танил байх нь хэдийгээр бахархам сайхан зүйл ч гэлээ, заримдаа их хэцүү байдаг нь ойлгомжтой. Тэдний шүтэн бишрэгчид сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүйгээр хайртай одуудтайгаа гар барих гэж зүтгэх, үзэн ядагч хэсэг бүлэг хүмүүс тэдэн лүү өндөг, улаан лооль шидэх бол хэвийн л үзэгдэл гэнэ. Харин энэ бүгдээс тэднийг болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдийг хамгаалах үүрэгтэй бие хамгаалагч нарыг таних хүн бараг үгүй. Иймээс бид энэ удаад одуудын бие хамгаалагчдыг та бүхэнтэй танилцуулахаар шийдлээ.
Одуудын бие хамгаалагчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Jennifer Lawrence – Greg Lenz
Мэдэхгүй хүнд бол бараг найз залуу нь гэж харагдахаар энэ сайхан залууг Грег Ленз гэдэг аж. Тэрээр “Өлсгөлөн тулаан” киноны од Женнефер Лауренсийн бие хамгаалагч болоод нилээд хэдэн жилийг ардаа үджээ. Хэн ч харсан нүдэнд дулаахан, дур булаам залууг шохоорхох охид олон байдаг ч, харамсалтай нь тэр эхнэртэй ажээ.





2. Бекамын гэр бүлийн хамгаалагч – Justin Riblets
Жастин Риблетс, Бекхамыг дагаж явахаас илүү түүний гэр бүлийнхэнтэй хамт байнга явдаг байна. Энэ зураг дээр тэрээр Бекхамын том хүү Брүүклин Бекхамийг дагалдан явж байна.





3. Beyonce - Hulius de Boer
Беойнсегийн бие хамгаалагч бол түүний биеийн нэг хэсэг л гэсэн үг. Хаа ч явсан хамт байдаг учир, нөхөртэйгээ байхаас илүү түүнтэй хамт явах нь олон байдаг биз... Тиймдээ ч тэднийг нууц амрагууд гэх яриа сарын өмнө цахим ертөнцийг шуугиулж байв.





4. Adele – Peter van den Veen
Сүүлд гаргасан “Hello” дуугаараа дэлхий нийтийг уяраагаад буй дуучин Аделийн бие хамгаалагч бие хаа  өв тэгш, цоргисон харцтай Голланд залуу байдаг аж. Тэрээр бодибюлдингийн тамирчин бөгөөд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг байна.





5. Catherine Zeta Jones  - Thomas Fitzsimmons
Жүжигчин Катерин Зета Жонесийн бие хамгаалагч олон жилийн турш түүний арын албанд найдвартайгаар ажиллаж байгаа бөгөөд өмнө нь загварын агентлагт моделиор ажиллаж, хамгаалалтын албанд ч гэсэн хүчин зүтгэж байжээ.





6. Cheryl Cole – Craig Beams
Английн үзэсгэлэнт дуучин бүсгүйг хаана ч явсан хамгаална гэдэг үнэхээр баатарлаг бас азтай хэрэг. Тэрээр 2010 онд Cheryl-ийн бие хамгаалагчаар ажиллахаасаа өмнө бие хамгаалагчдийн агентлагийн даргаар ажиллаж байв. Зарим эх сурвалжууд Cheryl-ийн гэрлэлтээ цуцлуулсаныг бие хамгаалагчаас нь болсон ч гэж ярьдаг.





7. Heidi Klum – Martin Kirsten
Герман гаралтай дэлхийн шилдэг загвар өмсөгчдийн нэг Хэйди Клумын бие хамгаалагч Мартин нар эхэндээ энгийн л нэг “ажил олгогч, ажилтан” –ы харилцаатай байсан ч, удалгүй тэд амрагууд болон хувирсан юм. Жил гаруй үерхэсний эцэст тэд салсан байна. Түүнчлэн Хэйди Мартин Кирстений ээжид байшин авч өгсөн ч гэж ярьдаг.





8. Kim Kardashian – Pascal Duvier
Реалити шоугаараа анх олны танил болж байсан ч түүнээсээ илүү хувийн амьдрал, өмссөн хувцас, унасан машинаараа хэвлэл мэдээллийг араасаа дагуулдаг Ким Кардашианы бие хамгаалагчийг уншигч та анх удаа харж байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга. Түүний бие хамгаалагч Паскаль Дуверь хэмээх залуу Германы жудо бөхийн тамирчин бөгөөд хэд хэдэн гадаад хэлтэй, “Хэйделбергийн их сургууль”-ийн математикийн зэрэгтэй чамгүй боловсролтой нэгэн аж.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()