Марк Зукербергийн ер бусын амьдрал

Фэйсбүүкыг үндэслэгч Марк Зукерберг (Mark Zuckerberg) болон түүний гэргий Присила Чан (Prisccilla Chan) нар анхны хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Хосууд охиндоо Максима Чан Зукерберг (Maxim Chan Zuckerberg) гэдэг нэрийг хайрласан юм. Тэд шинэ хүүхэддээ зориулан санаанд оромгүй гэнэтийн мэдэгдэл хийсэн нь Марк Цукерберг фэйсбүүк дэх өөрийн эзэмшдэг хувьцааныхаа 99 хувийг сайн дурийн буяны байгууллагад хандивлахаар болсон нь олныг гайхшируулаад амжсан. Тэгвэл шинэхэн аавын ер бусын амьдралтай хамтдаа танилцацгаая.

Марк Зукербергийн ер бусын амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Хөрөнгийн зах зээл дээрх үнэлгээгээр Зукербергийн хувьцааны 99 хувь нь одоогийн байдлаар 45 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа юм. Сонирхуулахад энэ шийдвэр нь тийм ч гэнэтийн зүйл биш юм. Учир нь Зукерберг таван жилийн өмнө Билл Гейтс зэрэг технологийн тэрбумтануудын хамтаар "Өгөх тангараг" нэртэй үйлсэд нэгдэж байгаагаа илэрхийлэн гарын үсэг зурж байжээ. Энэхүү тангарагт гарын үсэг зурсан тэрбумтнууд өөрийн хөрөнгийн ихэнхи хэсгээ сайн үйлсэд зориулна гэдгээ баталсан байна. Хэдийгээр ийм шийдвэр гаргаж байгаа боловч Зукерберг компанийнхаа удирдлагыг атгасан хэвээр байх юм.
 
Марк Зукербергийн ээж аав нь Нью-Йоркийн Доббс Феррид ажилладаг бөгөөд шүдний болон мэдрэлийн эмчээр ажилладаг. Тэд Ранди, Донна, Ариел, Марк гэсэн 4 хүүхэдтэй. Марк хүүхэд байхаасаа л найзуудтайгаа кодлогдсон компьютер тоглоомоор тоглож, 12 настайдаа Atari BASIC ашиглан "Zucknet"  нэртэй чаатын сүлжээ бий болгосон байна.


 
Марк Harvard-д элсэхээсээ өмнө Нью-Хэмпширд байдаг алдарт Филлипс Exeter-ийн нэрэмжит академид  сурч байхдаа дуу хөгжим, компьютерийн хорхойтой болсон байна. Тэрээр сонирхлынхоо дагуу AOL ба Microsoft аль алийг нь сонирхож байжээ. Гэсэн хэдий ч нас залуу, туршлага дулимаг түүнийг ажилд авах газар олдсонгүй.



Тэр  зүгээр ч нэг  компьютерт дуртай нэгэн биш байлаа.  Сонгодог бүтээлүүдэд дуртай төдийгүй тэрээр ахлах сургуульд байхдаа туяалзуурт жадны спортын багийн ахлагч болж байжээ.


 
2002 онд Харвардын Их Сургуульд суралцаж эхэлсэнээс хойш түүний амжилтын гараа эхэлж, алдаршиж эхэлсэн байна. Марк удалгүй дотуур байрнаасаа гарч, хэд хэдэн найзын хамтаар Фэйсбүүкийг эхэлсэн бөгөөд үүн дээр бүхий л цаг заваа зориулж, улмаар сургуулиа орхисон байна.


 
Сургуулиасаа гарахаас өмнө Зукерберг өөрийн одоогийн эхнэр Присила Чантай анх үдэшлэг дээр танилцаж байжээ. Марк энэ тухай дурсахдаа: "Анхны болзоон дээр надтай цуг цагийг өнгрүүлсэнээс, гэртээ хариад шалгалтандаа бэлдсэн нь дээр гэж Чан надад хэлж байсан" хэмээн ярьжээ..



Зукерберг ид зугаацах насандаа 12.7 сая долларыг компаниасаа олсон байна. Тэрээр 2010 онд Time сэтгүүлийн "Оны шилдэг хүн"-ээр тодорч байв.



Өнөөдөр дэлхий даяар 1 тэрбум 500 гаруй сая хүн Facebook хэрэглэдэг. Мөн зөвхөн зар сурталчилгаанаас олсон орлого нь 300 тэрбум доллар  болдог байна.


 
Тийм ч олон цахим технологийн захирлууд, дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлж байгаагүй. Facebook-ийн үүсгэн байгуулсан түүхийг харуулсан "Нийгмийн сүлжээ" (The Social Network) кино 2010 оны 10-р сарын 1-нд дэлгэцнээ гарч байжээ. Уг бүтээл 8 Оскарын шагналд нэр дэвшиж, 3 номинацид оскар авсан байна. Гэвч Марк Зукерберг өөрийн тухай хийсэн киног хожим үзсэн бөгөөд "Миний тухай дэндүү уран яруу харуулахыг хичээжээ. Намайг охидод дуртай, хувиа хичээсэн мэтээр харуулсан байна" хэмээн киноны тухай сэтгэгдэлээ илэрхийлжээ.



Аарон Соркины найруулсан уг дэлгэцийн бүтээл нь Маркад төдийлөн таалагдаагүй боловч, харин Соркины найруулсан "The West Wing" телевизийн шоунд тэрээр дуртай.



Зукерберг өөрийн компаний хувьцааг 2012 онд гаргасан бөгөөд хувьцаа гарсан даруйдаа 16 тэрбумыг олсон байна.


 
Ингээд Facebook-ийн вант улсын агуу өсөлт амжилттай үргэлжилсээр байна. Харин Маркийн хурим олныг гайхшируулсан юм. Учир нь тэдний хуриманд ойр дотны цөөн хэдэн хүн ирсэн бөгөөд хөршүүд нь түүний эхнэрийг төгсөлтийн үдэшлэгээ хийсэн байх хэмээн боджээ.


 
Марк Харвардын их сургуульд суралцаж байхдаа 2 оюутны зургийг харьцуулан хэн нь илүү царайлгийг тодруулдаг “Facemash” хэмээх вэбсайт гаргаж байсан ч, Харвардын их сургуулийн удирдлага үүнийг нь хаах шийдвэр гаргаж байсан байна.



Facebook-ийн нүүр хуудсан дээр “Yahoo!” , “MTV networks” зэрэг томоохон компаниуд зар сурталчилгаагааг тавиулахыг хүсэж байсан ч Марк алиныг нь ч зөвшөөрөөгүй юм.



Марк 2014 онд "эбола" вирус тусч, халдвар авсан Хойд Африкийн ард иргэдэд 25 сая доллар хандивласан байна.


 
Тэрээр 2010 онуудад “Time” сэтгүүлийн оны шилдэг хүн болж, мөн 28 насандаа хамгийн залуу, баян үүсгэн байгуулагчаар тодорч байлаа. Түүнчлэн Америкийн 400 баячуудын эхний 10-т тогтмол жагсдаг байна.



Марк өнгөний сохор учраас “Facebook”-ийн ерөнхий өнгийг цэнхрээр сонгож байсан байна. Учир нь өнгөний сохор хүмүүсийн хамгийн сайн ялгаж чаддаг өнгө нь цэнхэр байдаг гэнэ.



Түүнд “Би бол үүсгэн байгуулагч, өлөгчин минь” гэсэн бичигтэй бизнес карт байдаг ажээ. Хөгжилтэй байгаа биз?



Марк 2010 онд Хятад хэл сурсан нь эхнэртэйгээ болон хадмуудтайгаа харилцахад илүү амар болжээ.



Тэр хуримнаасаа өөр үйл ажиллагаанд барагтай л бол хослол өмсөж, зангиа зүүдэггүй. Бүр “Wall Street”-ийн хөрөнгө оруулагчдын уулзалт дээр ч гэсэн жийнсэн өмд, малгайтай цамцтай ирсэн гэдэг.
Видео


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()