Диснейн гүнжүүдийн дүрийн цаана хэн байв?

Гоо үзэсгэлэн, сайхан сэтгэл, нөхөрсөг сэргэлэн зан араншингийн төлөөлөл болсон Диснейн хүүхэлдэйн киноны гүнжүүдийн ард ямар хүн дуу оруулж байсан бол? “Цасан цагаан ба долоон одой” киноны цасан цагааны дүрд 150 гаруй жүжигчид дуу оруулахаар шалгуулж байв. Харин Adriana Caselotti хэмээх эмэгтэй тэр дундаас шалгаран дуу хоолойгоо ийнхүү мөнхөлсөн түүхтэй.
Диснейн гүнжүүдийн дүрийн цаана хэн байв?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. “Цасан цагаан ба долоон одой”
Энэхүү кино 1937онд гарч байсан бөгөөд гол дүрийн гүнж маш сайхан хоолойтой, амьтадтай найзалдаг нэгэн билээ. Волт Дисней тухайн үед 18 настай дуурийн дуулаач охин Адриана Касолеттег дуу оруулагчийн ажилд авч байв. Хожим тэр охин дуурийн театртаа эргэн орж, хөрөнгийн биржид ч ажиллах болжээ.





2. “Үнсгэлжин”
1950-д оны үеэр хүүхэд багачууд төдийгүй том хүмүүсийн үзэх дуртай кино болсон дэлгэцийн бүтээл юм. Харин үнсгэлжингийн дүрд Илине Вүүдс (Ilene Woods) хэмээх маш ялдам хоолойтой охин дуу оруулжээ. Түүнийг Диснейд ажилд орохоос өмнө хэд хэдэн ч дуу бичлэгийн студи хамтарч ажиллахыг санал болгож байсан ч, тэр Диснейг сонгосон гэдэг.





3. “Нойрсож буй гүнж”
Ээрүүлд хатгуулан, үнэнч хайрын үнсэлт түүнийг сэрээхийг хүлээн бөх гэгч нь нойрсох үзэсгэлэнтэй гүнжийг Аврора гэдэг. 1959 онд гарч байсан энэ киноны гүнжийн дүрд Мэри Коста (Mary Costa) дуу оруулж байв. Тэр энэхүү ажилд дур сонирхолтойдоо биш, зүгээр л домог болсон Волт Диснейтэй уулзахыг хүссэндээ орсон гэдэг. Гайхамшигтай хоолойтой бүсгүй өдгөө 85 настай бөгөөд насаараа хандивын байгууллагад ажилласан байна.





4. “Далайн бяцхан гүнж - Ариэл”
Эх газар дээр амьдардаг залууд дурлачихаад, түүнтэйгээ уулзахын тулд сайхан хоолойгоо хүний хөлөөр сольж, далайгаасаа явж буй бяцхан лусын дагинын дүрд Жоди Бенсон (Jdi Benson) хэмээх бүсгүй дуу оруулжээ. Түүнчлэн “Тоглоомын түүх 4” киноны барбины дүрд ч дуу оруулсан байна.





5. “Үзэсгэлэнт охин жонон 2”
Аймшигт араатны хайрыг татсан Белл охины дүрд Paige O’Hara хэмээх бүсгүй дуу оруулжээ.





6. “Аладдин”
Аладдиний хайртай гүнж үзэсгэлэнт Жасминий дүрд Линда Ларкин (Linda Larkin), Леа Салонга (Lea Salonga) нар хамтран дуу оруулсан нь Диснейн хүүхэлдэйн киноны түүхэнд анх удаа нэг дүрд 2 хүн дуу оруулсан явдал болсон юм.





7. “Покахонтас”
Бодит явдлаас сэдэвлэсэн гэгддэг хүүхэлдэйн киноны эрэлхэг гүнжийн дүрд Аляскийн унаган иргэн Ирине Бедард (Irene Bedard), Жюди Кун (Judy Kuhn) нар мөн л хамтран ажилласан юм. Энэхүү кино нь 1995 онд дэлгэцнээ гарч байжээ.





8. “Мулан”
Диснейн гүнжүүдээс ганцхан Ази дүр байдаг нь Мулан юм. Тэр хэдийгээр гүнж биш ч эрэлхэг зоригоороо улсдаа гайхагдан, гэр бүлээ авардаг билээ. Түүний дүрд Макаогийн жүжигчин Мин На Вэн болон Филиппиний жүжигчин Леа Салонга нар дуу оруулжээ.





9. “Мэлхий гүнж 2”
2009 онд гарсан “Мэлхий гүнж 2” киноны Тиана гүнжийн дүрд дуучин Женнефер Хадсон (Jennifer Hudson) дуу оруулсан юм. Тэрээр өмнө нь “Dream Girls” кино болон бусад мюзикл кинонуудад гол болон туслах дүр бүтээж байжээ.





10. “Хатан зоригт”
2012 онд гарсан даруйдаа ашиг орлогоороо тэргүүлж, олны талархлыг хүлээсэн анимэйшн бол “Brave” юм. Зоригт гүнжийн дүрд Келли МакДоналд (Kelly MacDonald) дуу оруулж байжээ. Алдарт Диснейн гүнжийн дүрийг амилуулснаараа амьдралдаа хамгийн зөв алхмаа хийсэн хэмээн тэр нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг.





11. “Tangled”
Шидэт үстэй Рапунзел гүнж ээжийгээ болон гэрээ орхиод танихгүй залууг даган, гадаад ертөнцийг үзэхээр явдаг. Түүний дүрд дуучин, жүжигчин Мэнди Море (Mandy Moore) дуу оруулсан байна. “Tangled” анимэйшнээс гадна “Walk to Remember”, “Princess Diaries” зэрэг кинонуудад тоглож байжээ.





12. “Frozen”
Алс холын Арандель хаант улсын гүнж Анна байнга л дуулж, бүжиглэж явдаг цоглог гүнж. Түүний дүрд дуучин Кристен Белл (Kristen Bell) дуу оруулжээ.





13. “Frozen”
Анна гүнжийн эгч Элсаг бид бүхэн “Let it Go” дуугаар нь сайн мэддэг болсон. Энэ дууг амилуулсан хүн бол дуучин, дуу оруулагч Идина Мензел (Idina Menzel) юм. Сонирхуулахад 2013 онд гарсан “Frozen” анимэйшн нь хоёр ч Оскарын шагналын эзэн болж байжээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()