“Twitter”-т хамгийн их дагагчидтай хүмүүс

Твиттер бол бидний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх цахим талбар билээ. 2006 оны 3-р сарын 21-нд анх үүсгэн байгуулагдаж, түүнээс хойш одоог хүртэл дэлхий даяар өргөн хэрэглэгдэж байна. Ингээд твиттерт хамгийн их дагагчидтай хүмүүсийг та бүхэнд сонирхуулъя. Тэд олны танил дуучин, жүжигчин, улс төрч хүмүүс байгаа нь мэдээж. Харин хэн гэдгийг нь одоо харцгаая.
“Twitter”-т хамгийн их дагагчидтай хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


25. Bill Gates – 25,781,240 дагагчтай
"Microsoft" корпорацийн үүсгэн байгуулагч тэрээр твиттер хаяг дээрээ “Өөрийн мэдлэг, туршлагаасаа хэнтэй ч, хэзээд ч хуваалцахад бэлэн” хэмээн бичсэн байдаг.



24. Harry Styles – 26,240,000 дагагчтай
“One Direction” хамтлагийн дуучин Харриг танихгүй залуу үеийнхэн байхгүй биз ээ. Хэрвээ та энэ хамтлагийн дуунуудад дуртай бол түүнийг яг одоо дагаарай.



23. Drizzy – 26,996,000 дагагчтай
Drizzy буюу дуучин Drake-ийн талаар дуулиан шуугиан үл тасарна. Түүний хамгийн сүүлд гарсан “Hotline Bling” дууны клип жинхэнэ тэсрэлт хийсэн нь олон дагагчтай болоход нь дам нөлөөлсөн ч байж болох юм.



22. P!nk – 27,271,800 дагагчтай



21.  Oprah Winfrey – 29,889,150 дагагчтай
Түүнийг хамгийн шилдэг сэтгүүлч хэмээн хэлэхэд буруудахгүй л болов уу. Харин тэр өөрөө 246 хүнийг дагаж, 10 мянга гаруй удаа жиргэсэн байх юм.



20. CNN Breaking News – 32,000,000 дагагчтай
Дэлхий ертөнцөд болж байгаа мэдээ мэдээллийг шуурхай, үнэн бодит хүргэдэг томоохон агентлагуудын нэг бол яахын аргагүй CNN. Хэрвээ та дэлхийн өнцөг булан бүрт болж буй үйл явдлуудыг цаг алдалгүй уншмаар байвал CNN-ийг яг одоо “follow” хий.



19. Jimmy Fallon – 32,019,000 дагагчтай  
Америкийн алдарт хошин шогийн жүжигчин Jimmy Fallon жиргээ бүрээрээ дагагчдаа хөгжөөж, өөрийнхөө нэр хүндийг ч өсгөж байдаг нэгэн билээ.



18. Demi Lovato – 32,114,000 дагагчтай
Өмссөн хувцас, үс засалт зэргээсээ болж байнга л хэл аманд өртдөг дуучин бүсгүй цахим ертөнцийн хамгийн эрэлттэй нэгэн бололтой.



17. Jennifer Lopez – 34,103,000 дагагчтай
Бараг л мөнхийн залуу хэмээх тодотголыг аваад байгаа өдгөө 46 настай дуучин цахим ертөнцөд ч, бодит амьдрал дээр ч од байж чаддаг.



16. Ariana Grande – 34,250,000 дагагчтай
Хүчирхэг хоолой, эгдүүтэй царайгаараа гэнэт л хүч түрэн гарч ирсэн залуухан дуучин 30 сая гаруй хүнийг ардаасаа дагуулжээ.



15. Selena Gomez – 35,500,000 дагагчтай



14.  Shakira – 35,654,154 дагагчтай
Бэлхүүсний бүжгийн хатан хаан, даруу дөлгөөн зантай алдарт дуучин маань твиттерийн хамгийн эрэлттэй хэрэглэгчдийн нэг ажээ.



13. Kim Kardashian West – 37,294,215
Мэдээж шилдгүүдийн жагсаалтнаас Кардашьян юу гэж хасагдах билээ. Тэр аль хэдийн 30 сая гаруй хүнийг араасаа дагуулаад амжжээ. Харин “West” хэмээх нэрний тухайд түүний нөхөр, охины нэрнээс гадна түүний гэр бүлийнхний хувьд хамгийн ээлтэй зүг нь West буюу баруун зүг хэмээн тайлбарласан юм.



12. Cristiano Ronaldo – 39,027,000 дагагчтай
Хөлбөмбөгийн хорхойтнууд байвал наашаа анхаарлаа хандуулаарай. Түүний твиттер хаяг шинэ сонин мэдээллээр дүүрэн байдгийг дуулгахад таатай байна.



11. Instagram – 41,366,900 дагагчтай
Орчин үеийн залуусын байнгын хэрэглээ болсон инстаграм хуудсын албан ёсны твиттер хаяг бусдаас дутахааргүй олонд хүрчээ.



10. Britney Spears – 43,400,000 дагагчтай



9. Justin Timberlake – 50,160,000 дагагчтай
Алдарт RnB дуучин Жастиний албан ёсны твиттерийн дагагчид мөн л 50 сая хол давжээ.



8. Ellen DeGeneres – 50,451,000 дагагчтай
Хүн бүрийг алиа хошин зангаараа хөгжөөдөг алдарт нэвтрүүлэгч Эллен 50 сая гаруй дагагчтай ажээ. Тэрээр нийт 11 мянга гаруй удаа “жиргэсэн” байна.



7.  The Countess – 52,788,000 дагагчтай
Энэ бол дуу хөгжмийн салбарт хувьсгал хийсэн дуучин Лэди Гага-ийн албан ёсны твиттер хуудас. Тэрээр 7000 гаруй удаа “жиргэжээ”.



6. Rihanna – 53,115,000 дагагчтай
Дуучин Рианнагийн фенүүд наашаа суугаарай. Түүний албан ёсны твиттер хаяг сонин хачин жиргээ, дуу хөгжмөөр дүүрэн шүү.



5. Youtube – 56,918,640 дагагч
Youtube сайтад ямар шинэ бичлэг нийтлэгдсэнийг цаг тухайд нь мэдээллэх хаяг.



4. Barack Obama – 66,529,000 дагагчтай
Хэдийгээр тэр өөрөө энэ account-аа хэрэглэдэггүй ч гэлээ түүний хэлсэн үг, үзэл бодол олон сая хүнийг байлдан дагуулжээ.



3. Taylor Swift – 66,806,831 дагагчтай
Тэр бол инстаграмын ч, твиттерийн ч хамгийн идэвхитэй хэрэглэгч. Түүний нийтэлсэн зүраг болгон олон сая лайк “хүртэж”, жиргэсэн жиргээ бүхэн нь байнга “retweet” хийгддэг ажээ.



2. Justin Beiber – 70,594,153 дагагчтай
Канадын алдарт дуучин багаасаа л өөрийн өвөрмөц хоолойгоороо дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан бол харин одоо өөрийн стиль имиж, хувийн амьдралаараа алдар хүндээ өсгөж байгаа гэхэд хилсдэхгүй.



1. Katy perry – 78,347,000 дагагчтай
Алдарт поп дуучин маань нийгмийн идэвх сайтайгаас гадна шүтэн бишрэгчидтэйгээ ойр байхыг илүүд үздэг ажээ. Харин тэр өөрөө 158 хүн дагадаг.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()