“iPhone 7” ямар байх вэ?

“Apple” компани хоёрхон сарын өмнө iPhone 6s маркын ухаалаг гар утсаа худалдаанд гаргаад байгаа билээ. Хэрэглэгчдийг шинэ бүтээгдэхүүнээрээ алмайруулж дуусаагүй байтал дараагийн загвар болох “iPhone 7”-ийн тухай яриа аль хэдийн гараад эхэлжээ. Ингээд ирэх онд худалдаанд гарах iРhone7-ийн тухай сонирхогч, хөгжүүлэгчдийн гаргасан таамаглалуудыг хүргэж байна.

“iPhone 7” ямар байх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. “iPhone 7” 2016 оны 10-р сард нээлтээ хийх бөгөөд урьдчилсан захиалга нь 9-р сарын 18-наас эхлэх төлөвтэй байгаа ажээ.


 
2. “Apple” компани iРhone 6, 6S гар утсуудыг үйлдвэрлэхдээ таблет болон ухаалаг гар утасны дундаж хэмжээг стандартчилж гаргаснаар, хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн билээ. Тэд цаг үеэ олсон ухаалаг борлуулалт хийсэн бөгөөд энэ нь iPhone7-ийн борлуулалт ч хичнээн эрэлт хэрэгцээтэй байхыг урьдчилан харуулж буй хэрэг юм.



3. Загварын шинэчлэл
Өмнөх хувилбарууд болох iPhone 4, 5, 6 нь хэмжээ болон өргөнөөрөө л ялгагдах бөгөөд ерөнхийдөө ижилхэн загваруудтай. Тиймээс iPhone7-г цоо шинэ өнгө төрх, загвартайгаар гаргана гэсэн цуурхал дэгдээд байна. Бидэнд ердөө хүлээх л үлдлээ.



4. “iOS 10” үйлдлийн систем
“Apple” компани шинэ ухаалаг утас гаргахынхаа өмнө үйлдлийн системийн шинэ хувилбарыг гаргадаг “заншилтай”. Тэгвэл тэд 2016 онд iOS 10 үйлдлийн систем гаргах төлөвлөгөөтэй байгаа ажээ.



5. “Home” товч байх уу?
“3D touch”-ийн тусламжтайгаар бүх үйлдэл хийгдэх тул голын товч буюу “home”- товчгүй байна гэсэн таамгийг хөгжүүлэгчид дэвшүүлжээ. Гэвч энэ нь хэрэгжих 50 хувийн л магадлалтай байгаа юм.



6. Дэлгэцний шинэчлэлт
“Apple Watch” ухаалаг цагны нүүрийг индранил чулуугаар бүрсэн нь бат бөх чанарыг нэмэгдүүлсэн. Тийм ч учраас “Apple” компанийн шинжээчид iPhone7-ийн дэлгэцийг унагаах болон гэмтээх үед хагарах магадлалыг бууруулах үүднээс "индранил" чулуугаар хийх болов уу...



7. Цэнэг барих хугацаа уртасна
iPhone7-ийн бас нэгэн гайхалтай чанар нь цэнэгээ удаан барих юм. Өмнөх ухаалаг гар утсуудыг ярианы горимд 5 цаг цэнэгээ барьдаг гэж дундажлан үзвэл iPhone7 тэдгээрээс 2 дахин урт хугацаанд цэнэгээ барих ажээ.



8. Усны хамгаалалт
iPhone 6S-ийг 2 цаг усанд хийж туршсан бичлэг Youtube-ээр нилээд тархаж байсан. Тэгвэл iРhone7-г усны бүрэн хамгаалалттай болно хэмээн таамаглаж байна. Өмнө нь “Samsung Galaxy S5” гар утас усны хамгаалалттайгаар худалдаанд гарч байсан бол харин одоо “Apple” компани усны хамгаалалтын системийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.



9. Илүү нимгэн...
“KGI Security”-ийн мэргэжлийн шинжээч Ming-Chi Kuo: “iPhone 7 бол Apple-ийн түүхэн дэх хамгийн нимгэн гар утас байх болно” хэмээн хэлсэн байна. iPhone 6-ийн нимгэн нь 7.3 мм, 6S-ийн нимгэн нь 7.1 мм байсан бол iPhone 7-ийнх 6 мм болох ажээ.



10. Харааны мэдрэгч
Энэ нь нэг ёсондоо та камер луу 4-5 секунд харвал камер автоматаар нээгдэн, зураг авахад бэлдэнэ гэсэн үг. Зөвхөн камер ч биш бусад апплекэйшнүүдэд ч гэсэн үйлчлэх ажээ.

Видео


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()