Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэд сургуульд сурах ар гэрийн боломжгүй, ядуу зүдүү байгаа нь ийн хүнд хөдөлмөр эрхлэх нөхцлийг бүрдүүлж байна. Тэд гэртээ ч харилгүй олон хоногоор үйлдвэртээ хонон өнжин ажилладаг ч сард хамгийн багадаа 8 доллар, хамгийн ихдээ ердөө 18 доллар л авдаг ажээ
Бангладеш улсад 10-14 насны асар олон хүүхэд ийм маягаар албадан хөдөлмөр эрхэлж байна. Тэд 7 хоногт ямар ч амралтгүй ажиллан, өдөрт хэдэн мянган хувцасны эсгүүр гаргадаг ажээ.
Бангладеш улс хувцасны экспортоороо дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд жилд 25 тэрбум долларын орлого олдог байна.
Бангладешийн засгийн газраас явуулсан
мэргэжлийн хяналт шалгалтаар энэхүү улсад үйл ажиллагаагаа явуулж буй
үйлдвэрүүдийн 80-аас дээш хувь нь аюулгүй байдлын шаардлага хангаагүй
гэсэн дүгнэлт гарчээ. Энэхүү шаардлагыг хайхраагүйн улмаас 2013 онд
“Rana Plaza” хэмээх үйлдвэрт гал гарч 1100 гаруй хүн амь насаа алдсан
эмгэнэлт явдал болсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Хамгийн харамсалтай нь тэдний ихэнх нь бага болон
өсвөр насны хүүхдүүд байсан байна.
Чанарын шаардлага хангаагүй олон үйлдвэрүүдээс болж хүрээлэн буй орчин ч гэсэн маш ихээр бохирдож байна.
Энэ бол үйлдвэрийн хог хаягдлын уршгаар бохирдсон гудамж.
Үйлдвэрийн ажилчдын 60-аас илүү хувь нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд жилд дунджаар 4 сая гаруй эмэгтэйчүүдийг ажилд авдаг ажээ.
Үйлдвэрийн ажилчдын 60-аас илүү хувь нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд жилд дунджаар 4 сая гаруй эмэгтэйчүүдийг ажилд авдаг ажээ.
Энэхүү зурган дээр Дака хотод ажилчин эмэгтэйчүүд шинэ жилийн баяраа тэмдэглэж байна.