Бангладеш хүүхдүүдийн хөөрхийлөлтэй амьдрал

Бангладеш улс бол урдуураа Бенгалын булантай, эргэн тойрондоо Энэтхэг улсаар хүрээлэгдэн, зүүн урд талаараа Мьянмар улстай тус тус хил залгадаг байна. Энэхүү улсад аюулгүй байдал нь хангагдаагүй, галын гарцгүй, чийгтэй бүгчим давчуу хонгилуудад маш олон хүүхдүүд хувцас оёж амь зуудаг ажээ. Гэрэл зурагчин Claudio Montesano Casillas бага насны хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг олон нийтэд гэрэл зургаар илчлэхийг зорьж, тэдний ажилладаг оёдлын үйлдвэрээр зочилсон байна.
Бангладеш хүүхдүүдийн хөөрхийлөлтэй амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Тэд сургуульд сурах ар гэрийн боломжгүй, ядуу зүдүү байгаа нь ийн хүнд хөдөлмөр эрхлэх нөхцлийг бүрдүүлж байна. Тэд гэртээ ч харилгүй олон хоногоор үйлдвэртээ хонон өнжин ажилладаг ч сард хамгийн багадаа 8 доллар, хамгийн ихдээ ердөө 18 доллар л авдаг ажээ



Бангладеш улсад 10-14 насны асар олон хүүхэд ийм маягаар албадан хөдөлмөр эрхэлж байна. Тэд 7 хоногт ямар ч амралтгүй ажиллан, өдөрт хэдэн мянган хувцасны эсгүүр гаргадаг ажээ.



Бангладеш улс хувцасны экспортоороо дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд жилд 25 тэрбум долларын орлого олдог байна. 









Бангладешийн засгийн газраас явуулсан мэргэжлийн хяналт шалгалтаар энэхүү улсад үйл ажиллагаагаа явуулж буй үйлдвэрүүдийн 80-аас дээш хувь нь аюулгүй байдлын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Энэхүү шаардлагыг хайхраагүйн улмаас 2013 онд “Rana Plaza” хэмээх үйлдвэрт гал гарч 1100 гаруй хүн амь насаа алдсан эмгэнэлт явдал болсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Хамгийн харамсалтай нь тэдний ихэнх нь бага болон өсвөр насны хүүхдүүд байсан байна.













Чанарын шаардлага хангаагүй олон үйлдвэрүүдээс болж хүрээлэн буй орчин ч гэсэн маш ихээр бохирдож байна. 
Энэ бол үйлдвэрийн хог хаягдлын уршгаар бохирдсон гудамж.







Үйлдвэрийн ажилчдын 60-аас илүү хувь нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд жилд дунджаар 4 сая гаруй эмэгтэйчүүдийг ажилд авдаг ажээ.
 Энэхүү зурган дээр Дака хотод ажилчин эмэгтэйчүүд шинэ жилийн баяраа тэмдэглэж байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()