Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эмч нар тэдэнд хүүхдүүд амьд үлдэх боломжгүй бөгөөд эхийн биед дэндүү аюултай хэмээн зөвлөсөн ч, хосууд тэдний зөвлөгөөг үл тоож, хүүхдээ гаргахаар шийджээ.
Азаар бүх хүүүхэд эрүүл төрсөн ч хоёр нь тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар
алхаж сурсан байна. Хүүхдүүд дунджаар 1.35 килограмын жинтэй төрсөн гэдэг.
Хоёр ихэр хүүхэд өсгөх ямар хэцүү байдаг билээ. Харин 7 ихэр хүүхэд өсгөнө гэдэг бүр ч амаргүй даваа байсан байж таарна. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд өсөж торнисон ах дүүс өдгөө нас биед хүрчээ. 7 ихрийн 6 нь одоо их сургуульд сурахаар төлөвлөж байгаа бөгөөд нэг нь цэрэгт явах гэж байгаа юм байна. Тэдний нэг нь бүр гэр бүлтэй болоод амжжээ.
Тэд ах дүүс гэхээсээ илүү сайн найзууд шиг л байдаг бөгөөд үргэлж бие биедээ тусалж, илүү ойр дотно байдаг гэнэ.