Хорт хавдраас сэргийлэх хүнсний бүтээгдэхүүнүүд

2015-12-01, 22:00
10,357
Өнөөгийн нийгэм хэдийгээр техник технологи, хөгжил дэвшлийн эрин зуун гэгдэх болсон ч сайн муу ээлжилдгийн жишгээр "хорт хавдар" болон элдэв өвчлөлүүд газар авсаар байна. Энэ нь хүрээлэн буй орчны бохирдол, ухаалаг гар утас болон техникийн хэт их хэрэглээ, эрүүл бус амьдралын хэв маяг, стресс ядаргаа зэргээс үүдэлтэй. Эдгээр зүйлсээс та л өөрөө өөрийгөө эрүүл хоол хүнс, витаминлаг бүтээгдэхүүнээр хамгаалж чадна. Ингээд танд хорт хавдрын эсийг устгагч шилдэг 8 хүнснийг танилцуулж байна.
Хорт хавдраас сэргийлэх хүнсний бүтээгдэхүүнүүд


1. Байцааны төрлийн ногоонууд
Цэцэгт байцаа, бөөрөнхий байцаа, брюссель байцаа, бууцай гэх зэрэг ногоон өнгөтэй ногоонууд нь бүх төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг бөгөөд хавдар үүсгэх хүчин зүйлс, хорт нэгдлүүдээс биемахбодийг хамгаалах нэгдэл агуулдаг байна.



2. Лууван
Ихэнх хүнсний ногоо, жимс жимсгэнүүд нь эслэг агуулсан байдаг тул бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдраас сэргийлэх, бүдүүн гэдэсний ханын эсүүдэд ашигтай богино гинжит тосны хүчлийн үүсэлтэд оролцдог ажээ. Харин лууван нь түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлдэг бөгөөд А витаминаар баялаг тул нүдний хараанд сайнаар нөлөөлдөг гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ.



3. Авокадо
Авокадо жимс нь ханаагүй өөх тосоор баялаг тул хорт хавдрын эсийг устгахаас гадна жин барихад маш тустай байдаг ажээ.



4. Брокколи
Цэцэгт байцаа нь эслэг түвшин өндөртэй тул бүх төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлж, хорт бодисуудыг биеэс гаргадаг байна.



5. Улаан лооль
Улаан лооль нь түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлдэг тул эрчүүдэд нэн хэрэгтэй хүнсний ногоо юм. Ялангуяа чанасан улаан лоолинд энгийн үеийнхээсээ их витамин агуулагддаг бөгөөд хүний биеийг чухал хэрэгцээтэй антиоксидантаар хангадаг байна. Мөн цус төлжүүлдэг тул цус багадалттай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.



6.  Хушга
Хушга нь тархины үйл ажиллагааг дэмжиж, хорт бодисуудыг биеэс хөөн гаргадаг. Түүнчлэн та хушгыг тогтмол хэрэглэснээр хөхний болон түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлж чадна. Омега 3 агуулдаг учир зүрх судасны өвчлөлд өртөх магадлал болон цусан дахь холестрины хэмжээг бууруулдаг байна.



7. Сармис
Сармисанд аллицин хэмээх хүхэрт нэгдэл агуулагддаг тул хорт хавдрын эсийн ургалтыг зогсоодог байна. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлснээр дам хорт хавдрын үйл явцыг саатуулдаг ажээ.



8. Цагаан гаа
Цагаан гааны гаанд агуулагдах гингерол хэмээх бодис нь өвөрмөц амт үнэрийг үүсгэдэг бөгөөд бүдүүн гэдэсний хорт хавдрын эсийг ургалтыг саатуулдаг нь судалгаагаар тогтоогджээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()