Өглөөний зууш бэлтгэх хялбар арга

2015-11-30, 22:00
16,404
Өглөөний цайнд тохирох хамгийн зөв хоол бол их хоол биш, харин тэжээллэг, хөнгөн зууш байхад л хангалттай байдаг. Ингээд та бүхэнд хийхэд амархан мөртлөө илчлэг чанартай өглөөний цай бэлтгэх аргыг толилуулж байна.
 Өглөөний зууш бэлтгэх хялбар арга


Орц:   
-Тараг 250 мл
-Гурил 150 гр
-Өндөг 2ш
-Бяслаг 200 гр
-Зайдас эсвэл хиам 200 гр
-Бялууны хөөлгөгч (baking powder) 1 жижиг халбага
-Давс

Хийх аргачлал:
1. Бяслагаа үрээд, тараг, өндөг, гурил, давстайгаа сайтар холино. Бэлдсэн зуурмаган дээрээ бялууны хөөлгөгчөө хийгээд ямар ч ширхэггүй болтол нь шингэрүүлж хутгаарай.



2. Зуурмаг дээрээ хиамаа жижиглэн зүсч хийнэ.



3. Шарах шүүгээгээ 180 хэмд халаагаад, хэвэнд хийсэн зуурмагаа 20-30 минут жигнэж болгоорой. Ингээд л таны өглөөний цай бэлэн боллоо.



Та сайхан хооллоорой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()