Эйфеллийн цамхагийн тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

2015-12-02, 01:10
15,121

Эйфеллийн цамхаг нь Францад гарсан 1889 оны хувьсгалын 100 жилийн ойд зориулан босгосон байгууламж юм. Энэхүү цамхаг нь Сена мөрний зүүн эрэгт, Марсын талбайд байрлах бөгөөд уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд түрүүлсэн энэхүү цамхагийг 18,000 хэсэг төмрийн хийц, 2.5 сая ган холбоосоор холбон архитектор Густав Эйфеллийн гаргасан загвараар барьсан байна. Тийм ч учраас түүний нэрээр ийнхүү "Эйфеллийг цамхаг" хэмээх нэгэн гайхамшиг сүндэрлэн боссон түүхтэй. Ингээд та бүхэнд Эйфеллийн цамхагийн талаар ховор сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. 

Эйфеллийн цамхагийн тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд


1. Англичууд Эйфеллийн цамхагийг давахаар өндөр сүрлэг барилга барихаар төлөвлөж, барилгын ажил нилээд явж байсан ч 1907 онд тус барилгыг нураасан байна.



2. Эйфеллийн цамхаг нь 2011 онд хамгийн их жуулчин ирсэн газар болсон бөгөөд нийт 6.98 сая жуулчин хүлээн авч байжээ.



3. Уг цамхагийн орой руу гарах шат нь 1665 гишгүүртэй.



4. Эйфелл 41 жилийн турш хамгийн өндөр барилга байсан юм. Харин 1930 онд Нью-Йоркийн Xудалдааны ихэр цамхаг баригдсанаар хамгийн өндөр нь байхаа больжээ.



5. Цамхагийг анх радио антенийн зориулалтаар барьж байжээ.



6. Хүйтэн дулааны температураас шалтгаалаад 15 см-ээр дээшилж доошилдог.



7. "Эйфеллийн цамхаг"-ийг зохион бүтээсэн Густав Эйфелл цамхагийн орой дээр хувийн орон сууцтай байжээ.



8. Парисын олон архитекторууд Эйфеллийн цамхагийг үзэн яддаг.



9. Адольф Гитлер дэлхийн 2-р дайн үеэр Эйфелийн цамхаг руу гарч байжээ.



10. Эйфеллийн цамхаг дээр 72 эрдэмтдийн нэрийг сийлсэн байдаг.



11. Францын иргэн Франц Речелт (Franz Reichelt) өөрийн зохион бүтээсэн шүхрээрээ цамхагийн орой дээрээс үсэрсэн боловч энэхүү оролдлого нь амжилтгүй болж нас барсан байна.


 
12. Цамхагийг зохион бүтээсэн Густав Эйфелл нь ганцхан энэхүү цамхаг биш, түүнчлэн “Эрх чөлөөний хөшөө”-ний загвар дээр ажиллаж байв. Сонирхуулахад "Эрх чөлөөний хөшөө"-г 1885 оны 6-р сарын 17-ны өдөр Францчууд АНУ-д бэлэглэж байсан түүхтэй. 



13. Эд зүйлд татагддаг "парафила" хэмээх өвчтэй Erika Labrie бүсгүй 2007 онд Эйфеллийн цамхагтай гэрлэж, Erika Eiffel болжээ.



14. Дэлхий дээр Эйфеллийн цамхагийн 30 гаруй жижиг хувилбар байдаг бөгөөд тэднээс дурьдвал Хятад, АНУ-ын муж хотууд, Канад, Орос зэргийг дурьдаж болно.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()