Miley Cyrus өнөөдөр 23 нас хүрлээ

Дуучин, жүжигчин Mайли Рей Сайрус (Miley Ray Cyrus) 1992 оны 11-р сарын 23-ны өдөр АНУ-ын Теннеси мужийн Франклинд 90-д оны каунтри од, дуучин Билли Рей Сайрус (Billy Ray Cyrus)-ийн охин болон мэндэлжээ. Тэрээр багаасаа л жүжиглэх авьяастай байсан бөгөөд Дисней кино компаний бүтээл “Ханна Монтана” кинонд 2004 онд гол дүр бүтээж олонд анх танигдаж байжээ. Түүнээс ч өмнө алдарт найруулагч Тим Бартоны бүтээл “Big Fish” кинонд бяцхан охин байхдаа тоглож байжээ.
Miley Cyrus өнөөдөр 23 нас хүрлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Удалгүй тэрээр жүжиглэхээс гадна дуулах авьяасаа баталж “Breakout” цомгоо 2008 онд гаргасан байна. 2009 онд гаргасан “Party in the USA”, “When I look at you”, “Climb” зэрэг дуунуудаараа дэлхий нийтийн анхаарлыг татаж, мянга мянган залуусын шүтээн болжээ.





Сүүлийн жилүүдэд тэрээр гадаад төрхөндөө эрс өөрчлөлт хийн, үсээ тайруулан өнгийг нь өөрчилж, этгээд содон загвартай хувцас өмсөх болж, хэвлэл мэдээллийн бай болсоор байгааг та бүхэн мэдэх биз ээ. Түүнийг сайшаан дэмжих хүн байхад муулах, доромжлох хүмүүс ч цөөнгүй байдаг.



 Тэрээр  2013 онд гаргасан “We can’t stop”, “Wrecking Ball” зэрэг дуунуудаараа тэсрэлт хийж, “Billboard chart”, “UK Chart”-уудыг олон долоо хоногийн турш тэргүүлсэн юм. 



Тэрээр хувийн амьдралын тал дээр бусад одуудыг бодоход харьцангуй нам жим байдаг нь анзаарагддаг. “Jonas Brothers” хамтлагийн гишүүн, дуучин Nick Jonas-тай үерхэж байсан билээ. Түүчнлэн загвар өмсөгч Justin Gaston, жүжигчин Carter Jenkins нартай нэр холбогдож байжээ. 2012 онд “Өлсгөлөн тулаан” киноны од, жүжигчин Liam Hemsworth-тай 3 жил үерхсэний эцэст сүй тавьсан ч, тун удалгүй тэдний харилцаа эцэс болсон юм. 
















Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()