Түүхэн дэх хамгийн их цус урсгасан 10 тулалдаан

Бүхий л улс орнууд ирээдүй хойч үедээ газар нутаг, өв соёлоо өвлүүлэн үлдээхийн тулд бидний төсөөлж байгаагаас ч илүү золиос гаргасан байдаг гэдгийг санах нь зүйтэй. Ингээд та бүхэнд дэлхийн түүхэн дэх хамгийн том 10 тулаануудын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Түүхэн дэх хамгийн их цус урсгасан 10 тулалдаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 "Ленинградын бүслэлт", 1941-1944 он (1.12 сая хүн амиа алдсан)

1941 оны 9-р сарын 8-наас 1944 оны 1-р сарын 27 хүртэл үргэлжилсэн "Ленинградын бүслэлт" нь Дэлхийн II дайны хамгийн харанхуй үед тооцогддог. Герман, Финляндын арми Ленинградыг бүсэлснээр дараагийн 872 хоногийн дотор 1.12 сая хүн амиа алдаж байжээ.

Хэдийгээр тулалдааны үед Ленинградчууд Герман, Финляндын хүчний эсрэг хариу арга хэмжээ авч байсан ч 1941 оны 11-р сар гэхэд тэд бүрэн бүслэгдсэн юм. Ингээд нацистууд Ленинградын хоол хүнсний нийлүүлэлтийг тасалж, 1942 онд л гэхэд 650 000 хүн өлсгөлөнгөөс болж нас барж байв. Тэр үед Ладог нуурын орчмоос олсон тармаг хоол тэжээл л цөөн хүнийг амьд үлдэхэд тусалсан гэдэг.

Харин 1943 онд Улаан армийн цэргүүд Германчуудын бүслэлтийг сэтэлсний ачаар илүү их хүнс нийлүүлэх боломжтой болжээ. Эцэст нь 1944 оны 1-р сард Улаан арми Германчуудыг шахаж, хотын бүслэлтийг нэг мөр үгүй хийж чадсан юм.

"Ленинградын бүслэлт", 1941-1944 он (1.12 сая хүн амиа алдсан)

9 Соммегийн тулаан, 1916 он (1.12 сая хүн амиа алдсан)

Дэлхийн I дайны үед Франц, Их Британийн нэгдсэн хүчин Германы эсрэг Францын Сомме голын орчимд тулалдсан нь өдгөө "Соммегийн тулаан" гэж алдаршжээ. Энэ тулаан нь 1916 оны 7-р сарын 1-ээс мөн оны 11-р сарын 18 хүртэл үргэлжилсэн юм. 

Тулааны эхний өдөр зөвхөн Их Британийн арми 57470 цэргээ алдаж байв. Түүнчлэн энэ өдөр Германы Хоёрдугаар Арми Францын Зургадугаар армид ялагдаж байснаараа түүхэнд бичигджээ.

Соммегийн тулаанд гол төлөв агаарын хүчинд түшиглэж байсан бөгөөд  тэр үед Холбоотнууд Германы булаан эзэлсэн нутаг руу 10 км нэвтэрч орж чадсан гэдэг. Улмаар Герман тэргүүтэй "төвийн хүчнийхэн" ялагдаж, Антантынхны (холбоотнууд) ялалтаар дайн дууссан юм.

Соммегийн тулаан, 1916 он (1.12 сая хүн амиа алдсан)

8 Сталинград, 1942-1943 он (1.25 сая хүн амиа алдсан)

Дэлхийн II дайны үеийн Сталинградын тулалдаанаар Зөвлөлтийнхөн нацист Германы армийн эсрэг шийдвэрлэх ялалт байгуулж байсан юм.

Тулалдаан анх Гитлер Кавказ руу давшиж байсан цэргүүдээ буцааж Сталинград руу довтлох тушаал өгснөөр эхэлжээ. Сталины нэрээр нэрлэгдсэн хот руу дайрсан энэ тулалдаан нь хоёр талын удирдагчдын хоорондох тэмцэл болсон гэхэд хилсдэхгүй. Гэвч үр дүнд нь маш ихээр цус урсгасан тулаан болж, Сталинградын бүхий л жирийн иргэд, эмэгтэйчүүд хүртэл хотоо хамгаалан тэмцсэний эцэст Германы цэргүүд хүнд цохилтод ороод буцаж ухарсан гэдэг.

Сталинград, 1942-1943 он (1.25 сая хүн амиа алдсан)

7 "Ичи-Го" ажиллагаа, 1944 он (1.3 сая хүн амиа алдсан)

1944 оны 4-р сарын 19-нд Японы эзэн хааны армийн явуулсан "Ичи-Го" ажиллагааны үеэр 1.3 сая хүн амь насаа алдаж, маш олон хүн шархаджээ. Энэ ажиллагааны гол зорилго нь Бээжин-Хонконг хоорондын төмөр зам болон Хятадын өмнөд хэсэг дэх Америкийн онгоцнуудад зориулагдсан цэргийн нисэх буудлуудыг хяналтдаа оруулах явдал байв. Мөн Хятадын хоол хүнсний хямралыг улам бүр дордуулж хүнсний хангамж, үр тарианы нөөцийг нь үгүй хийх байжээ. Хэдийгээр тэдний төлөвлөгөө амжилттай явагдаж байсан ч Америкийн цэргүүд Сайпан болон Номхон далайн бусад хэсгээс Японыг бөмбөгдсөөр байсан юм.

"Ичи-Го" ажиллагаа, 1944 он (1.3 сая хүн амиа алдсан)

6 Берлиний тулалдаан, 1945 он (1.3 сая хүн амиа алдсан)

Энэ бол Гитлер болон Нацист Германы нэг мөр сүйрсэн тулалдаан юм. 1945 оны 4-р сарын 16-нд ЗХУ-ын удирдагч Сталин Германы үлдсэн хүчийг дарж, Берлинийг хяналтдаа оруулахаар 20 анги нэгтгэл, 8500 онгоц, 6300 танкийг илгээжээ.

Германы цэргүүд хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн боловч 4-р сарын 24-нд Улаан арми Берлинийг бүрэн бүсэлсэн байна. Улмаар тулалдаан улам ширүүсэж, 1.3 сая хүний амь нас эрстэж, "цусан далай" бий болжээ.

Эцэст нь Улаан арми ялалт байгуулан Рейхстагийн дээр тугаа мандуулж, Гитлер өөрийнх нь сүүлчийн өдрүүд ойртож байгааг мэдээд эхнэрийнхээ хамт амиа хорлосон юм.

Берлиний тулалдаан, 1945 он (1.3 сая хүн амиа алдсан)

5 "Барбаросса" ажиллагаа 1941 он (1.4 сая хүн амиа алдсан)

1941 оны 6-р сарын 22-нд Гитлерийн эхлүүлсэн "Барбаросса" ажиллагаа бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том цэргийн ажиллагаануудын нэг гэхэд хилсдэхгүй юм.

Үүний хүрээнд 3 сая гаруй "Тэнхлэгийн" цэргүүд, 3500 танк ЗХУ руу чиглэн давшсан ба тэд Балтийн орнууд, Ленинград болон нийслэл Москваг эзлээд, ЗХУ-ын эдийн засгийн гол цөм болсон өмнөд нутгийг эрхшээлдээ оруулах зорилготой байв. 

Хэдийгээр хүчирхэг Германы арми бэлтгэлгүй Зөвлөлтийнхнийг богинохон хугацаанд унагах боломжтой байсан ч байгаль цаг уурын хүнд нөхцөл, орос цэргүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны улмаас зорилгоо гүйцээж чадаагүй юм.

"Барбаросса" ажиллагаа 1941 он (1.4 сая хүн амиа алдсан)

4 "Германы Хаврын Давшилт", 1918 (1.55 сая хүн амиа алдсан)

Дэлхийн 1-р дайны төгсгөл үеэр буюу 1918 оны 3-р сарын 21-ний өдрөөс Германчууд Өрнөд фронт дахь "Хаврын давшилт" гэж нэрлэгддэг хэд хэдэн дайралтыг үйлджээ.  

Давшилтын зорилго нь Соммег хамгаалж байсан Британийн цэргүүдийг тойрон гарч холбоотнуудын гол хүчинд цохилт өгөх байв. Гэсэн хэдий ч Холбоотны армийн хариу довтолгоо хүчтэй байж  Германчуудыг нэмэлт хүч, хүнс хангамж авах боломжгүй болгожээ. Улмаар 1918 оны 4-р сарын сүүлээр Германы цэргүүд буцаж ухрахад хүрчээ. Энэ тулааны үеэр 1.55 сая хүн амь насаа алдсан байдаг.

"Германы Хаврын Давшилт", 1918 (1.55 сая хүн амиа алдсан)

3 Днеприйн тулалдаан, 1943 он (1.58 сая хүн амиа алдсан)

Дэлхийн II дайны үеийн хамгийн том тулаанд тооцогддог 1943 оны "Днеприйн тулаан"-д хоёр талаас 4 сая цэрэг оролцсон ба Дорнод фронтын дагуу 1400 километрийн зайг хамарчээ. Уг дайны үеэр Зөвлөлтийн Улаан Арми Днепр голын сав газрыг Германы хүчнээс эргүүлэн авч чадсан боловч амь насаа алдсан хүмүүсийн тоо 1.58 саяд хүрсэн гэдэг.

Днеприйн тулалдаан, 1943 он (1.58 сая хүн амиа алдсан)

2 Брусиловын давшилт, 1916 он (1.6 сая хүн амиа алдсан)

1916 оны 6-р сараас 8-р сарын хооронд болсон Брусиловын давшилтад Хаант Оросын арми ялалт байгуулж, Германы арми болон төвийн хүчний холбоотнууд ялагдал хүлээсэн юм. 

Францын Вердан хотыг Германы арми бүсэлж, Британичууд Сомме гол дээр тулалдаж байх үед Оросын генерал Брусилов хааныхаа итгэлийг хүлээж Баруун өмнөдийн армийг удирдан Австри-Унгарын 4-р арми руу довтлон бүрэн ялсан юм. Уг тулаан XX зууны хамгийн их цус урсгасан буюу 1.6 сая хүний амь насаар хэмжигдсэн бөгөөд улмаар Германчууд дайны төлөвлөгөөгөө өөрчилж Австри-Унгарын холбоотнууддаа туслахаар яарахад  хүргэсэн билээ.

Брусиловын давшилт, 1916 он (1.6 сая хүн амиа алдсан)

1 "Багдадын бүслэлт", 1258 он (2 сая хүн амиа алдсан)

Дээр дурдагдсан 9 тулаан бүгд Дэлхийн I болон II дайны үед хамаарах бол түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан тулаан хэдэн зууны өмнө буюу 1258 онд болж байжээ. Энэ үйл явдал 1258 оны 1-р сарын 29-нөөс 10-р сарын 10 хүртэл үргэлжилж, цэрэг, ард иргэд нийлсэн 2 сая хүн амиа алдсан байдаг. Уг ажиллагааг тухайн үеийн Монголын эзэнт гүрний хаан Мөнхийн дүү Хүлэгү удирдан явуулж байв.

Мөнх хаан Багдадын Халифт улс руу шууд дайран мөхөөхгүйгээр, харин халиф Аль-Мустазимыг үг дуугүй бууж өгөхийг урьдаар сануулан элч илгээж байжээ.

Чингис хааны үеэс л дагаар орсон нэгэнд гэм хор хүргэдэггүй байсан Монголчуудад Халиф бууж өгөхийг хүсээгүй тул аймшигт тулаан эхлүүлсэн юм. Улмаар Монголчуудын дайралтаас ердөө 12 хоногийн дараа Багдад хот балгас болж, цусаар дүүрчээ. Энэхүү үйл явдал тухайн үед ид мандаж байсан Исламын алтан үед цэг тавьсан билээ.

"Багдадын бүслэлт", 1258 он (2 сая хүн амиа алдсан)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()