Монгол улсын шилдэг интернэт банк

2015-11-23, 17:22
2,256
Дэлхийн банк санхүүгийн салбарын хөгжлийн жинлүүр гэж үнэлэгддэг “Global Finance” сэтгүүлээс Голомт банкинд “Монгол улсын шилдэг интернэт банк” шагналыг гардуулах ёслолын ажиллагааны үеэр тус сэтгүүлийн редактор Андри Фианотай энэхүү шагналын талаар цөөн үг сольж амжсан юм.
Монгол улсын шилдэг интернэт банк

- Голомт банк ямар шалгуурыг хангаж 2015 оны “Шилдэг интернэт банк” хэмээх дэлхийд нэр хүндтэй шагналыг хүртсэн тухай бидэнд сонирхуулахгүй юу?
- Юун түрүүнд энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн Голомт банк болон тус банкны интернэт банкны мянга мянган хэрэглэгчдэд баяр хүргэх хэрэгтэй. Голомт банк сүүлийн жилүүдэд бэлэн мөнгөний гүйлгээ, салбар тооцооны төвүүдийн үйл ажиллагааны зардлыг бууруулах зорилгоор  харилцагчиддаа банкны бүх төрлийн үйлчилгээг интернэтэд холбогдсон ухаалаг төхөөрөмж ашиглан хүргэх ажлыг шат дараатайгаар амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Тэр дундаа ухаалаг утсанд зориулсан “Smart bank” аппликейшнийг нэвтрүүлсэн нь харилцагчиддаа банкны бүх төрлийн гүйлгээг илүү хялбар, хурдан хийх боломжийг олгож байна. Мөн Мобайл, Мессэж банкны үйлчилгээг ч дурдаж болно. Иргэд харилцагчдын хэрэгцээнд нийцсэн шинэ төрлийн цахим үйлчилгээнүүдийг цаашдаа ч олныг нэвтрүүлж, орчин цагийн банкны түүхийг бүтээсээр байна гэдэгт “Global Finance” сэтгүүлийн хамт олон итгэлтэй байна.
-Танд баярлалаа.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.