Орц:
-Цагаан будаа 200 гр
-Үхрийн мах 150 гр
-Бууцай 70-80 гр
-Лууван 1ш
-Хулуу 1ш
-Хар мөөг 60-70 гр
-Өндөг 1-2 ш
-Буурцагны соёолж 50-70гр
-Элсэн чихэр 1-2 хоолны халбага
-Гүнждийн тос 1-2 хоолны халбага
-Гүнждийн үр 1-2 хоолны халбага
-Нунтагласан сармис 1 хумс
-Буурцагны цуу (Soy sauce)
-Халуун чинжүү 2 хоолны халбага
-Хар перц тал цайны халбага
-Ургамлын тос
-Давс
Хийх аргачлал:
Цагаан будаагаа агшаана. Хэрвээ та хөц болон гурвалжин будаанд дуртай бол цагаан будааны оронд хэрэглэж ч болно. Үхрийн махаа урт нарийхан хэрчээд буурцагны цуу, гүнждийн тос, элсэн чихэр, нунтагласан сармисандаа хийж 30 минут байлгана. Энэ хооронд лууван, хар мөөг зэрэг бусад ногоогоо урт нарийхан, эсвэл жижиглэн хэрчиж бэлтгээрэй. Махаа 30 минут амтлагчиндаа хийж дэвтээсний дараа махаа хуурна.
Харин одоо спинач буюу бууцайн навчаа давс, гүнждийн тос, хэрчсэн ногоон сонгино, хар перцээрээ амтлаад сайтар холино. Луувангаа зөөлрүүлэхийн тулд гүнждийн тос юмуу энгийн ургамлын тосонд зөөлөн гал дээр шарахдаа халуун ногоо, хар перцээр амталж болно. Хулуугаа мөн лууван шарсан шигээ зөөлөн гал дээр болгоорой. Харин буурцагны соёолжоо шарахгүй буцалж буй халуун усанд 5 минут хийж дэвтээн, давсаар амтлан, хүйтэн усанд сойх хэрэгтэй. Энэ мэтчилэн бүх ногоогоо зөөлөн гал дээр хуурч болгох хооронд хамгийн гол зүйл буюу соусаа бэлдэе. 2 хоолны халбага ус, 2 цайны халбага элсэн чихэр, цуу, сармис, халуун ногоотой амтлагч буюу гүчүжан хийж сайтар холино.
Харин одоо хүнхгэр тавганд агшаасан будаагаа хийгээд дээрээс нь мах, ногоонуудаа тус тусад нь өрж, тойруулан тавиарай. Хамгийн дээд талд нь нүдэлж шарсан өндгөө тавиад, бэлтгэсэн сүмсээ тойруулан асгаж өгөөрэй. Идэхдээ будаа, ногоо, мах болон өндгөө хольвол өндөгний шар болон сүмсний амт хоорондоо уусан, гайхалтай амтыг танд мэдрүүлэх болно.
Та сайхан хооллоорой.
Энэ хоол танд таалагдсан бол доорх линкээр ороорой.
~
Гэртээ Солонгос хоол хэрхэн хийх вэ?~
~
Амталж шарсан гахайн мах буюу “Жэюг бугим” хэрхэн хийх вэ?~