Одууд ямар машин унадаг вэ?

Алдартай одуудын өмссөн хувцас, амьдардаг тансаг орд харш, унадаг машин зэрэг нь дэлхий нийтийн анхаарлыг эрхгүй татдаг. Тэдний орлого ч жилээс жилд өссөөр байгаа. Тиймээс нэр хүндийн баталгаа болсон хурдан төмөр хүлгүүдээ алдартай брэндүүдийн үнэтэй машинаар сонгох нь элбэг буй заа... Харин зарим жүжигчид, дуучдын хувьд үнэтэй машинаас илүү хүрээлэн буй орчинд хор хөнөөл багатай машин унахыг илүүд үздэг гэнэ. Ингээд та бүхэнд алдартай одуудын төмөр хүлгүүдийг танилцуулж байна.
Одууд ямар машин унадаг вэ?


1. Ким Кардашьян – "Ferrari F430"
Тэрээр дэлхийн алдартай машины үйлдвэрүүдийн хурдан хүлгүүдийг унах дуртай бөгөөд хамгийн их унаж явдаг нь Ferrari юм. Энэхүү машин нь 186,925 долларын үнэтэй ажээ.



2. Парис Хэлтон – "Bentley Gt"
“Hilton” зочид буудлын өв залгамжлагч, хамгийн баян одуудын жагсаалтыг тэргүүлэгч, дуулиан шуугианы эзэн Парис Хэлтон 285,000 долларын үнэтэй ягаан өнгийн Bentley унадаг байна.



3. Пуфф Дидди – "Maybach"
Америкийн алдарт реппер Сийн Комбс буюу Пуфф Дидди хэмээх тайзны нэрээрээ олонд танигдсан тэрбээр 360,000 долларын үнэтэй хурдан хөлөгтэй ажээ.



4. Дэвид Бэкхам – "Rolls Royce Phantom Drophead"
Алдарт хөлбөмбөгчин маань машин цуглуулах хоббитой гэгддэг бөгөөд түүний хамгийн дуртай хүлэг нь энэхүү Rolls Royce юм. Тэрээр энэхүү машинаа 407,000 доллараар худалдан авч байжээ.



5. Рик Росс – "Maybach 57"
William Roberts буюу Rick Ross хэмээх нэрээрээ алдаршсан Америкийн реппер 430,000 долларын Maybach 57 унадаг аж.



6. Жей Лено – "Mercedes SLR McLaren"
Америкийн инээдмийн киноны нэрт жүжигчин Jay Leno 500,000 долларын үнэтэй "Mercedes SLR McLaren" унадаг байна.



7. Nicholas Cage – "Ferrari Enzo"
Холливуудын алдарт жүжигчин Nicholas Cage харин спорт загварын улаан өнгөтэй 670,000 долларын үнэтэй "Ferrari Enzo" унадаг байна.



8. Жерри Сейнфилд – "Porsche 959"
Америкийн кино найруулагч, инээдмийн киноны нэрт жүжигчин тэрбээр 700,000 долларын үнэтэй спорт загварын "Porsche" унадаг байна.



9. Канье Вест – "Lamborghini Aventador"
Реппер Канье Вест 750,000 долларын үнэтэй, матте хар өнгөтэй Lamborghini Aventador унадаг. Түүний унаанд энгийн хүмүүс байтугай алдартай одууд ч нүд унагаадаг гэнэ шүү.



10. Simon Cowell – "Bugatti Veyron"
“X Factor”, “Americans got talent” зэрэг шоуны үүсгэн байгуулагч, шүүгч, найруулагч тэрбээр 1.7 сая долларын үнэтэй гялалзсан хар Bugatti Veyron унадаг аж.



11. Реппер 50 Cent - "Lamborghini Gallardo"
Алдарт реппер 50 Cent 2 сая долларын үнэтэй Lamborghini Gallardo унадаг байна.



12. Флорида – "Golden Bugatti Veyron"
Америкийн реппер, дуучин Флорида 2.7 сая долларын үнэтэй “алтан” Bugatti унадаг байна. Түүнийг реппер, дуучид дундаас хурдан хүлгийн хоббитон хэмээн ярилцдаг.



13. Jay-Z – "Maybach Exelero"
Түүнийг дуучин Beyonce-ийн нөхөр, хөгжмийн продюсер, реппер гэдгээр нь та бүхэн илүүтэй мэдэх биз ээ. Тэрээр хамгийн баян уран бүтээлч гэгддэг бөгөөд 8 сая долларын үнэтэй "Maybach Exelero" унадаг ажээ. 



14. Тулиса Контаставлос – "Audi R8 Spyder"
Дуучин, “X Factor” тэмцээний шүүгч маань Audi R8 Spyder-ийн ягаан өнгөтэйг нь унадаг байна.



15. Рован Аткинсон – "Rolls Royce Phantom Coupe"
Хөгжилтэй “Мистер Бен”  маань 1997 оноос хойш “McLaren F1” –тэй байсан бөгөөд 2011 онд “Johnny English Reborn” кинонд тоглосныхоо дараахан "Rolls Royce Phantom Coupe" машинаар салхи татуулан сүнгэнэх болжээ.



16. Бритни Спирс – "Mini Cooper"
Попын гүнж гаражиндаа Mercedes G55, Maserati Gran Turismo зэрэг машины цуглуулагатай аж. Харин өдөр тутамдаа тэрбээр 25,000 долларын үнэтэй "Mini Cooper" машиныг хүлэглэдэг ажээ.



17. Леонардо Дикаприо – "Toyota Prius 20"
Түүнийг эко хэрэглээтэй гэдгийг бид бүгд мэднэ. Тэрээр нарны эрчим хүчээр халдаг байшинтай төдийгүй манайхны нийтлэг унадаг Prius 20 машинтай ажээ. Энэхүү хүлэг 19,600 доллараас 29,900 долларын үнэтэй байдаг байна.



18. Жастин Тимберлэк – "Volkswagen Jetta"
Дуучин Жастин алдарт брэндүүд болох Porsche, Ferrari, Maserati үйлдвэрийн хурдан төмөр хүлгүүдтэйгээс гадна "Volkswagen Jetta"-г сүүлийн үеийн унаагаараа сонгоод байгаа гэнэ.



19. Данеил Радклифф – "Fiat Punto"
“Харри Поттер” киноны гол дүр болох жүжигчин Данейл насанд хүрэхээсээ ч өмнө Холливуудын шилдэг одуудыг гүйцэхээр орлого олж байсан. Түүний унадаг хурдан хүлэг бол үнэтэй Lamborghini биш, харин 17,800 долларын үнэтэй "Fiat Punto" ажээ.



20. Том Хэнкс – "Scion B"
Алдарт жүжигчин Том Хэнкс Форрест Гаампын дүрээрээ бидний сэтгэлд илүү ойр байж чаддаг. Тэрээр бусад жүжигчдийн адил үнэтэй, тансаг машин унадаггүй, харин 15,000 долларын үнэтэй “Scion B” унадаг аж.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()