Диснейн хүүхэлдэйн кинонуудын тухай бидний мэдэхгүй баримтууд

Бидний бага насны дурсамжууд Диснейн өнгөлөг, адал явдалтай, сонирхолтой хүүхэлдэйн кинонуудтай салшгүй холбоотой байдаг билээ. Бид тэдгээрийн заримыг одоо ч үзэх дуртай. Тэгвэл хүүхэлдэйн кинонуудын баатруудын тухай та бүхний өмнө нь сонсож байгаагүй маш сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.
Диснейн хүүхэлдэйн кинонуудын тухай бидний мэдэхгүй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. “Үзэсгэлэнт охин, жонон 2” 
Энэхүү киноны мангасын дүрийг 6 өөр амьтны төрхийг нийлүүлэн зурсан ажээ. Буффало үхрийн толгой, арслангийн зогдор, гориллийн царай, баавгайны бие, чононы сүүл болон хөл, зэрлэг гахайн соёо зэргийг нийлүүлсэн байна.



2. "Цасан гуа ба долоон одой"
 Цасан гуа бол Диснейн үлгэрийн гүнжүүдээс хамгийн залуу нь буюу 14 настай гүнж юм.



3. "Лусын дагина"
Лусын дагина Ариэлийн дүрийг жүжигчин Alyssa Milano-ийн царайнаас үндэслэн зуржээ.



4. “Араатны хаан арслан” 
Энэхүү киноны эхлэлийн ая бол Зулу омгийн дуу юм. Энэхүү дуугаар тэд арслантай “ярилцдаг” ажээ.



5. "Алладин"
Аладдинийг худлаа ярих болгонд малгайных нь өд дээрээс нь унадаг байна.



6. "Покахонтас"
Покахонтас бол Диснейн гүнжүүдээс ганцаараа шивээстэй нь юм.



7. Диснейн хүүхэлдэйн кинонуудаас дөрвийнх нь л аав ээж нь амьд дүрээр гардаг. Тэд бол “Петер Пэн”, “Мулан”, “101 гөлөг”, “Хатагтай ба тэнүүлч нохой 2” нар юм.



8. “Мэлхий гүнж” 
Уг киног анх үзсэнийхээ дараа 50 гаруй хүүхэд кинон дээрх шиг мэлхий үнсэх гэж байгаад халдварт өвчин тусч, эмнэлэгт хүргэгдсэн байна.



9. “Wall-E” 
“Wall-E” хүүхэлдэйн киноны Eve роботыг iPhone, iPod-ний загварыг гаргасан хүн санаачлан зуруулжээ.





10. “Brave” 
 “Brave” киноны зоригт гүнжийн буржгар, шар үс хэрвээ шулуун байсан бол 1 метр 20см хүрэх байжээ.



11. Араатны хаан арслан

11. “Араатны хаан арслан”-ийн Сорвитийн жинхэнэ нэрийг Така гэдэг ажээ.



12. "Tangled"
Рапунзел бол Диснейн гүнжүүдээс хамгийн том нүдтэй нь юм.



13 “АBBA” хамтлагийн дуу “Араатны хаан арслан”-ийн албан ёсны дуу байхаар төлөвлөгдөж байжээ.



14. “Мангасуудын ертөнц” 
 “Мангасуудын ертөнц” киноны "Boo" хэмээх бяцхан охины жинхэнэ нэрийг Мэри гэдэг ажээ.



15. Покахонтас бол Индианчуудын 1600-д оны үеийн домгоос сэдэвлэсэн бүтээл юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()