Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Түүнийг гудамжинд явах үед хүн болгон сониурхан харж, гар барьж, зургаа авахуулдаг гэнэ.
Тэрээр төрөлхийн одой бөгөөд энэхүү эмгэг юунаас үүсэлтэй нь тогтоогдоогүй аж. Тэгээд ч Балба шиг шашны орнуудад ийм эмгэгтэй хүмүүсийг төдийлөн хайхардаггүй ажээ. Эцэг эх нь түүнийг бурхнаас илгээсэн бэлэг хэмээн боддог гэдгээ хэлж, түүний дүү болох 16 настай хүүгээсээ огт ялгаагүй хайрлаж, цагийг байнга хамт өнгөрөөдөг гэнэ. Дашрамд дурьдахад түүний дүү нь хэвийн өндөртэй ажээ.
Жижигхэн биетэй хүнд гэрийн тэжээмэл бяцхан амьтад хүртэл аймшигтай санагддаг байна. Гэхдээ тэдний гэрт 8 жил амьдарсан муур “Бяцхан Будда”-д маш их эрхэлдэг гэнэ. Заримдаа гудамжаар явахад золбин нохдод бариулчих гээд, нилээд хүндрэлтэй байдаг ажээ.
Тэр амралтын өдөр болгоноор аавтайгаа болон дүүтэйгээ хамт сүм хийдэд очиж мөргөдөг байна. Түүнчлэн өглөө болгон ийм сайхан гэр бүл заяасанд бурхандаа баярлан духан дээрээ улаан мэнгэ тавин залбирдаг заншилтай ажээ.
Түүний шүтдэг жүжигчин бол Непалын жүжигчин Ражеш Хам ажээ. Түүний үсний засалтыг хүртэл дууриан, үсээ ургуулах болсон байна.
Түүний бүх хувцсыг хүүхдийн хувцасны тасгаас авдаг бөгөөд энэ нь санхүүгийн хувьд ч маш хэмнэлттэй байдаг талаар ээж нь дурьджээ. Түүнээс гадна олон байгууллагаас түүнд хандив болгож хувцас хунар, эд хэрэглэл, бэлэг сэлт ирдэг ажээ.
Түүнийг Гиннесийн номонд бичигдэхээс өмнө Непалын иргэн Чандра Бахадур Данги хэмээх эр хамгийн жижигхэн хүн байжээ. Харамсалтай нь тэр энэ оны 9-р сард 75 насандаа хорвоог орхисон байна. Түүний өндөр 56.4 см байсан юм.