Энэтхэгийн тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Энэтхэг гэсэн нэрийг сонсохтой зэрэгцэн олон сая хүн, бохир заваан орчин, өлсгөлөн ядуурлын тухай бодол хамийн түрүүнд бидний толгойд орж ирдэг билээ. Ийм ч учираас ихэнх жуулчид тус улсыг аяллынхаа маршрутнаас хассан байдаг байх. Үнэн хэрэгтээ энэ нь буруу ойлголт бөгөөд Энэтхэгт агуу түүх, олон зууны турш өвлөгдөн ирсэн уламжлал соёл, эртний хотуудын туурь, дорно дахины гайхалтай амттан гэх мэт дэлхийн аялагчдын анхаарлыг татах маш олон сонирхолтой зүйлс бий. Ингээд тус улсын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.

Энэтхэгийн тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Энэтхэгчүүд 1600 орчим хэлээр ярьдаг

Энэтхэг олон үндэстэнтэй ч ард түмэн нь тун эв найрамдалтай амьдардаг. 400 орчим үндэстэн ястан амьдардаг тус улсын хүн амын тал хувь 25-аас доош насны залуучууд гэнэ. Харин гуравны хоёрт нь 35-аас доош насны хүмүүс амьдардаг байна. Улсын хуулинд үндсэн 21 хэл байхаар тогтоосон боловч үнэндээ 1600 орчим хэлээр ярьдаг аж.

Эмэгтэйчүүд нь үндэсний хувцас саригаа ихэвчлэн өмсдөг бол залуучууд нь орчин үеийн залуучуудын адилаар жийнс, футболкатай явдаг байна. Харин өндөр настнууд нь бэлхүүс хэсгээ ороосон даавуу буюу лунги зүүдэг гэнэ. Нутгийн оршин суугчид нь өгөөмөр, нээлттэй, тусч, жуулчдад дуртай.

Энэтхэгчүүд 1600 орчим хэлээр ярьдаг

2 Үхэр төхөөрвөл 10 жилийн хорих ял оноодог

Энэтхэгт ирмэгцээ жуулчид хамгийн түрүүн заан олж харна гэсэн бодолтой байдаг. Гэхдээ энэ амьтныг харахад их мөнгө төлөх шаардлагатай. Тиймээс хэтэвчин дэхээ тооцож байж үзэх эсэхээ шийдээрэй. Харин тэмээг бол үнэ төлөхгүйгээр хүн бүр харах боломжтой.

Энэтхэгчүүд үхэрт маш хүндэтгэлтэй ханддаг учраас хотын төвөөр болон Делигээр тэд чөлөөтэй зугаалдаг. Хэрвээ энэ амьтны амийг таслах юм бол хуулийн хариуцлага тооцдог аж. Жишээлбэл Харьян хотод хууль зөрчсөн тохиолдолд 10 жилийн хорих ял оноодог. Үхрийн махыг зөвхөн мусульман, христийн шашинтнууд, брахман-коммунист,  мунда нар иддэг байна.

Ховор амьтан ургамал нь Энэтхэгийн нэрийн хуудас болдог. Ургамлын гуравны нэг нь маш ховор төрөлд хамаардаг учир та дэлхий ертөнцийн өөр өнцөг буланд тэдгээрийг харах нь юу л бол.

Үхэр төхөөрвөл 10 жилийн хорих ял оноодог

3 Гол тээврийн хэрэгсэл нь гурван дугуйт

Зам дээр явахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь Энэтхэгт замын хөдөлгөөний дүрэм бараг л байдаггүйтэй адил. Хэрвээ өөртөө анхаарал татахыг хүсэж байвал дуут дохио өгөөрэй. Дуут дохио дуугарсан тохиолдолд бүх үйлдлийг хийхийг зөвшөөрдөг тул болгоомжтой байх шаардлагатай. Ихэнхдээ нутгийн иргэд гурван дугуйт тээврийн хэрэгслийг ашигладаг.

Нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай аялах эсэх нь хэдий хэрийн хөлс төлөхөөс шууд хамааралтай. Энэтхэгийн ядуу иргэдийн өргөн хэрэглэдэг нийтийн тээврийн хэрэгсэл болох "Second Sitting General Class"  хөл тавих зайгүй маш их хүнтэй байдаг гэнэ. Харин илүү мөнгө төлбөл эйр кондейшнтой тусгай нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж болох юм.

Гол тээврийн хэрэгсэл нь гурван дугуйт

4 300 мянга орчим сүмээс дуртайгаа үзэж болно

Мумбай бол Энэтхэгийн хамгийн ядуу, бас хамгийн баян хот юм. Энэ хотод тэнгэр баганадсан үзэсгэлэнтэй барилгууд олон байхаас гадна ядуусын хороолол ч бий. Харин Жайпурд та нарны эрчим хүчээр ажилладаг дэлхийн хамгийн том цагийг харах болно.

Үүнээс гадна Тирумал Венкатешвар, Эллорагийн агуйн сүм, Сомнатх, Каши Вишванатх, Жаганнатхи, Минакши, Лотос хэмээх 300 мянга орчим сүмээс боломжтой бол гол хэдээр нь заавал аялах хэрэгтэй.

Энэтхэгийн хамгийн алдартай барилга байгууламж болох Таж-Махалыг 30 жилийн турш 20 мянга гаруй ажилчин барьсан гэнэ.

300 мянга орчим сүмээс дуртайгаа үзэж болно

5 Гадилын бүх төрлийг харах боломжтой

Энэтхэгчүүд маш их халуун ногоотой хоол хэрэглэдэг, түүндээ ч дассан хүмүүс. Хэрвээ та хоолондоо битгий халуун ногоо хийгээрэй гэж хэлэх юм бол тэд танд их хэмжээний амтлагчийг тусгай саванд хийж авчрах болно.

Нутгийн иргэдийн ихэнх нь цагаан хоолтон учир хүнсний захууд хаа сайгүй бий. Үүнээс гадна Энэтхэгт гадил янз бүрийн хэлбэр хэмжээтэйгээс гадна улаан, шар болон ногоон өнгөтэй байдаг. Хэрвээ та мангод дуртай бол Энэтхэгт долоо хоног бүр мангонд зориулсан наадам болдог.

Мөн хойд хэсгийн хотуудад иргэдт шавар, навчаар хийсэн аяга таваг хэрэглэдэг бөгөөд долоо хоногийн дотор үйрч бутраад үгүй болдог байна. Хуванцар болон шаазан аяга худалдаж авах нь их үнэтэй учир тэд ийнхүү хямд сав суулга сонгодог аж. Харин нутгийн өмнөд хэсэгт гадилны хальсыг аяга болгон ашигладаг байна.

Гадилын бүх төрлийг харах боломжтой

6 Согтууруулах ундаа олж авахад амаргүй

Савтай ус хаа сайгүй зардаг бол согтууруулах ундаа олж авахад хэцүү байдаг. Архи дарс, шар айргийг албан ёсоор хэрэглэхийг хориглодоггүй ч, бас тийм ч таатай ханддаггүй. Харин зарим хотод согтууруулах ундаа хэрэглэхийг хуулиар хориглодог. Энэ төрлийн ундааг тусгай газраас эсвэл буудал, ресторанаас худалдан авах боломжой.

Та Энэтхэгт очсон бол заавал масала цайг нь амсаж үзээрэй.Энэхүү цай нь амтлагч шиг, тэгсэн хэрнээ маш зөөлөн амттай байдаг.

Согтууруулах ундаа олж авахад амаргүй

7 Жуулчид эмчилгээ хийлгэх зорилгоор Энэтхэгийг зорьдог

Энэтхэг бол аюурведийн эмчилгээний өлгий нутаг юм.  Энэ бол энгийн эмчилгээний арга биш, харин бүхэл бүтэн шинжлэх ухаан, философи аж.  Олон жуулчин Энэтхэг оронд эмчилгээ хийлгэх зорилготой ирдэг байна.

Байгалийн тос, ургамал, шүүс, массаж, ургамлын гаралтай эмээр өвчтөнүүдийг эмчилдэг аж. Таны бие өвдөхгүй байсан ч та урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Энэтхэгчүүдийн сайхан үс, толигор арьсны нууц нь энэ бүхний илэрхийлэл болно.

Жуулчид эмчилгээ хийлгэх зорилгоор Энэтхэгийг зорьдог

8 Бүжгийн хөдөлгөөн бүр өөрийн гэсэн утга, уламжлалыг илэрхийлнэ

Тэд амьтан, ургамал, хүн, байгалийн үзэгдэл, сэтгэл хөдлөл гээд бүх зүйлийг бүжгээр илэрхийлдэг. Хөдөлгөөн бүр өөрийн гэсэн утга, уламжлалыг илэрхийлнэ. Хамгийн эртний бүжиг бол бхаратанатьям бөгөөд 5000 жилийн настай. Катхакали нь нэлээд эршүүд маягийн бүжиг учир толгойны том гоёл чимэглэлтэй, зузаан нүүр будалттайгаар бүжиглэдэг. Энэтхэгийн зүүн хойд талын хотуудад Кришна бурханд зориулсан манипури бүжиг алдартай.

Бүжгийн хөдөлгөөн бүр өөрийн гэсэн утга, уламжлалыг илэрхийлнэ

9 Амьдралынхаа утга учрыг олох гэж ирсэн бол...

Хүн төрөлхтөн Энэтхэг оронд очиж гэгээрэх хүсэлтэй байдаг. Олон мянган жилийн туршлагын ачаар энэтхэгчүүд амьдралын утга учир, өөрийн амьд яваагийн утга учрыг олох нууцыг маш сайн мэддэг.

Хэрвээ та сэтгэл санаагаа ариусгахаар ирсэн бол тодорхой нэг багшийн удирдлагатай ашрам сүмд очих хэрэгтэй. Энэтхэгийн газар нутагт маш олон тооны ашрам сүм бий. Хөтөлбөрт нь бясалгал, нар, дэлхийд мэндчилэх, мантра унших, лекц, биеийн тамирын дасгал зэрэг багтдаг байна. 

Амьдралынхаа утга учрыг олох гэж ирсэн бол...

10 Живсэн онгоцны өлгий нутаг

Гоа далайн эрэг дээр найман арал байдаг бөгөөд энэ нь усанд шумбагчдын анхаарлыг маш ихээр татдаг. Түүхийн олон жилийн хугацааны турш Энэтхэгт их хэмжээний завь сүйрч, живсэн байдаг учир нуурын ёроолд Араб болон Португалийн завь олноороо бий.  Сүйрэл болсон зарим газрыг одоо хүртэл судлаагүй байна.

Үүнээс гадна далайн эрэг дээр амрахыг хүссэн хүн бүрт нэн тохиромжтой. Алдарт Рио, Ибиза болон Австралийн далайн эргийн гайхамшигт газруудтай энэ зэрэгцэхүйц амралт, аялал зугаалгын төв Энэтхэг оронд бий. Усны температур нь бүтэн жилийн турш 25 градус орчим байдаг. Цагаан элс, тунгалаг ус, кокосын дал мод бүхий тайвшруулах "шид"-тэй энэхүү оронд хүмүүс бал сараа тэмдэглэх гэж ирдэг.

Живсэн онгоцны өлгий нутаг

11 Эртний соёл иргэншлийн түүх

Эрт үеийн түүхтэй танилцахыг хүссэн хүн бүр Энэтхэг орныг зорих сонирхолтой байдаг. Карнатака мужийн Хампи тосгонд эрт үеийн ордон болон янз бүрийн баримал, хөшөө байдаг бөгөөд тэдгээр нь хүн төрөлхтний бүхий л түүхийг өгүүлдэг. Энэ нь Энэтхэгийн төдийгүй дэлхийн түүхэн дурсгалт хамгийн эртний газрын нэг учир үргэлж жуулчдын хөлд дарагддаг. 

Эртний соёл иргэншлийн түүх

12 Толгой сэгсрэх нь тийм гэсэн утгыг илэрхийлнэ

  • Хэрвээ Энэтхэгт тухайн хүн толгойгоо хоёр тийш сэгсэрч байвал таны саналыг дэмжиж байна гэдгийг илэрхийлнэ.
  • Ихэнхдээ иргэд нь өглөө 05.00-06.00 цагийн үед босдог. Учир  нь хэт халуун наранд ажиллах боломжгүй байдаг.
  • Энэтхэгийн хойд хэсэгт хүмүүс шалан дээр суугаад хооллодог гэнэ. Хэдийгээр сандал, ширээ байдаг ч зориулалтаар нь ашигладаггүй байна.
  • Төлбөр төлөхдөө зөвхөн баруун гараараа өгөх хэрэгтэй. Зүүн гарыг бохир гэж үздэг учир та нутгийн оршин суугчдыг гомдоох магадлалтай.
  • Хэрвээ хэн нэгэн гудамжинд явахад танд гараа хүргэвэл битгий мартаарай. Эртний Энэтхэгийн уламжлалаар ийнхүү танихгүй хүн танд хүрсэн тохиолдолд дараагийн амьдралдаа өнгөт арьстан болж төрөхийг бэлгэддэг гэнэ.
  • Энгийн ард нь хүртэл тансаг хурим хийхийг зорьдог. Хосууд гэр бүлийнхэн, найз нөхдөө хуримандаа уриад зогсохгүй дөнгөж танилцсан хүн болон жуулчдыг ч бас урьдаг байна. Хуримын зочдын тоо 300-1500 хүрэх нь бий.

Толгой сэгсрэх нь тийм гэсэн утгыг илэрхийлнэ

13 Ариун цэврийн цаас биш, шүршүүр ашиглахыг энэтхэгчүүд илүүд үздэг

Энэтхэгт төвийн шугамын халуун ус гэж байдаггүй. Гурваас дээш одтой зочид буудалд бойлер байдаг бол бусад зочид буудалд бүлээн усыг гар аргаар саванд хийдэг байна. Мөн зарим газар ариун цэврийн цаас ч байхгүй байх магадлалтай. Суултуурын хажууд байрлах ариун цэврийн шүршүүрийг ашиглахыг энэтхэгчүүд илүүд үздэг. Жуулчны баазад харин ариун цэврийн цаас санал болгоно.

Хэдийгээр Энэтхэг улсыг бохир орчинтой гэж үздэг ч энэтхэгчүүдийн гэрт үргэлж цэвэр, цэмцгэр байдаг. Тэнд муу усны болон ус дамжуулах хоолой гэж байхгүй. Жуулчид цугласан газар та ийм асуудалтай тулгарахгүй.

Хамгийн гол нь сайн, муу хосолсон тун өвөрмөц орон гэдгийг мартаж болохгүй. Бяцхан тосгонд харсан зүйл, томоохон хотод тэс өөр байх магадлалтай.

Ариун цэврийн цаас биш, шүршүүр ашиглахыг энэтхэгчүүд илүүд үздэг

14 Талархахаа мартуузай

Ихэнх зоогийн газар идсэн хоолныхоо 3-10 хувийг цайны мөнгө болгож үлдээх хэрэгтэй байдаг. Мөн цэвэрлэгээ хийсэн, бараа оруулсан зэрэгт бас л талархал илэрхийлэх шаардлагатай. Цайны мөнгийг массажист, рикша нарт өгдөг бол хүүхдүүдэд бал, амттан, задгай зоос өгдөг байна.

Кафе болон жуулчны баазын иргэд танд тийм ч таатай хандахгүй байж болно. Учир нь ажлын ачаалал ихтэй байдаг учир сэтгэл санаа нь таатай байдаггүй гэнэ. Харин нутгийн оршин суугчид танд хангалттай анхаарал хандуулах болно.

Талархахаа мартуузай

15 Жилд 1600 орчим кино бүтээдэг

Энэтхэгчүүд бол маш авьяаслаг хүмүүс.  Жилд дунджаар 1600 орчим шинэ кино Энэтхэгийн театруудаар гардаг. Энэ нь Холливуд болон Хятадад үйлдвэрлэж буй бүтээлүүдээс ч их тоо юм. Хамгийн их кино бүтээдгээрээ Энэтхэг улс дэлхийд нэгдүгээрт ордог байна. Энэтхэг киног дэлхийн 90 гаруй оронд үзүүлдэг.

Жилд 1600 орчим кино бүтээдэг

16 Бас нэгэн таатай зүйл

Энэтхэгт гар утас болон интернэт маш хямд байдаг.  Тиймээс хүссэн үедээ зургаа постолж, найзуудтайгаа хуваалцах боломжтой.

Үүнээс гадна:

  • Тахиа эсвэл загасны махтай өдрийн зоог 70-80 рубль
  • Цай -10 рубль
  • Кокос – 10-20 рубль

Турк, Орос, Грекээс ч хямд үнэтэй хүнсний бүтээгдэхүүнтэй. Нутгийн иргэдийн ихэнх нь англиар ярьдаг учир санаа зовох хэрэггүй.

Бас нэгэн таатай зүйл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()