Диснейн хүүхэлдэйн кинонууд дээр гардаг бодит газрууд

Та бид бүгдээрээ л Диснейн нэрийн хуудас болсон алдарт “Үнсгэлжин”, “Цасан гуа ба долоон одой”, “Мулан” зэрэг кинонуудыг үзэж хүүхэд насаа өнгөрөөсөн, одоо ч үзсээр л байдаг билээ. Эдгээр домогт хүүхэлдэйн кинонууд дээр гардаг үзэмж тансаг хааны ордон, нууцаар дүүрэн агуй, гайхалтай сүрлэг уулс, нам гүмхэн тосгон зэрэг нь яг үнэндээ бодит газруудаас сэдэвлэн зурсан байдаг ажээ. Ингээд та бүхнийхээ амралт чөлөөт цагт зориулан хүүхэлдэйн кинонуудын бодит газруудыг танилцуулж байна. 

Диснейн хүүхэлдэйн кинонууд дээр гардаг бодит газрууд


1. “Нойрсож буй гоо бүсгүй”
Энэхүү кинон дээр гардаг Аврора гүнжийн хаан аав хатан ээжийнх нь амьдардаг өндөр шилтгээн Германы Бавариад байдаг бөгөөд 1892 онд II Людвиг хааны зарлигаар баригдсан “Neuschwanstein” хэмээх цамхаг юм.





2. “Үзэсгэлэнт охин ба жонон 2”
Беллийн амьдардаг тосгоныг санаж байна уу? Тэгвэл тэр газар бол Францын Алсаке хэмээх Герман, Франц 2 улсын соёл хослон шингэсэн өвөрмөц тосгон юм.





3. “Tangled”
Шаргал урт үст Рапунзелийн жаахандаа амьдардаг байсан өндөр шилтгээн бол яг үнэндээ Францын Норманди мужийн “Mont Saint-Michel” хэмээх цамхаг юм. Сүүлийн үед ийшээ маш их жуулчид очиж байна.





4. “Up”
Асар олон агаарын бөмбөлгөнд байшингаа уян хүрхрээний дээгүүр гардаг хэсэг бий. Тэгвэл тэрхүү хүрхээ бол Венесуэл улсын “Сахиусын тэнгэрийн хүрхрээ” хэмээх газар юм. 979 метрийн өндрөөс гол урсдаг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн өндөр хүрхрээ ажээ.





5. “Аладдин”
Жасмин гүнжийн амьдардаг тансаг ордон бол алдарт “Таж Махал”-аас сэдэвлэн зурсан ордон юм. Таж Махалыг 1632 онд Шах Жахан өөрийн хайрт эхнэр Мумтаз Махалдаа зориулан барьсан ажээ.





6. “The Emperor’s New Groove”
Энэхүү кинон дээр гардаг Пачагийн тосгоныг Перу улсын гайхамшиг Мачу Пикчугээс санаа аван зурсан ажээ. Далайн түвшнээс дээш 2430 метрт байрлах энэхүү газрыг анх 1911 онд л дэлхий нийт сонирхон очиж эхэлсэн юм.





7. “Мулан”
Мулан дайнд ялалт байгуулаад эзэн хаандаа мөргөхөөр хааны ордонд хүрэлцэн ирдэг. Энэхүү газар бол Хятадын Бээжин хотын “Хориотой хот”-ын төв талбай ажээ. “Хориотой хот” хэмээн нэрлэсний учир нь эрт дээр үед Хятадын эзэн хаан түүний зөвшөөрөлгүйгээр хэнийг ч болов ордон руу нэвтрэхийг хориглосон ажээ.





8. “Нотре Дамын бөгтөр”
Кваземотогийн амьдардаг газар бол “Парисын дарь эхийн сүм” юм.  Жил болгон жуулчдыг асар их татдаг хамгийн сонирхолтой газар билээ.





9. “Бяцхан гүнж”
Далайн бяцхан гүнж Ариэл-ийн гарч ирдэг эрэг бол Швецарь улсын Женев нуурын эрэг юм. Харин энэхүү цамхаг бол “Chateau De Chillon” хэмээх цамхаг бөгөөд Ромын эзэнт гүрний үед баригдсан ажээ. Нуурын эрэг дээрх аварга цамхаг нь үлгэрийн шинж чанарыг төгс бүрдүүлжээ.





10. “Wreck It Ralph”
Энэхүү газар бол Нью Йорк хотын төв терминал ажээ.





11. “Frozen”
Элса гүнжийг хатанд өргөмжлөх ёслолыг нэгэн гайхалтай сүмд хийдэг. Тэгвэл энэ сүм бол Норвеги улсын “Гэгээн Олафын сүм” байдаг ажээ. Хамгийн сонирхолтой нь энэ кинон дээр Олаф хэмээх нэртэй өхөөрдөм хөгжилтэй цасан хүн бас гардаг.





12. “Мэлхий гүнж”
Мэлхий гүнж хэмээх хүүхэлдэйн кинон дээр гардаг нуур бол АНУ-ын “Луйзана” нуур юм. Намгархаг нуурын үзэмж нь үнэхээр гайхалтай харагддаг ажээ.





13. “Brave”
Зоригт гүнжийн амьдардаг аварга том цамхаг бол яг үнэндээ Шотландын “Elean Donan” хэмээх цамхаг юм. Маш эртний түүхтэй энэ цамхагийг барьж эхэлсэн хугацаа нь МЭ 6-7-р зууны үе бөгөөд 1932 онд сэргээн засварлаж, барьж дууссан байна.





14. “Машинууд”
Машинууд кинон дээр гардан бензин колонк бодит байдал дээр АНУ-ын Техас мужид байрладаг ажээ.





15. “Frozen” Элса гүнжийн мөсөн цамхаг
Элса гүнж хаант улсаасаа зугтан өөрийн гэсэн мөсөн цамхагийг бүтээн тэндээ бүгдэг. Тэгвэл энэ цамхагийг Канад улсын Кубик хотод байх мөсөн зочид буудлаас санаа аван бүтээжээ.





16. “Цасан гуа ба долоон одой”
Цасан гуа гүнжийн хайртай ханхүүгийн амьдардаг хааны ордон бодит байдал дээр Испани улсад байдаг аж. Эрт дээр үеэс энэхүү цамхагт маш олон хаад ноёд амьдарч байсан бөгөөд 1862 онд харамсалтайгаар галд шатсан байна.




 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()