“LG G4” ухаалаг гар утасны цэнэг барих хугацааг хэрхэн сунгах вэ?

2015-11-06, 17:37
3,978
LG G4 ухаалаг гар утсанд 3000 мАч хүчин чадалтай сольдог зай суулгаж өгсөн нь орчин үеийн ухаалаг гар утсуудад ховорхон тохиолдох үзүүлэлт болсон юм. Энэ зай нь эрчим хүч хэмнэгч  Qualcomm® Snapdragon™ 808 процессорын санал болгож буй давуу талуудтай хослон ухаалаг гар утсыг бүтэн өдрийн турш сааталгүй ажиллуулдаг. Зайны цэнэг барих хугацааг хэрхэн улам сунгах талаархи 7 практик зөвлөгөөг бид танд санал болгож байна!
“LG G4” ухаалаг гар утасны цэнэг барих хугацааг хэрхэн сунгах вэ?


1. Ашиглаагүй цэснүүдээ хаагаарай
Ингэхийн тулд цэсний Settings – General – Account & sync гэсэн хэсэг рүү орж, танд хэрэггүй ашигладаггүй цэсийг унтраагаарай. Ухаалаг гар утсанд суулгасан янз бүрийн аппликейшн болон үйлчилгээг анхааралтай судлаад өөрийн сонголтоор тэдгээрийг салгаарай.



2. Зай хэмнэх горимыг асаагаарай.
Settings - General - Battery and power savings цэснээс "Energy Saving" хэсгийг идэвхижүүлнэ. Энэ үзүүлэлт нь эрчим хүч хэмнэх горим автоматаар ажиллан зайны цэнэгийн түвшинг хувилан тогтоох боломж олгодог.



3. Хүрэхэд чичрэх үйлдлийг салгаарай
Энэхүү тохиргоог хийхийн тулд Settings - Sounds & Notifications - Advanced Settings - Options and disable the vibration when you touch гэсэн хэсэг рүү орж, хүрэхэд чичрэх үйлдлийг салгана.



4. Байршил тогтоох үйлчилгээг салгаарай
Settings - General - Location and select "Mode" Save battery-г идэвхижүүлснээр GPS заагч идэвхигүй болж гар утасны сүлжээ, Wifi ашиглан таны байршлыг үзүүлэх болно.



5. Google Play үйлчилгээний мэдээллийг цэвэрлээрэй
Applications - Loaded - Find Services Google Play,цэс рүү орон icon дээр дарна.  Энэ цонхон дотор “Санамжийг удирдах” тэмдэгийг дарсны дараа “Бүх мэдээллийг устгах” товчлуурыг дараарай.



6. «Snapdragon Battery Guru» хавсралтыг суулгаарай
Snapdragon Battery Guru хавсралт нь Snapdragon зөөврийн процессорт суурилсан гар утаснуудад зайны цэнэгийг илүү удаан бөгөөд үр ашигтай хадгалах боломж олгодог.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.