“LG G4” Ухаалаг гар утасны камераар гэрэл зургийн урлаг бүтээнэ

2015-11-05, 17:01
2,812
Хэрэв та гэрэл зургийн урлаг сонирхдог бол “LG G4” ухаалаг гар утсанд анхаарлаа заавал хандуулах болно! “LG G4” ухаалаг гар утас нь Таны амьдралын сайхан мөчүүдийг мартахааргүй болгож, тэдгээрийг олон тооны гэрэл зурагт буулган хадгалах ба багтаамж нь ч хангалттай хүрэлцэнэ (Үйлдлийн санамж 3 GB ба суулгасан санамж 32 GB).
“LG G4” Ухаалаг гар утасны камераар гэрэл зургийн урлаг бүтээнэ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Өнөөдөр бараг хүн бүр гэрэл зургийн урлаг сонирхох болсон. “LG G4” ухаалаг гар утасны камер хамгийн орчин үеийн гэрэл зургийн аппаратын түвшинд гэрэл зураг авах чадвартай болсон. Итгэхгүй байна уу? Та туршаад үз л дээ! “LG G4” нь F 1.8 диафрагм бүхий камераар тоноглогдсон анхны ухаалаг гар утас юм. Ийм камер нь “жижиг толиудтай” төстэй ажилладаг. Та тодорхой объектуудыг илүү тод болгох юм уу эсрэгээр арын үзэмжийг бүрсийлгэх боломжтой болсон гэсэн үг.

Гэрэл ихээр нэвтрүүлэх дурангийн чадвар нь оройн цагаар, тасалгаан дотор, шөнийн клубт юм уу концертын танхимд зэрэг гэрэл хангалтгүй байх нөхцөлд онц сайн гэрэл зураг авах боломж олгодог. Бүү эргэлзээрэй – бүрсгэр, ойлгомжгүй дүрсгүй маш тод сайхан гэрэл зураг гарна. Түүнээс гадна камер нь маш олон янзын сонирхолтой үйлдэлтэй юм. Гар ажиллагааны горимд автомашины их гэрэл, дэлгүүрийн үзүүлэнгийн цохны гэрэл, ёслолын буудлагын гэрлийн ул мөр бүхий уран сайхны гэрэл зураг авах боломжтой юм. 

Гэрэл зургийн аппарат горимыг хурдан залгаж, камерыг тохируулах хэрэгтэй байнауу? Түүнээс амархан зүйл үгүй.! “LG G4” ухаалаг гар утасны лазерийн автомат тохируулагч нь гэрэлтүүлгийн ямар ч нөхцөлд объектыг тодруулдаг бол оптик тогтворжуулагчийн сайжруулсан OIS 2.0 систем нь хөдөлгөөн дунд болон хөнгөн чичиргээтэй үед чанартай гэрэл зураг авахад тусална.

Нүүрэн талын 8 мегапикселийн камертай суут ухаалаг гар утас нь өөрийн зургийг авах дуртай хүмүүст гойд таалагдана. Түүнээс гадна гарын дохиогоор гэрэл зураг авах, дохио зангаагаар хоорондоо зайтай гэрэл зураг авах, сүүлд дарсан гэрэл зургийг үзэх зэрэг нэмэлт үйлдлүүдийн ачаар гэрэл зураг авах үйл явц нь сонирхолтой тоглоом шиг санагдана.

Юуг ч мартахгүй байх боломжийг танд олгох шинэ хуанли, ганц ч гэрэл зураг алга болохгүй гэрэл зургийн цомгийн шинэ интерфэйс, их биеийн арын тагийг цэвэр арьсаар бүрсэн маш өвөрмөц хэв загвар! Харин Smart FAQ шинэ үйлдлийн тусламжтайгаар та амьдралын хуваариа оновчтой болгож, бүхнийг амжуулж, зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллийг авч байх боломжтой юм.

“LG G4” ухаалаг гар утасны бас нэг таатай нэмэлт зүйл нь Google Office багц юм. “LG G4” ухаалаг гар утас эзэмшигчид ойрын хоёр жилд Google Drive үйлчилгээнд 100 ГБ сул чөлөөтэй зайг үнэ төлбөргүй авна. Уг үйлчилгээнд зөвхөн баримт бичиг төдийгүй мөн гэрэл зураг, дуу хөгжим, дүрс бичлэг зэрэг нийт 30 төрлийн файлууд хадгалж болно.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.