Амталсан гахайн хавирга хэрхэн шарах вэ?

2015-10-31, 18:40
13,180
Украйны ард түмний дунд: “Зуны намуухан үдэш байна. Гэвч гахайн утсан махаа нуух л хэрэгтэй” -гэдэг хэлц үг байдаг нь тэндэхийн хүмүүс гахайн маханд хэчнээн ач холбогдол өгдөгийн нэгэн нотолгоо болно. Ганц Орос, Украйнчууд гэлтгүй дэлхий нийтээрээ гахайн махыг маш олон төрлийн хоолонд ашигладаг билээ. Тиймээс бид та бүхнийхээ амралт чөлөөт цагт зориулан гахайн хавирга шарах хялбар аргыг хүргэж байна.
Амталсан гахайн хавирга хэрхэн шарах вэ?


Орц:    
-Гахайн хавирга 1кг
-Бөөрөнхий сонгино 2ш
-Лаврын навч 2ш
-Тахианы шөл 500гр
-Халуун ногоо



1. Халуун ногоо, перецээ нунтаглана.



2. Хавиргаа угааж цэвэрлээд, усыг нь бага зэрэг шавхсан хойно нунтагласан амтлагчаа цацна.



3. Сонгионоо жижиглэж хэрчинэ.



4. Харин энэ хооронд хайруулын таваг дээр хавиргаа хүрэн болтол нь шарна.



5. Шарсан хавирга дээрээ тахианы шөл, лаврын навч болон сонгиноо хийгээрэй.



6. Тэгээд зөөлөн гал дээр 2 цаг буцалгана.



7. Ингээд амтат гахайн хавирга бэлэн боллоо.
Сайхан хооллоорой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()