Криштиан Роналдугийн тоглосон кино өнөөдөр нээлтээ хийлээ

Алтан бөмбөгийн эзэн, энэ цаг үеийн шилдэг хөлбөмбөгчний нэг Испанийн Реал Мадрид багийн довтлогч, Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Криштиан Роналдугийн тухай өгүүлэх уг киног өнөөдөр буюу 11 дүгээр сарын 9-ний өдөр албан ёсоор нээлтээ хийх болсныг Испанийн Марса хэвлэл мэдээлжээ.
Криштиан Роналдугийн тоглосон кино өнөөдөр нээлтээ хийлээ


Түүний хувийн намтар, амжилтын түүхийг өгүүлсэн киноны зураг авалтыг нэр хүндтэй кино компани "Юниверсал Пикчерс" авсан юм байна.



Шилдэг хөлбөмбөгчин Роналду, Манчестер Юнайтедийн бүрэлдэхүүнд тоглож байх хугацаандаа Английн аваргаар 3 удаа, Аваргуудын лигт 1 удаа тэргүүлсэн билээ.



Харин Реал Мадридад байхдаа Испанийн  болоод Аваргуудын лигийн аваргаар тодорч байсан түүхтэй.  Олон улсын хөлбөмбөгийн холбооноос олгодог Алтан бөмбөг дээд шагналыг 2 удаа хүртсэн тэрээр Португалийн хөлбөмбөгийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.



Тухайлбал, 119 удаагийн тоглолтонд тэрээр 52 гоол оруулснаас гадна өнгөрсөн улиралын аваргуудын лигт 10 гоол оруулж, шилдэг мэргэн буучаар шалгараад байна.



Криштиан Роналду: “Хэн нэгэн миний киног үзээд тэс өөр зүйлийг мэдрэнэ гэдэгт итгэлтэй байна. Кинонд ямар ч жүжиглэлт үгүй. Бүгд бодитой” хэмээн тэрээр хэлжээ.



Киноны трейлерийн төгсгөлд хүү нь “Би хөлбөмбөгийн хаалгач болно” хэмээн хэлэхэд Роналду “Хаалгач гэнэ ээ?... Чи тоглоод байгаа юм уу?” гэж хэлнэ. Шилдэг мэргэн буучийн хүү хаалгач болно гэхээр түүнд итгэмээргүй санагдсан гэжээ.






Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()