Тайланд бүсгүйн итгэмээргүй амьдрал

Тайландын 2015 оны сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний ялагч 17 настай Kanistha нь интернэтэд “Minty miss” хэмээх нэрээрээ танигдаж, олны талархлыг хүлээж байгаа ажээ.
Тайланд бүсгүйн итгэмээргүй амьдрал


Тэр ээжтэйгээ хамт хог түүж, түүнийхээ хажуугаар нэгэн жижигхэн уушийн газар ардын дуу дуулж, коллежид орох сургалтын төлбөрөө цуглуулан амь залгуулдаг байжээ. Ар гэрийнх нь амьдрал ядуу зүдүү учраас тэр дунд сургуульд ч сурч чадаагүй юм байна.



Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн тэрээр миссийн тэмцээнд орж, сүүлийн шатанд тунаж үлдэн, нэгдүгээр байранд шалгарсан байна.



Титмээ гардсан тэрээр хамгийн түрүүнд ээждээ ирж мөргөн, хүндэтгэл үзүүлсэн нь камерын дуранд ийнхүү буужээ. Ойр орчин нь хогийн цэг гэдэг нь бэлхэнээ харагдана.



Ядуу тарчиг амьдралтай гэдгээ дэлхий нийтэд дэлгэхээс нуугаагүй түүнийг сайхан сэтгэлтэй, үнэнч шударга, түүнчлэн гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулсан хэмээн цахим ертөнцөөр шуугиж байна.



Эмэгтэй хүн гэдэг гаднаа ч тэр дотроо ч мөн адил үзэсгэлэн гоог цогцлоох ёстой ажээ.



Фэйсбүүк хэрэглэгчид болон тэмцээний шүүгчид энэ сайхан бүсгүйг төрүүлж өсгөж, зөв хүмүүжүүлсэн түүний ээжийг ч мөн “Сайхан бүсгүй” хэмээн өргөмжилж байна.

















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()