1. Мөөгний шөлийг амтлах
Мөөгний шөлийг илүү сайхан амттай болгоё гэвэл эхлээд мөөгөө маслонд шараад, хамгийн сүүлд шарсан сонгино, лууван хийгээрэй.
2. Сүүг шинэ эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Шинэхэн сүү уснаас хүнд байдаг. Аягатай усанд сүү дусаахад хэрвээ шинэ сүү бол усанд уусахгүй, шууд тунадаг байна.
3. Өндөгөө хэрхэн удаан хадгалах вэ?
Өндөгний үзүүргүй талыг нь доош нь харуулж тавьбал шинэхэн чанараа илүү удаан хадгалдаг байна.
4. Улаан лооль хальслах амархан боллоо.
Маш олон хоолны жоронд улаан лооль хальслах хэрэгтэй болдог. Хальсийг нь маш цэвэрхэн авахын тулд халуун усанд улаан лоолио 5 минут байлгаарай.
5. Бялуу хийхдээ болгоомжтой байгаарай.
Бялуу хийхэд бүх орц холигддог ч гэлээ бэлэн болсон зуурмаган дээр ганцхан дусал ус л дусах юм бол зуурмаг тэр чигтээ хэрэггүй болдог.
6. Мах машиндах үед...?
Котлет болон бургерийн мах бэлдэх үедээ махандаа хэдэн халбага тос, ус болон 1 хэрчим талхыг усанд дэвтээж хийгээрэй. Ингэснээр махны нягтрал ихсэж, хоорондоо сайн барьцалдаж өгдөг.
7. Элгийг хэрхэн амттай шарах вэ?
Шарахаасаа өмнө 30 минутын турш сүү юмуу улаан лоолийн шүүсэнд байлгаарай.
8. Хүнсний ногооны шинэлэг чанарыг сэргээх
Бага зэрэг муудах янз орж байгаа хүнсний ногоог уксустай усанд хэдэн минут байлгаарай.
9. Махаа хэрхэн зөөлрүүлэх вэ?
Махаа шарахдаа мөн чанахдаа илүү зөөлөн болгомоор байна уу? Тэгвэл бага зэрэг архи хийгээд үзээрэй гэж эзэгтэй нартаа зөвлөж байна.