Доромжлолыг үл тоон амжилтанд хүрсэн бүсгүй

Laura Gregory хэмээх энэ бүсгүй 27 настай бөгөөд 12 насандаа витилиго буюу арьс цайрах өвчтэй болсон байна. Хэдийгээр энэ өвчин нь ямар нэгэн зовиургүй боловч, түүнийг бага байхад ангийхан нь маш их шоолж гадуурхан, эвгүй байдалд оруулдаг байсан тул хичээлд явахдаа болон гадуур гарах болгондоо маш их нүүр будалт хийдэг байжээ.
Доромжлолыг үл тоон амжилтанд хүрсэн бүсгүй


Анх Laura-г 12 настай байхад нь гэдэс хэсгээр нь цагаан толбо үүсэж, аажимдаа тэр нь нүүж эхэлжээ. Зөвхөн гэдэс ч биш хөл гар, нүүр, нуруу, тэр ч байтугай үс нь хүртэл хэсэг хэсгээр цагаан болсон байна. Тэрээр ийм өвчинтэй гэдгээ мэдээд маш их хөдөлмөрлөж эхэлсэн ажээ. Мэргэжлийн бүжигчин болохоор шийдэж байнга бүжгээр хичээллэн, дасгал сургуулилт хийснээр гайхалтай сайхан биетэй болжээ. Удалгүй өөрийн бизнесээ эхлүүлэн, бүжгийн сургалт нээн одоо хүртэл энэ бизнесээ амжилттай авч явж байгаа ажээ.
 

 
“Анх би үүнээсээ маш их ичдэг байлаа, харин одоо бол бусдаас ийм содон байдагтаа баярлаж, үүгээрээ бахархаж байна. Яагаад гэвэл намайг олны танил болгосон зүйл бол миний арьс” гэжээ. “Би энэ арьснаасаа болж хэзээ ч хүнтэй гэрлэхгүй байх гэж бодож байлаа. Харин ч эсрэгээрээ маш олон залуус миний шүтэн бишрэгч болсон шүү.”



Тэрээр өөрийн энэ байдлаа давуу тал болгохоор шийдэж, өнгөрсөн жил Англи улсад болсон миссийн тэмцээнд орж тэргүүн байрыг эзэлсэн байна. Одоо тэрээр дараагийн тэмцээндээ орохоор бэлдэж байгаа ажээ.



“Хэн ч ямар нэгэн зүйлээс болж нуугдаж, хаагдаж амьдрах ёсгүй. Хэрвээ танд мөрөөдөл байгаа л бол түүнийхээ төлөө тэмүүлж амьдар” гэжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()