Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг 2015 оны 6-р сарын 20-нд хүлээн
авснаас хойш өнөөг хүртэл 12 мянга 250 тонн зэсийн баяжмал буюу 12 сая
долларын нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Дэлхийн зах зээлд зэсийн
үнийг 4950 доллар/тонноор тооцоход он дуустал 27,9 сая долларын нэмэлт
бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Хэрэв 2016 онд зэсийн
дундаж үнэ 6200 доллар/тоннд хүрвэл Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл
компанид 120 орчим сая долларын ашиг оруулна.
“Эрдэнэт” үйлдвэрт хийгдсэн энэ өргөтгөл нь компанийн үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой ажиллагааг хангахаас гадна Монгол улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой, дэлхийн зах зээлд компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн хүдэр боловсруулалтыг жилд 6 сая тонноор нэмэгдүүлж 32 сая тоннд хүргэж буй энэхүү төсөл нь компанийн сүүлийн 26 жилийн хугацаанд хийгдэж байгаагүй, богино хугацаанд хийгдсэн томоохон бүтээн байгуулалт юм.

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.