Леонардо Дикаприогийн тухай бидний мэдэхгүй баримтууд

Леонардо Вильгельм Ди Каприо (Leonardo Wilhelm DiCaprio) нь 1974 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төржээ. Багаасаа л жүжигчин болохоор шийдсэн тэрээр өөрийн мөрөөдлөө бодит болгосон мундаг хүн билээ. Бидний үзэх дуртай Титаник, Чаддаг юм бол намайг бариарай гэх мэт олон уран бүтээлд чадварлаг жүжиглэсэн ч, нэг ч удаа Оскарын шагнал аваагүй нь түүний шүтэн бишрэгчдийн дургүйцлийг хүргэдэг байна.
Леонардо Дикаприогийн тухай бидний мэдэхгүй баримтууд


1. Титаник
1997 онд олны хүртээл болсон “Титаник” киноны дараа Леонардо дэлхий даяар алдартай болсон. Гэвч хамгийн аймшигтай нь сэтгэцийн өвчний түүхэнд “Леонардо Дикаприо”-ийн синдром хүртэл гарчээ. Энэ өвчний улмаас олон охид бүсгүйчүүд түүнд дурлаж амиа хорлосон тохиолдол ч байсан байна.



2. Түүний багын найзууд
Леонардо найзыг маш болгоомжтой сонгодог нэгэн. Тэрээр Тоби Магуайр болон Дэвид Блейнтэй багаасаа найзласан бөгөөд одоог хүртэл дотны андууд гэнэ. Леонардо муу залуусын дүр бүтээхдээ сайн ч, бодит амьдрал дээр найзуудаасаа хэзээ ч урвадаггүй үнэнч юм байна.



3. Нэрээ солих шахжээ
Леонардо Дикаприог 11 настай байхад нь Lenny Williams гэж нэрийг нь солих гэж байжээ. Гэвч ээж нь дургүйцсэн байна.



4. Түүний худалдаж авсан арал
Тэрээр 2005 онд дөрвөн мянган метр квадрат арал худалдан авч, “Eco- Friendly resort” буюу 100 хувь эко амралтын газар барьсан байна. Бүх зүйл нь нарны эрчим хүчээр ажилладаг байгальд ээлтэй материалаар хийгдсэн гэнэ.



5. Хүн аалз
Кино зохиолч, найруулагч James Cameron түүнийг “Spider Man”-ий гол дүрд тоглуулахыг хүсчээ. Тэрээр энэ саналаас татгалзсан бөгөөд яг тэр үед Титаник киноны зураг авалттай байсан гэнэ. Мөн “American Psycho” киноны гол дүрд тоглох санал авч байжээ.



6. Алдарт зураач Леонардо Дикаприо
Түүний ээж мүзейд Леонардо Да Винчигийн уран зургийг үзэж байхад тэрээр анх гэдсийг нь өшиглөж байжээ. Ийнхүү түүнийг Леонардо хэмээн нэрлэсэн байна.



7. Сэтгэцийн өвчин
Леонардо багадаа хэд хэдэн сэтгэцийн өвчин, синдромтой байжээ. Ухарч алхах эсвэл өдөржин бохь зажилах гэх мэт хачирхалтай зүйлс хийдэг байсан байна. Энэ бүхэн нь түүнийг жүжигчин болсны дараа бага багаар арилж, одоо зүгээр болсон гэнэ.



8. Үлгэр жишээч хүн
Тэрээр “Prius”, “Tesla” зэрэг байгальд ээлтэй машин унаж төрөл бүрийн байгаль хамгаалах цуглааны үеэр үг хэлдэг байна. Энэ үйлдэл нь түүнийг бусад одууддаа үлгэр жишээч ухаалаг нэгэн болгодог ажээ.



9. Жүжигчний ур чадвар
Леонардо үргэлж шилдэг дүрүүдийг бүтээдэг ч, Оскарын шагнал одоог хүртэл аваагүй. Тэрээр “Quentin's Django Unchained” кинонд боолын наймаачины дүрд тоглосон нь маш олон хүмүүст Оскар авах найдвар төрүүлж байжээ. Гэвч аваагүй байна.



10. Robert De Niro
Леонардо Дикаприог жүжигчин болоход нь нөлөөлсөн хүн бол Robert De Niro юм. 1992 онд гарсан “This Boys Life” кинонд маш олон хүүхдүүд өрсөлдөж байсан ч, Леонардогийн чадварийг анх олж харсан хүн нь тэр байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()