Та үүнийг мэдэх үү?

Танин мэдэхүйн төрөл бүрийн мэдлэг олгохын тулд бид та бүхэндээ дэлхий ертөнцийн сонин хачин баримтуудыг хүргэхийг зорьдог билээ. Тэгвэл бид өнөөдөр "эр бэлэг эрхтэн"-ий тухай хэний ч санаанд оромгүй сонирхолтой мэдээллүүдийг хүргэхээр шийдлээ. Таныг гайхшруулна гэдэгт итгэлтэй байна.
Та үүнийг мэдэх үү?


1. Эрэгтэй хүн өдөр бүр дунджаар 10 сая бэлгийн эс “үйлдвэрлэдэг”. Дур тавих үед тэдгээр нь 45 км\цагийн хурдтайгаар өндгөн эсд ойртох боловч, тэдгээрээс зөвхөн нэг нь л хүүхэд болон бүрэлдэх боломжтой.



2. Хамгийн том бэлэг эрхтэнтэй амьтан бол цэнхэр халим бөгөөд эрхтэнийх нь хэмжээ 2 метр гаруй ажээ.  Халимнууд тэгээд л тийм аз жаргалтай байнга том ангайж инээдэг юм байна шүү дээ. Мэдээж энэ бол наргиа байлаа. Харин хамгийн жижигхэн эрхтэнтэй амьтан бол атаахай хэмээх шөнтгөр хоншоортой нэгэн зүйл хөхтөн амьтан бөгөөд эрхтэнийх нь хэмжээ нь 6 мм юм байна.



3. Дэлхийд 15-с дээш насны нийт эрэгтэйчүүдийн 30% нь хөвчөө таслуулаагүй байдаг бөгөөд тэдний ихэнх нь Муслимчууд байдаг байна. Түүнчлэн тасдсан хөвчний арьсыг эмч нар түлэгдсэн хүмүүст арьс нөхөхөд хэрэглэдэг ажээ.



4. Горилл, шампанзе зэрэг ихэнх хөхтөн амьтдын бэлэг эрхтэн ястай байдаг ажээ. Харин эр хүний бэлэг эрхтэн ямар ч ясгүй цул махнаас бүтдэг тул хөвчирч хатуурсан үедээ амархан “хугарч” гэмтэх магадлал өндөртэй.



5. Эрэгтэй хүн шөнө унтаж байхдаа дунджаар 9 удаа сэрэл нь хөдөлдөг бөгөөд түүнчлэн дур тавих үед тархи биш нугас чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраас нуруу нугасны гэмтлийн үед эрэгтэй хүний үрийн шингэн гадагшаа биш, дотогш орж, үүнээс үүдэн дур тавихгүй байна гэх ойлголтыг эрэгтэй эмэгтэй хоёуланд төрүүлдэг ажээ.



6. Эр бэлэг эрхтний хөвчирсөн үеийн дундаж хэмжээ нь 12-16 см байдаг. Ихэнхдээ эрэгтэй хүний эрхтний хэмжээ түүний гар, хөл болон хамарнаас хамаардаг гэх түгээмэл буруу ойлголт тархсан байдаг. Харин Солонгос улсаас гаргасан саяхны судалгаагаар эр эрхтний хэмжээ өөр ямар ч эрхтнээс хамааралгүй гэдгийг нотолжээ. Тэглээ ч ихэнх бүсгүйчүүдэд эрэгтэй хүний бэлэг эрхтний том жижиг чухал ач холбогдол өгдөггүй байна. 



7. Нийт эрчүүдийн 55% нь бэлэг эрхтнийхээ хэмжээнд сэтгэл хангалуун байдаг ажээ.



8. Дөрвөн зуун залуу бүрийн ганц нь л өөртөө аман секс хийхээр уян байдаг.



9. Хөвч тасрах хамгийн гол шалтгаан бол гар хангалга хэтрүүлэн хийх явдал юм.



10. Зарим эрэгтэй хүүхдийн шодой эхийнхээ хэвлийд байхдаа босох тохиолдол гардаг ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()