Алтнаас үнэтэй санаанд оромгүй зүйлс

Өнөөдөр бид та бүхэндээ нэг грамм нь 75 мянган төгрөгтэй тэнцэх алтнаас ч үнэтэй зүйлсийг хүргэхээр шийдлээ. Алт нь гоёл чимэглэлд түлхүү хэрэглэгддэг бөгөөд баячуудын тансаг хэрэглээний нэг билээ. Бидний танилцуулах гэж буй 8 зүйлс таныг гайхшруулж, танин мэдэхүйн мэдлэг мэдээлэл болно гэдэгт итгэлтэй байна.
Алтнаас үнэтэй санаанд оромгүй зүйлс


8. Кокайн, нэг грамм нь 60-аас 80 доллар
Кокайн- дофамины хэвийн шилжилтийг саатуулдаг байна. Дофамин чөлөөлөгдсөнөөр хүмүүст түр зуурын таашаал төрдөг бөгөөд нэг төрлийн хар тамхи ажээ. Энэ нь биед муу төдийгүй маш олон хор хөнөөлтэй.



7. Геройн, нэг грамм нь 125 доллараас эхэлнэ
Мөн л хар тамхины төрөл бөгөөд хүний биед түр зуурын таашаал мэдрүүлэх ч, арьс хөхрүүлж шүд муухай болгож үхэлд ч хүргэх аюултай ажээ.



6. Родий, нэг грамм нь 750 доллар
Метал биет бөгөөд зарим машины эд анги хийхэд ашиглагддаг ажээ.



5. Плутони, нэг грамм нь 4000 доллар
Энэ нь цөмийн пуужин хийхэд хэрэглэгддэг ховор материал юм. Плутониний хагас задралын хугацаа нь 24.400 жил ажээ. Өөрөөр хэлвэл, 30 тонн плутонийг 24.400 жил хадгалсны дараа хорт туяа цацруулсан 15 тонн плутони үлдэнэ гэж ойлгож болох юм байна.



4. Алмаз эрдэнэ, нэг грамм нь 12 мянган доллар
Төрөл бүрийн алмаз дэлхий дээр байх ч, хамгийн чанартай ховор нь 12 мянган доллараас эхэлдэг ажээ. Зүүлт, ээмэг болон бөгж хийхэд хэрэглэгддэг хамгийн чамин эрдэнэсүүдийн нэг билээ.



3. LSD, нэг грамм нь 40 мянгаас 600 мянган доллар
1960-аад оны үед хүмүүсийн хамгийн ихээр донтсон LSD нь хар тамхины төрөл бөгөөд дуу чимээг харж, зургийг сонсож болохуйц аймшигтай мэдрэмж төрүүлдэг байна. Хор уршиг болон донтуулах чадвараараа бусад хар тамхины төрлүүдээсээ нэгдүгээрт байх ажээ.



2. Тантал, нэг грамм нь 16.931.501 доллар
Дээрх газрын ховор элементийг шаазангийн үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэр, соронз, шилний үйлдвэр, нефтийн катализатор, орчин үеийн дэвшилтэд технологи болон цөмийн энергийн салбарт ашигладаг байна.



1. Антиматтер, нэг грамм нь 62 их наяд доллар

Антиматтер партиклууд гэдэг нь биднийг бүтээдэг маттерын эсрэг шинж чанартай атомыг бүтээгч партиклууд юм. Жишээ нь позитрон бол электроны антиматтер партикл бөгөөд эерэг цэнэгтэй байдаг. Эйнштейний алдарт E=mc^2 тэгшитгэлээс авч үзвэл партикл өөрийн антиматтер партиклтайгаа нүүр тулах үед аннигляцид орж их хэмжээний масс энерги болон цацагдана. Асар Өндөр хурдтай мөргөлдөөний үед антиматтер партиклууд үүсдэг байна.

Их тэсрэлтийн анхны хэсэгхэн хугацаанд зөвхөн энерги оршиж байсан бөгөөд ертөнц тэлж хөрсөнөөр ижил хэмжээний антиматтер болон маттерийг үүсгэсэн байх ёстой. Гэвч өнөөдөр антиматтер нь ертөнцөд бараг ажиглагддаггүй бөгөөд эрдэмтэд яагаад гэдэгт нь тодорхой хариулт өгж чаддаггүй гэнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()