Алдартнуудын амьсгал хураахаасаа өмнө хэлсэн үгс

Түүхэнд өөрийн нэрээ мөнхөлж чадсан алдартнууд, агуу удирдагчид амьсгал хураахынхаа өмнө яг юу гэж хэлсэн бол?... хэмээн та бодож байсан уу? Хэрвээ тийм бол бид та бүхэндээ суут хүмүүсийн хэлсэн эцсийн үгсийг хүргэж байна. Магадгүй танд амьдралын үнэ цэнийг ойлгуулж мэдэх юм.
Алдартнуудын амьсгал хураахаасаа өмнө хэлсэн үгс


1. Философич Карл Маркс:
“Сүүлчийн үг гэдэг зөвхөн юу ч хийгээгүй, хэлээгүй хүмүүсийн хийдэг тэнэг зүйл”



2. Онолын физикч Ричард Фейнман:
“Би ахин хоёр дахиа үхмээргүй байна. Учир нь энэ үнэхээр уйтгартай”



3. Суут математикч Архимед:
“Миний цагирагнуудыг битгий эвд” гэжээ. Энэ нь латин хэлээр "Noli turbare circulos meos" гэсэн үг бөгөөд тэрээр цилиндрийн гадаргын талбай бол эзлэхүүний 2/3 бөмбөлгийн гадаргын талбай болон эзлэхүүний 2/3-тай тэнцүү гэдгийг баталсан ажээ.



4. Наполеон Бонапарт:
"Франц ... арми... манлайлал"



5. Жүжигчин Хамфри Богарт:
“Би Шотланд вискиг мартинаар сольж уух хэрэггүй байжээ”



6. Август Цезарь:
Цезарь Сенатын хуралд суухаар ирэх үедээ Маркус Юниус Брутус, Гаиус Кассиус Лонгинус нараар удирдуулсан хувцсан дотроо хутга нуусан 60-н урван тэрслэгчидэд Помпейн хөшөөний доор 23-н удаа хутгалуулжээ. Нас барахынхаа өмнө Цезарь: “Чи ч гэсэн үү? Брутус, хүү минь” гэж хэлсэн тухай зарим нэг сурвалжид тэмдэглэгдсэн байдаг. Цезарийн үхлийн дараа бүх Сенаторууд зугатан зайлсан бөгөөд түүний биеийг хэдэн цагийн дараа гурван боол гэрт нь авчирсан гэдэг.



7. Тамирчин Joe DiMaggio:
“Ингэж нэг юм Мэрилин Монротой уулзах өдөр ирэх гэж...”



8. Чарльз Дарвин:
“Би үхэхээс огтхон ч айхгүй байна”



9. Bob Marley:
“Мөнгөөр амьдралыг худалдан авч чадахгүй”



10. Леонардо да Винчи:
“Би Бурханыг, хүмүүсийг доромжилжээ. Миний бүтээлүүд хүссэн өндөрлөгт минь хүрч чадсангүй”



11. Нерон
Ромын эзэн хаан, дарангуйлагч гэдгээрээ түүхэнд бичигдсэн Нерон амьсгал хураахынхаа өмнө “Ямар агуу жүжигчин үхэж байна аа” гэж дуу алджээ.



12. Испанийн алдарт зураач Пабло Пикассо
“Миний төлөө уугаарай, Миний эрүүл мэндийн төлөө тулгаарай, Би дахиж ууж чадахгүй гэдгийг та нар мэднэ шүү дээ”



13. Хөгжмийн зохиолч Эдвард Григ:
“Одоо ингэхээс өөр аргагүйгээс хойш яая гэхэв дээ…”



14. Диалектикийн эцэг гэгддэг Фридрих Гегель:
“Насан туршид минь нэг л хүн намайг ойлгодог байсан юм…” гээд хэсэг дуугүй байсны эцэст “Үнэндээ тэр ч намайг ойлгодоггүй байж дээ” гэжээ.



15. Хатан хаан Мария Антуанетта:
Тэрээр цаазаар авахуулахынхаа өмнө тун тайван байжээ. Цаазын тавцан руу өгсч байхдаа тэрбээр санамсаргүйгээр зандалчны хөл дээр гишгэчихжээ. “Уучлаарай ноёнтоон. Би санамсаргүйгээр ингэчихлээ” гэсэн нь хатан хааны сүүлчийн үг байсан байна.



16. Суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен:
Бетховен нас барахынхаа өмнө дүлийрсэн байсан бөгөөд түүний сүүлчийн үг “Би диваажинд очоод сонсож чадна” байв.



17. Дуучин James Brown:

“Би өнөө орой явлаа...”



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()