Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Тэр уснаас “үхтлээ” айдаг байжээ.
“Two for the Road” кинонд түүний усан бассейн рүү үсэрч ордог хэсэг бий. Зураг авалт дууссаны дараа киноны багийнхан түүн рүү гүйж очин, живэхээс нь өмнө гаргадаг байжээ. Яг энэ хэсгийг үзэх юм бол түүний царайны хувирлаас 100% айдсыг харж болно.
2. Тэр маш бүрэг ичимхий
Өөрийгөө маш дотогшоо бүрэг хүн гэж нэгэнтээ тодорхойлсон байдаг. Тиймдээ ч “Би ихэнхдээ ганцаараа байх дуртай. Бямба гарагийн оройноос даваа гарагийн өглөө хүртэл ганцаараа гэртээ байвал тэр миний хувьд хамгийн сайхан амралт болж, маш их эрч хүчийг өгдөг” хэмээн хэлжээ.
3. Тэр бол ховор төрөх шилдэг жүжигчин
Кино урлагт Эмми, Оскар, Грэмми болон Тони-ийн шагнал авсан 12-хон жүжигчин байдаг. Тэдний нэг бол мэдээж Одри юм.
4. Түүний дуртай өнгө бол цэнхэр.
5. Тэр жүжигчин болохоосоо өмнө шүдний эмчийн мэргэжлээр сурч байжээ.
6. Тэр Нацистуудаас мултарч чадсан.
Нацистууд түүний амьдарч байсан хотод ирэн маш олон хүнийг алж, хамаатнуудыг нь ч гэсэн хөнөөсөн байжээ. Одри харин замын машинд сууж дайжин, амь гарч чадсан байна.
7. Сувилагч Одри
Дэлхийн II дайны үеэр Одри 16 настай байхдаа дайны үеэр шархадсан цэргүүдийг сайн дураар халамжилдаг сувилагч байжээ.
8. Тэр 4 удаа үр зулбасан
Ажлын хэт их ачаалал, дээрээс нь жин багатай байснаас ургаа гүйцэд тээж чадалгүй, 4 удаа үр зулбасан байна. Харин эмчилгээ хийлгэж, уран бүтээлээ түр завсарласны эцэст 2 хүүтэй болсон юм.
9. Givenchy Одри хоёрын нөхөрлөл
Францын алдарт загвар зохион бүтээгч Гивенчи Одригийн хувийн дизайнер байсан бөгөөд тэд олон жилийн турш найзууд байжээ.
10. Алмазан зүүлтний эзэн
“Тиффанигийнд идсэн өглөөний зоог” хэмээх кинон дээр гардаг очир эрдэнийн зүүлтийг зүүсэн хоёрхон хүн байдаг. Тэдний нэг нь Одри. Харин нөгөө нь хатагтай Mary Whitehouse.
11. Тэр өөрийн нэрийн сүрчигтэй байсан.
Алдарт Гивенчиг түүний найз байсан хэмээн дээр дурьдсан. Тэгвэл тэр Одрид сүрчиг хүртэл зориулан гаргаж байжээ. “L’Interdit ” буюу “Хориотой” гэсэн утгатай нэр бүхий энэхүү сүрчиг нь сарнай, жасмин зэрэг цэцэгсийн үнэртэй байсан бөгөөд 1957 онд худалдаанд гарч байжээ.
12. Тэр балетэд дуртай байжээ.
Түүний гоолиг биеийн нууц бол балет байсан гэдгийг та өмнө нь уншиж байсан байх. Тэр 5 настайгаасаа хичээллэж эхэлсэн бөгөөд, дэлхийн II дайны үед өвдсөний улмаас цаашид хичээллэж чадаагүй байна.
13. Тэр өөрийгөө хэзээ ч үзэсгэлэнтэй гэж бодож байгаагүй
Одригийн хүүхдүүд “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Тэр өөрийгөө том хамартай, том хөлтэй, хэт туранхайгаас гадна жижигхэн хөхтэй гэж боддог байсан. Тэгээд толинд хараад хүмүүс яагаад намайг хөөрхөн гэж боддогийг ерөөсөө ойлгохгүй юм гэж байсан удаатай” гэжээ.
14. Өсгийтэй гутал өмсөхөөс илүү...
Тэрээр өсгийтэй гутал өмссөн үедээ хэт өндөр болчихдог байсан учраас балерина шаахай өмсөхийг илүүд үздэг байжээ.
15. Тэр янзага тэжээдэг байсан.
Түүний янзагыг Пиппин гэдэг байжээ.
16. Түүний жинхэнэ нэр
Түүний жинхэнэ нэрийг Audrey Kathleen Ruston бөгөөд дайны үеэр англи нэртэй байх нь аюултай байсан учир түүний нэрийг сольжээ.
17. Монро ба Одри
Түүнийг нэр алдрын оргилд хүргэсэн кино бол “Breakfast at Tiffany’s”. Харин энэ киноны гол дүрд Одригийн өмнө Мерилин Монрог тоглуулахаар шийдээд байсан ч Одри эцэст нь гол дүрд сонгогдсон юм байна.
18. Тэр өдөрт 3 хайрцаг тамхи татдаг байсан.
Зарим хүмүүс түүнийг “Яндан” хэмээн хочилдог байжээ.
19. Төрсөн өдрийн дуу
Америкийн ерөнхийлөгч Жон Кеннедид Мерилин Монро төрсөн өдрийн дуу дуулж өгч байсан. Харин жилийн дараа буюу 1963 онд Одри тусгай дуу бичлэгийн студи дээр бичлэг хийлгэн ерөнхийлөгчид дуулж өгч байжээ.
20. Загварын ертөнцийн хатан хаан
Түүний жижигхэн үс, хар даашинз болон том нүдний шил нь одоог хүртэл эмэгтэйчүүдийн хувцас загварт хамгийн ихэмсэг төрхийг илтгэсээр байна.